antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2016 12 comments

Хууль чинь хөрсөн дээр буугаагүйгээс болоод, Хөвсгөлийн загасыг Оросууд машин машинаар ачиж байна

нийтлэсэн Admin

6c3fa7c2dce03431a9abed8a7b124e00

Хөвсгөл аймгийн Ханх сум ОХУ-тай хил залгадаг. Тус сумын нутагт байрлах Туртын хилийн боомтоор Оросууд олноороо орж ирж, ямар ч хяналт, зөвшөөрөлгүйгээр маш их хэмжээний загас барьж байна гэдгийг Хөвсгөлийн хойд сумдаар аялаад ирсэн хүн хэллээ. Мөн баримт болох зураг ч авсан байна.

Оросууд хөвсгөлийн онгон дагшин байгалиар дур зоргоороо аялан, байгаль орчныг бохирдуулан, их хэмжээний загас агнасаар байгаа юм байна. Өнгөрсөн жил гэхэд л 8000 орчим орос иргэд ирж зөвшөөрөлгүй загасчилж, аялсан гэх судалгаа байна.

Доорхи зурагт байгаа Оросууд Уртрагийн давааны Хороо гол дээр байгаа юм байна. Монгол Улсын хуулиар гадаадын иргэд загасчлахдаа Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамнд хураамж төлж, зөвшөөрөл авах хуультай.

Гэтэл энэхүү хууль хөдөө орон нутагт огт хэрэгждэггүй талаар Хөвсгөлийн Ханх сумын иргэд ярьжээ. Тухайлбал Оросуудад загасчлах зөвшөөрөл олгох гэхээр хот орж, яаманд хандахаас нааш бүтдэггүй аж. Тиймээс аялагчид нэг зөвшөөрөл авахын төлөө хот явахгүй нь мэдээж болж байгаа юм. Үүнд орон нутгийн байгаль орчныхон болон Мэргэжлийн хяналтынхан ч анхааарал хандуулах янз алга.

Монголын Швеицар гэгддэг Хөвсгөл нуурын эргэн тойрон Ханх сумын нутаг Оросуудын хагас бүтэн сайн өдрүүдээр ирж архиддаг, загасчилдаг хогоо хаядаг газар болсон байна. Ядахдаа тэднийг хилээр орж ирэхэд нь хогийн уут тарааж буцааж ууттай хогийг нь хураан авч хяналт тавьж хэвшүүлмээр юм. Манай улсын байгалийн баялагаас өнгөрсөн жилүүдэд Оросууд хичнэээнийг авч, хэдэн арван саяар тоологдох хөрөнгө зөөж буйг таашгүй байна. Энэ нь төлөвлөлт, зохион байгуулалтгүй, эх орныхоо баялагт эзэн болж чаддаггүй манайхны буруу биз. Ядаж хуулиа хөрсөн дээр буулгах шаардлагатай байна шүү дээ. Хууль чинь хөрсөн дээр буугаагүйгээс болоод, Оросууд хөвсгөлийн загасыг машин машинаар ачаад байна.

Г.Наран

e2622de82e774f8e356a005aa072f94c

e2622de82e774f8e356a005aa072f94c

65a398c801661fc348b367d66172403d

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • IRGEN (July 05, 2016 12:30:02 pm )

    YU YRIAD BGAAN ORSUUD BIDNIIG NUTAG DEEREE AIMAAR TORGODOG TEGVEL MONGOLD ORJ IRED AMRAAD YVAHDAA HOG HAYJ ZAVARSAN BOL ONDOR UNEEER TORGOH HEREGTEI SHUU NUTGIIHAN OORSDOO NUTGAA AVRACHEE HAJUUD NI BAIJIIJ.

  • irgen (July 05, 2016 12:45:44 pm )

    Nutgiin irged baigali hamgaalagchid ajillaach. Hiliinhen uyu hiideg bolj bna

  • Anonymous (July 05, 2016 3:12:34 pm )

    Zasag darga n nutagiihan uy hiij baigaa uym be?

  • Zochin (July 05, 2016 4:46:41 pm )

    Tear zagaschildag,hogoo haydag Orosuudad hynalt tavij ajillaach ee?Baigal hamgaalagch bolon Hiliin tsergiinhen yu hiigeed ulbiiguud baigaa ym be?

  • Уугуул (July 05, 2016 6:33:33 pm )

    Юу гэж цуу дэгдээгээд бнаа!!! Үүнийг бичсэн нөхөр өөрөө ирээд хараач. Нэг ширхэг загас байтугай юм энэ хилээр гардаггүй юм!!! Наадах чинь зүгээр аялаж яваа жуулчидын зураг бна. Би энд амьдран сууж бга хүн бна. Үгээ олж хэл, үхрээ олж мөөр гэмээр бна.

  • SHAR TOHOI (July 05, 2016 7:38:50 pm )

    Yamar utagyi uym ve .Magdagyi Orsuud and shunaltai khymyys shyy .Nutagiin arduud uy khiigeed baigaa uym ve khoogood yavuulaajee tend khesgiin tsagdaa gej baidagyi uym uu bas kheel khakhuuld idegdsen lalariin arikhchin bna uu .Yarltai arag khemjee avmaar uym .

  • Shii3 (July 05, 2016 8:04:16 pm )

    Huuli ni baigaa ból høøgøød l yavuulna bizdee?!?!? Nutgiinhan tsagdaa, oin tsagdaa geed l huch baina shuu dee! Yu huleej ,yamar shiidver haraad baigaa yum be? ????? Øør,øørinhøø ajlyg øørsdøø hii l dee!!!

  • Zagaschin (July 05, 2016 8:31:03 pm )

    Оросууд харин ч биднийг бодвол аялж сурсан хүмүүс санагдсан. Журам сайтай шүү дээ. Энэ бол шорвог хэтрүүлэг мэдээ байна. Тэр зургийг нь харахад үй олноор нь хядсан зураг алга. Дээрээс нь фургонтой хэдэн орос л байна ш дээ. Фургоноор яваад машин машинаар нь хяддаггүй л байхгүй юу. Загасны торны зураг байсан бол итгэхсэн. Загасны уургаар бол голын загасны нөөцөд ноцтой хохирол хэзээ ч учруулж чадахгүй. Сайхан загас утаад идэж амарч байгаа оросууд л байна. Байгаль орчныг монголчууд л бохирдуулдаг болохоос оросууд бол тэр тал дээр бас л чанга хүмүүс шүү.

  • Zochin (July 05, 2016 10:46:33 pm )

    Hen bolchood hulmast sharuudiig umuuruud bgaan be? heden 100 n jileer mongoliig shulj bgaa uls shuu orsuud

  • MONGOL (July 06, 2016 12:57:00 pm )

    hudal medee tsuurhal tsatsah gej shuurhai.mn baiguulaagui bailtai !!!! hil gaaliin albaniihaniig sohor ym shig bodoh ymdaa

  • Zochin (July 08, 2016 11:55:59 am )

    Ingeed Orosuudad deerelhuuldeg ue chin ehellee dee, yay gehev, baylagaa, zagasaa egeed hogiig ny avch uldeed deerelhuulj yavah tavilantai uls

  • Бухимдагч нэгэн (July 08, 2016 2:38:20 pm )

    оросууд арай ч хятад шиг даврахгүй битгий худлаа хуц байгальд биднээс арай өөрөөр ханддаг улс соц-ийн үед Оросын цэргийнхэн Халх гол Буйр нууранд очдог л байсан дор хаяхад ойр хавийн иргэдэд хэлж загасчилдаг хог новш тарьсан байхыг нь 10 жил тэнд амьдрахдаа үзээгүй тэгээд ч тэнд чинь Хилийн цэргийн ямар нэгэн нэгж байгууллага байхгүй татан буугдсан юм уу Цагдаагийн албан хаагчид бас байхгүй юу Монгол улс чинь хотоо мандаг хоточ нохойтой /Хилчид / гэдгийг мэдэхгүй юу мал аа

antalya rent a car