antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2016 Comments are off

Аргын тооллын 7 сарын 1, Сугар гараг

нийтлэсэн Admin

14672745225774d51a16caaЗУНЫ ДУНД ХӨХ МОРИН САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Аргын тооллын 7 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 27, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутанд мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car