Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийллээс болж гэмт хэрэгтэн болсон байдаг.
Олон жил эр нөхрийнхөө гарт нухлагдаж, тэвчихийн аргагүй зодуур, дарамтад амьдарсан тэд санаатай болон санамсаргүйгээр эр нөхөр, хамтран амьдрагчийнхаа аминд хүрсний улмаас шүүхээс доод тал нь 10 жилийн хорих ял сонсдог. Хорих ял сонсож, хийсэн гэмийнхээ нүглийг үүрч яваа тэд нэг л зүйлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, “Хууль, хяналтын байгууллагынхан гэр бүлийн хүчирхийллийг эр, эмийн хоорондох асуудал гээд тоодоггүй.
Үнэн хэрэгтээ олон жил эр нөхөр, хамтран амьдрагчийнхаа гарт байнгын дарамтад амьдарсан, аргагүй эрхэнд амиа хамгаалж аминд нь хүрсэн гэдгийг авч хэлэлцэж, “зөөлөн” ханддаггүй. Шууд л хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар ялладаг.
Гэтэл жинхэнэ хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг” гэдэг. Үнэндээ манай улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчин учир дутагдалтай, бараг л байхгүй гэж хэлж болно. Байлаа ч жинхэнэ хохирогчдоо хамгаалж чаддаггүй, үүнийх нь балгаар эмэгтэйчүүд ялтан болж байна. Тэгвэл архиныхаа халуунд ханилсан ханиа зодож, дарамталдаг эрчүүд олон байх юм. Саяхан 27 настай, О гэх эмэгтэй найман жил ханилсан ханьдаа зодуулж, эмнэлэгт хүргэгджээ. Долоон сартай жирэмсэн эхнэртээ гар хүрсэн залууг Э гэдэг. Энэ жил 33 настай. Гурван жилийн өмнөөс дөрвийн дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэртээ гар хүрдэг болжээ. Гар хүрэх болгондоо согтуу байдаг гэнэ. Хаана, хэнтэй ч юм архи уучихаад гэртээ ирэхдээ архиныхаа халууныг эхнэр, хүүхдүүддээ гаргадаг байх юм. Хамаг бие нь хөх няц болсон эмэгтэй уржигдар эмнэлэгт хүргэгдэж, зодуурын улмаас гэдсэндээ бойжиж байгаа долоон сартай хүүхдээ хийсвэр хагалгаагаар төрүүлэхээр болжээ. Тэр өнөөдөр хагалгаанд орно. Түүнтэй хамт нэг өрөөнд төрөх өдрөө хүлээгээд хэвтэж байгаа эмэгтэй өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Сайн байна уу, сайхан сэтгэлт монголчууд аа. Миний бие Эх нялхсын эмнэлэгт эмчлүүлж байх хугацаандаа нэгэн эмэгтэйтэй танилцлаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд харьяалагддаг боловч одоогоор 2-7 насны дөрвөн хүүхдийн хамт Сансарт нэгэн байрны подвальд амьдарч байгаан юм байна. Энэ эмэгтэйг О гэдэг. 27 настай долоон сартай жирэмсэн боловч дөрвөн хүүхдийн эцэг нь болох 33 настай эрэгтэй байнга архи ууж зоддог. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр зодсон, ар нурууг нь сэрээгээр маш олон хатгаж, бүх биеийг нь хөхөртөл зодсон, үсийг нь халцартал зулгаажээ. Зодуулсаны улмаас хугацаанаасаа өмнө тав дахь хүүхдээ яаралтай хийсвэр хагалгаагаар төрүүлэхэд хүрчээ” гэжээ. Харин О-той холбогдоход “Нөхөр маань гурван жилийн өмнөөс л гар хүрдэг болсон. Гартаа тааралдсан юм болгоноор цохиж, танхайрдаг. Би ТББ, цагдаад зөндөө хандсан. Тодорхой үр дүнд хүрдэггүй, түр зуурын арга хэмжээ л авдаг. Ээж, аавд нь хэлэхээр хүүхдээ л өмөөрдөг. Үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй байна” гэсэн юм. Бүсгүй мөнхийн айдастай амьдарч байгаагаа нуусангүй. “Хэзээ ирээд зодох бол, алчихвал яана аа” гэж байнга боддог болжээ. Хүүхдүүдээ аваад байр түрээсэлж хүртэл үзжээ. Гэсэн ч эр нөхөр нь архи ууж ирээд л зодож, дарамталдаг аж. Хууль, эрх зүйн “цоорхой”, хууль хяналтынхны “тоомжиргүй” зан, эр эмийн асуудал гэж “хошуу” дүрдэггүй иргэдийн бодлоос болж нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагддаг тавилан хэдий болтол давтагдсаар байх вэ. Яг л дээрх үйл явдалтай ижил тавилангаар эхэлсэн дүр зураг эцэстээ ямар үр дүнд хүргэдгийг уншигчид маань хэлүүлэхгүй мэдэж байгаа биз ээ. Тэгвэл уншигчдадаа сануулах үүднээс энгийн нэг жишээ дурдахад л эр нөхрийнхөө дарамтад амьдарсан эмэгтэй хоёр хүүхдээ хөтлөөд эцгийндээ иржээ. Төрсөн гэртээ ирсэн эмэгтэй сая л нэг “Санаа амарлаа” гэж бодож байтал долоохон настай охиныг нь эцэг нь доороо хэвтүүлчихсэн “оролдож” байхыг хараад тэвчсэнгүй, эцгийнхээ аминд хүрсэн байна. Харин түүнд шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 21 жилийн хорих ял оноожээ. Одоо тэр хийсэн гэмийнхээ нүглийг үүрч, хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа. Бас нэг жишээ дурдахад, 20-иод жил эр нөхрийнхөө дарамтад амьдарсан эмэгтэй шүүхээс 11 жилийн ял сонсчээ. Хэрэг гардаг өдөр нөхөр нь согтуу гэртээ ирсэн байна. Улмаар ямар ч шалтгаангүйгээр эхнэрээ зодож, танхайрчээ. Ингэхдээ ширээн дээр байсан хутгыг аваад далайсан аж. Яг энэ мөчид эмэгтэйн толгойд “Алуулж байхаар алсан нь дээр” гэх бодол орж ирж, хутгыг нь булааж аваад дүрчихжээ. Энэ эмэгтэй бас л ял эдэлж байгаа. Энэ мэтчилэн ял эдэлж байгаа олон эмэгтэй бий. Хэрэв уншигчид санаж байгаа бол хамтран амьдрагчийнхаа гарт 48 цаг зодуулж амиа алдсан Ц гэх эмэгтэй мөн л гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон. Дөрөвхөн настай бяцхан охин хойд эх, эцгийнхээ гарт алтан амиа алдсан гээд тоочоод байвал зөндөө. Хойд эх, эцгийнхээ гарт амиа алдсан тэр жаахан охин амьсгал хураахынхаа өмнө “Аав аа, миний буруу” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр өр өвдмөөр хэрэг биш гэж үү. Тэгвэл одоо бүгдээрээ яах вэ, дорвитойхон шиг хуулийг баталж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтээрээ тэмцэх хэрэгтэй. Тэр цаг нь хэдийнэ болжээ…
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Ачу (July 04, 2016 5:32:08 pm )
Урьд үед эм нь эрдээ тамлуулж тэвчхээ болиод эцсийн хүчээ шавхан тэмцэлдэж олхиогүй новшнуудыг араггүйн эрхэнд хөнөөчих явдал бараг гардаггүй байсиймаа.Энэ хуурамч ардчилал худалч ховдог совдог нөхдүүдээс болж нийгмийн сахилга бат алдарч тэнэгүүдийн зун эхлэж чадуу нэг нь эх орон ард түмнээ цөлмөж ядруу нэг нь эхнэр хүүхэд өвгөд хөгшдийг айлган сүрдүүлж алж хядаж хүчиндэн тамалдаг ийм ёрын хэв маяг үүсэгсэн.Үндсэндээ хууль цаазаас айхыг нь болиулсан!Монгол түмнийг мөхөөж хөнөөх шахсан дотоодын дайснууд худалч хулгайч ардчилагчид мөнч их лай ланчиг үүрэндээ!!
-
Anonymous (July 04, 2016 5:32:33 pm )
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч новшнуудыг нийтийн өмнө хэн ч хараад танихаар нийтийн хөдөлмөр хийлгэх хэрэгтэй энэ улсад новшнуудаар хийлгэх муу ажил их л байх юм тэгээд засарахгүй бол шоронд нь хатаах хэрэгтэй цаазаар авах ялыг сэргээх цаг болсон
-
zochin (July 04, 2016 6:25:10 pm )
adgiin er avgai hvvheddee arslan bar g\b\h hariytssan hvvhen gej yu ch hiideggvi 1 hvvhen bainaa ichehgvi tsalin avdag baihda
-
zochin (July 04, 2016 7:42:15 pm )
Erguu erchuudtei yah gj suudag bnaa.ingej tamluulj zaluu saihn nasaa zoduur shanlald ungruuj bsnaas saihn ajil turluu hiigeed gantsaaraa durtai yumaa hj yawh n jargal yumdaa.
-
байгаль (July 12, 2016 10:34:41 am )
гэр бүлийн хүчирхийллийн талаар хаана хэнд хандах вэ нэг дүү алуулж мэдэх нь ,гамшиг гэж 5 дахь хүүхэд нь гарчих юм тэнэг дүү минь салахгүй би хаачхаа мэдэхээ байлаа
-
зочин (July 21, 2016 9:37:10 am )
яасан хүн тарчлааж ханадаггүй новшнууд вэ үйлээ өөрсдөө үүрнэ зовно доо муу сайн архичид
-
Зочин (July 24, 2016 3:50:35 pm )
Муу хуний хуухдийг яах гэж гаргаад бдаг бнаа.эртхэн нэг хуухэдтэй дээрээ салчихгуй дэ.
-
zochin (July 25, 2016 7:13:02 am )
ohid emegteichudee uursduu uhaantai amidartsgaa hair setgel gedeg bol hezeech baidaggui zuil handlaga gej l bdag negent zowoogood l ehelwel bushuuhan sal hairan saihan nasaa zowlon dund buu unguruu
-
zochin (July 25, 2016 7:20:41 am )
mongoliin erchuud unendeel hetsuu boljee mungutei awgaigiin bugsnuus zuurch amidarlaa hayadag erchuud ih bolson bna tiim bolohoor emegteichuud mini uursduu ajil hiij mungu olood amidraa zaawal muu har yumaar yaahiin be setgel taiwan amidartsgaa ene amidral gedeg zuil tsag hugatsaanii huwid dorhnoo niseed l alga bolno bagach bolow uuruu olson mungu amttai zaawal muu erchuudiin gariig bitgii har zugeer l sal
-
zochin (July 25, 2016 7:30:55 am )
emegteichuud bid uursduul uhaantai archaatai bhgui bol deerelheh hun ih shuu hund hezeech bitgii itge neg bodliin ene emegtei uuruu teneg bn iim muuhai daramtuudiig uzseer bj yah gej olon huuhed turuuldeg bnaa yer n olon huuhdiin heregguidee uuruul zowohiin nemer sain er hun howodtson tsagdaa
10 Comments