УИХ-ын сонгуулийн 9-р тойрог сонгууль эхэлэхээс дуустал олон нийтийн анхаарлын төвд байсаар байх бололтой. Учир нь тус тойрогт бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн Х. Баттулга дахин нэр дэвшсэн бөгөөд гурван ч удаа “босоо” сонгогдсон түүнтэй энэ удаагийн сонгуульд ялалт ялагдлын аль алиныг нь авчирч мэдэхээр хүчтэй өрсөлдөгч таарсан юм. Гэвч сонгуулийн нэгдсэн дүн гарахад тэрбээр ялагдаж, энэ ялагдсан байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй яваа бололтой. Тэрбээр ялагдсан шалтгаанаа Улаанбаатар хотоос шилжин ирж саналаа өгөгсөд буюу “царцааны нүүдэл”-ээс боллоо хэмээн хэвлэл мэдэээллээр тайлбарлан шүүхэд хүртэл хандаад байна.
Гэтэл бодит байдал дээрээ өнөөх “царцаанууд” нь хаана шилжиж ирээд, хэнийг нь ялуулаад байсныг баримттайгаар өгүүлье.
УИХ-ын 9-р тойрогт 1908 хүн саналаа өгөхөөр сонгогчийн шилжүүлгээ хийлгэж нэрсийн жагсаалтанд 06 сарын 19-ны дотор багтаж бүртгүүлжээ. Хуулиараа тэд зөвхөн УИХ-д нэр дэвшигчийн төлөө л саналаа өгнө. Харин үндсэн жагсаалтанд байгаа орон нутгийн иргэд УИХ болоод аймгийн ИТХ-д нэр дэвшигч нарт саналаа өгөхөөр хуульчилагдсан.
Эрхэм нэр дэвшигч Х.Баттулгын хувьд эдгээр “царцаануудыг” өрсөлдөгч нь авчирснаас болж ялагдсан гэж үзэн энэ бол хонгор нутгийнхны сонголт биш гэсэн юм.
Тэгвэл 1908 сонгогч хаана шилжин ирээд, тэнд хэн нь ялж, хэн нь ялагдсаныг хамтдаа харцгаая.
Сонгуулийн хэсгийн
хороо |
Саналаа өгөхөөр шилжин ирэгчдийн тоо | Хэн ялав? |
Баянхонгор сумын 3-р баг | 422 | Х.Баттулга 75 хүний саналаар |
Баянхонгор сумын 5-р баг | 397 | Х.Баттулга 17 хүний саналаар |
Баянхонгор сумын 6-р баг | 342 |
Л.Элдэв-Очир 55 хүний саналаар |
Эрдэнэцогт сум | 141 | Х.Баттулга 62 хүний саналаар |
Галуут сум | 371 | Нутгийн иргэд шилжин ирэгсдийн саналыг өгүүлсэнгүй. |
Баян-Овоо сум | 186 | Л.Элдэв-очир 23 хүний саналаар |
Заг сум | 5 | Х.Баттулга 6 хүний саналаар |
Жаргалант сум | 35 | Х.Баттулга 44 хүний саналаар |
Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд өнөөх “царцаа”-нууд гэж нэрлээд байгаа шилжин ирж саналаа өгсөн хэсгийн хороод бүр дээр шахуу ялалт байгуулсан байх юм. Харин нутгйн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, саналаа өгч чадаагүй буцсан Галуут сум, өрсөлдөгчийнх нь төрсөн нутаг болох Гурванбулаг суманд “навсайтал” тавиулжээ. Сонгуулийн нэгдсэн дүнгээс харахад хонгор нутгийн иргэд ч тэр их “царцааны нүүдэл”-ийг дарах гэж ямар их зүтгэл гаргасан нь ч тодорхой байна.
Шилжин ирэгсэд аймгийн ИТХ-д санал өгөх боломжгүй, зөвхөн орон нутгийн иргэд саналаа өгөх учиртай хуулийн дагуу УИХ-ын 9-р тойргоос аймгийн ИТХ-д 14 хүн сонгогдохоос 9 нь Монгол Ардын Намаас байгаа нь иргэдийн итгэл хаашаа зүглэснийг ч давхар харж болно. Бодит байдал ийм л байна.
Наадам болох гэж байна, элдэв бослого хөдөлгөөн, шүүх энээ тэрээ гэлгүйгээр тахимаа өгчих ухаан тамирчин хүнд баймаарсан.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 04, 2016 11:38:04 am )
Үнэхээр мундаг эх оронч юм бол царцаатай царцаагүй ялна шдээ. Самандын Жавхлангаас сур. Царцааны түүхийг эхлүүлэгч нь Баттулга өөрөө, бас энэ удаа зөндөө царцаагаа чирээд очсон нь бас үнэн. Ялагдаж сур, өөрийгөө өөрчил
-
Anonymous (July 04, 2016 11:41:26 am )
yag vnen sh dee
-
Ulzy (July 04, 2016 12:21:14 pm )
Battulag shorond orohguu gej UIH oroh geed uhengee aldaj bna .
-
zochin (July 04, 2016 12:39:54 pm )
TENEG YUM BICHIH YUM SETGYYLCH TOLGOI MYYTAI BOLOLTOI
-
Ganaa (July 04, 2016 12:54:00 pm )
Hulgaich Battulga chamd ichih nuur bna uu? Ulsin mongiig terbumaar ni huchihaad idsen mongoo tol,ulsin ediin zasgiig iim bolgohod Battulga chinii nugel chini ihdeed bna.Tiim l ih eh oronch bsan um bol yah gejtomor zamin ajlig gatsaaj,nuursnii biznesiig horlood,bas deerees ni olon terbumig ideed yasan muuhai gamingiin uldegdel ve chi,ymar muuhai hun be ene Jenko?
-
Battulgiig demjigch (July 05, 2016 12:07:02 am )
za, ene odoo neeh uls ornii ediin zasag masag, hugjil ntr geel hudlaa yu yarij baigaagaa oilgohgui hudlaa Battulgiig dairch davshlah, doromjlon gutaah daalgavar avsan humuus odoo bolio. Songuuli konets, ta nar sanasandaa hursen, Odoo ter huushuurniihaa mungiig olj avahaa bod, ayagui bol hulhiduulna shu, kkkkk. naadmaar neg saihan tsadchih, udahgui nugel chini nudeeree tsuvtsgaana…
-
-
Иргэн (July 04, 2016 1:50:01 pm )
Оффшортой хүмүүстээ арга хэмжээ авахгүй юм байх даа. Баттулгын нэр бас явж л байсан ш дээ.
-
зочин (July 04, 2016 3:08:40 pm )
эр хүн шиг байлдаа
-
ХЭН Ч БИШ (July 04, 2016 3:29:11 pm )
ГУРВАНБУЛАГТ НАВСАЙТАЛ ТАВИУЛСАН НЭЖ ГУРВАНБУЛАГ 9 ТОЙРОГ БИШ ТЭГЭЭД ТЭР ГАЛУУТЫГ ХЭДЭН ХҮНЭЭР ЭЛДЭВОЧИР ГАРСАНИЙГ ХЭЛ Л ДЭЭ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА ШДЭЭ ЯАГАД НЭГ ТАЛД ИЛТ БИЧЭЭД БАЙГААН БАС ХУДАЛДАГДЧИХСАН ЮМУУ ЭЛДЭВОЧИР САНАЛ ХУДАЛДАЖ АВНА СЭТГҮҮЛЧДИЙГ ХУДАЛДАЖ АВНА ТЭР ШИЛЖИЖ ИРСЭН ХҮМҮҮС НЬ МSМ.Н АЖИЛЧИД БАЙСАН ШДЭЭ ХАРИН Ч АРД ИРГЭД ХҮНЭЭ ХАРЖ СОНГОДОГ УЧРААС ИТХ.Д МАН.ААС ГАРСАН ХЭН НЬ ГАРАХ НЬ ХАМААГҮЙ ШУДАРГААР Л ӨРСӨЛДӨӨД ЯЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ
-
Anonymous (July 04, 2016 4:08:15 pm )
bat nar sain yvaa bas mongol ulsaa gants hogjvvlj hol deer ni bosgoh hvn bol 76—s gan battulga geshvvnl bndaa gej mongolchuud mednee
-
Бат (July 04, 2016 4:26:19 pm )
Хоеулаа царцаатай бж нэг нэгэндээ ялж,ялагдаж сур,баттулга АТГ очиж унэн худалаа
гэдэгээ шалгуул,нэрээ цэвэрлэж аваач,худал бол дээлээ немерч дээ,хэн худал яриад явж
бгаа нь мэдэгдэгуй бна, шалгуул,нэрээ цэвэрлэ,та нарын гаргаж баталсан хууль чинь
жанхуу шиг будилиан ихтэй учир начиргуй хел толгойн олдохгуй ийм хууль шуу дээ,
тэгээд их хуралд орно гээд тэнэг царайлахаа больь,нутагтаа очоод хийх ажлаа
ургэлжилуулээд хий,едер шенегуй нутагаа хегжуул,УБ хот шиг хегжуул -
zochin (July 04, 2016 6:30:09 pm )
er n hydal yum vnend gvitsegdeed irdeg yumda
-
Battulgiig demjigch (July 05, 2016 12:09:15 am )
za, ene odoo neeh uls ornii ediin zasag masag, hugjil ntr geel hudlaa yu yarij baigaagaa oilgohgui hudlaa Battulgiig dairch davshlah, doromjlon gutaah daalgavar avsan humuus odoo bolio. Songuuli konets, ta nar sanasandaa hursen, Odoo ter huushuurniihaa mungiig olj avahaa bod, ayagui bol hulhiduulna shu, kkkkk. naadmaar neg saihan tsadchih, udahgui nugel chini nudeeree tsuvtsgaana…
-
Anonymous (July 05, 2016 12:28:18 am )
Battulga garah yostoi hun archaagui biee unelegch tsartsaanuudiig sain shalguul.
-
Anonymous (July 05, 2016 1:04:46 am )
Баттулгад царцаа нүүлгэх ямар ч шаардлага байхгүй.
-
Dorj (July 05, 2016 5:02:00 am )
Setguuich guai tanii toonii uchriig oilgosongui. yag hend hed ogson ni oilgogdohgui bna
-
Сугар (July 05, 2016 8:38:32 am )
Хятадын цэрэг ороод ирэхэд чи тахимаа өгч сур л даа гээд байж байгаарай…Энержи Хятадын өрөнд Монголыг минь барьцаанд тавиад эцсийн арга хэмжээгээ авч бгаа гэж ойлгож бна.
-
Зочин (July 05, 2016 9:25:34 am )
Санал өгсөн байдлыг маш сайн нягтлан шалгах нь зөв. Хөвсгөлд /Мөрөнд/ нэг хүнийг санал өгөх гээд очиход нь 3 дугаар сарын 30-ны өдөр Рашаант сумруу шилжүүлчихсэн гээд санал өгч чадаагүй байх юм. Тэр хүн өөрөө ч мэдээгүй байсан. Гэтэл эхнэр нь хуйвалдаад Рашаантруу шилжүүлчихсэн гэх юм. Огт хүн танихгүй очиж ч үзээгүй газар руу шилжүүлчихсэн байна гээд ярьж байна. Нэг айлын хаяг дээр 3-аас дээш огт танихгүй хүний нэр бичигдсэн байх юм. Аль эртнээс бэлтгэсэн луйвар байж ээ.
-
Зочин (July 05, 2016 9:28:02 am )
Эхнэрт нь мөнгө өгчихсөн. Одоо эхнэр нь битгий хүнд хэлээрэй чамд мөнгө өгөе гэхээр нь Хөвсгөлийн Иргэний бүртгэл мэдээллийн тоөвд өргөдлөө өгсөн гэсэн
Ийм байж болох уу. -
Anonymous (July 05, 2016 10:38:10 am )
Sain shalguul luiwarchid. Battulga tord bh yostoi hun
-
Болор (July 06, 2016 4:01:51 pm )
Монгол улсад мөрдөж байгаа хуулиар тус улсын иргэн нь аль ч аймаг, сумын нутагт сонгох, сонгогдох эрхтэй. Тэр эрхийг эдлээд Булганд төрсөн Түвшинбаяр, Баянхонгорт нэрээ дэвшүүлээ биз дээ. Анхны царцаануудыг Ганбат, Баттулга нар өөрсдөө нүүлгэсэн. Нутгийн бид мэдэлгүй яахав дээ.
21 Comments