Монголчууд бүтэн зуныг туг, далбаа намируулж өнгөөрөх нь ээ. УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс эхэлж, 27-ныг дуустал үргэлжилсэн. Энэ хэд хоногийн хугацаанд нэр дэвшигчид намын туг лоозонгоо энд тэндгүй байршуулж, туг далбаа намируулсан машинууд хот хөдөөгүй хөлхөлдсөн. Сонгуулийн сурталчилгаа, сонгууль ч ингэсгээд дуусах шатандаа орлоо. Үүнийг залгаад Үндэсний их баяр наадам гэж Монгол түмний хүсэн хүлээдэг баяр болно. Энэ үеэр төмөр хүлгэндээ төрийн далбаагаа намируулах сонирхолтой наадамчин олон эрс нэмэгдэж, үүнийг дагаад худалдаачид энд тэндгүй, том жижиг далбаагаа барин зогсох нь дамжиггүй. Наадам найрны цаг нэлээд хэд хоног үргэлжлэх болохоор хэсэгтээ л бид туг далбаанаасаа салахгүй нь. Ингээд байж байтал АСЕМ-ын айхтар уулзалт эхэлнэ. Долоодугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад 40 гаруй улсын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирнэ гэж байгаа. Тэгэхээр төдий тооны улсын далбаа намируулсан тэрэг хотын гудамжаар давхилдаж, төдий тооны далбаа төрийн ордны гадна намирна гэсэн үг.
За тэгээд АСЕМ-ын уулзалт болдгоороо болж, дуусдагаараа дуусна. Энэ үйл явдлаар манайхны туг, далбааны үе өнгөрөх нь үү гэвэл бас үгүй.
Наймдугаар сарын 5-21-нд Бразилийн Рио-де-Жанейро хотод зуны Олимпийн наадам болно. Тус олимпод манайхан урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй буюу 40 гаруй тамирчинтай оролцох гэж байна. Тэдэн дотор алтан соёмбот төрийн далбаагаа наран доор гэрэлтүүлэх аавын хүү, ээжийн охин олон бий. Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж байх мөчид монголчуудын сэтгэл ч хөөрч, төрийн далбаагаа хотын төвөөр намируулан давхилдах нь гарцаагүй.
Энэ зун туг, төрийн далбаагүй өнгөрөх мөч нэгээхэн ч үгүй бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (June 28, 2016 6:25:42 pm )
vhsenii tyg dalbaa namiryylah ajil turuluu l sain hiih heregtei yrd hurshiinhuu sain taliig n dyyriah heregtei ted udur shunu ugluu vdeshgvi ajlaa l hiij baidag yls yum dyyriah dyrtai yum baina le sainiig n
dyyriaj bai -
Adilaa. (June 28, 2016 6:45:51 pm )
MAN-han.tatvar.tologchiin.mongoor.Nomtoi-bayriin.oriig.tolno.
-
ЗОЧИН (June 29, 2016 4:20:31 pm )
ЭНЭ СОНГУУЛИЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.. ҮНЭН ТАМТАЙ СОНГУУЛЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ АШИГТАЙ БИЛЭЭ. МОНГОЛЧУУД СОНГУУЛЬ ӨГӨХӨӨРӨӨ НЭГ БОЛЛОО. ДАНДАА ХУЛХИН ДЭЭРЭЭ ТОМООС ТОМ САРНАЙ УРГУУЛНА. ХҮМҮҮС ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА. ЗАА АЛЬ Ч НАМ НЬ ГАРСАН ЯЛГААГҮЙ ТОС ТАЛХ БАЙЦААГАА ГРАМЛАН АМЬДРАХ НЬ ТУЙЛЫН ҮНЭН. ЯАГААД ЯАГААД ИРГЭД ИНГЭТЛЭЭ ИТГЭЛ СЭТГЭЛЭЭ АЛДАВ. ХАРИУЛТ ТОДОРХОЙ. СОНГУУЛЬ ДУУСААД АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ. ЭНЭ МАРГАШГҮЙ ҮНЭН. ЭД МАНУУСТАА ЮУГААР ГИЙГҮҮЛЭХ ВЭ? ИТГЭЛ АЛГА. ӨНӨӨ ӨГЛӨӨ ШИНЭ ДЭЭЛЭЭ ӨМСӨЖ ОДОН ТЭМДГЭЭ ЗҮҮСЭН ХӨӨРХИЙ ХӨГШИД САНАЛАА ӨГЧ ЯВНА. ТЭД ЮУНД НАЙДАЖ ХЭНДЭЭ ИТГЭЖ ЯВНАА. МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ЭНЭ НИЙГЭМ БҮХЭЛДЭЭ ӨӨРЧЛӨГДӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. ХӨӨРХИЙ ИРГЭДЭЭ ӨРӨВДӨЖ ХАЙРЛАХ СЭТГЭЛ АЛГА УУ? БАЙХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. МОНГОЛЧУУДАА ӨӨРСӨНДӨӨ НАЙДАЖ ТАТВАР ТӨЛӨӨСӨӨ НУУЖ ДЭЭРЭМЧИН ТӨРӨӨ ӨЛСГӨЖ АЛЬЯАА ХОРЖИЙЛОО
-
Mongol (June 29, 2016 6:11:37 pm )
Neeree goeod medalaa zuusen hogshchyydiig harahaar zurh shimshirmeer, hoorhii amtad hoolondoo hyrehgui tetgevertei hezeech saihan , elbeg delbeg amdral, Mongoliin hogjiliig harahgui horvoog orhih ni oirtoj baigaag harahaar dendyy orovdmoor,,,,Zarimdaa ih mongotei bol byh hymyysiig ood ni tatmaar sanagdah um. Yamar naidah tor baih bish, Songuuliin daraa byh um heveeree…
-
4 Comments