Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ өсч, нийгэм дэх эдийн засгийн өсөлтүүд л мэдрэгдээд байгаа мэт зөвхөн санагдаж мэдэх юм. Гэвч манай эдийн засагт хэдийгээр үнийн өсөлт явагдсан ч гэсэн зарим үйлчилгээний чанарт ахиц гарсан байх юм. Ингээд Статистикийн мэдээллийг таньд хүргэж байна.
Улаанбаатар хотод хэрэглээний үнийн индекс 11.6 хувиар өсчээ. Нийслэлийн сарын инфляци 1.3 хувь, улсын хэмжээнд хоёр хувьтай гарчээ. Хэрэглээний үнийн индексийн жилийн үзүүлэлтийг харахад тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 21.9, хувцас, бөс бараа, гутлынх 19.5, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 11.6, хүнсний бүтээгдэхүүнийнх 8.9 боловсролын үйлчилгээнийх 10.2 хувиар өссөн байна.
Түүнчлэн улаанбаатар хотын томоохон худалдааны төв, хүнсний захуудад хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар ямар байгааг сонирхуулъя.
Хонины мах кг цул – 5800 төг, ястай – 5500 төг
Үхрийн мах кг цул – 7600 төг, ястай – 7300 төг
Адууны мах кг цул – 4900 төг, ястай – 4400 төг
Ямааны мах кг цул – 3800 төг, ястай – 3500 төг
«Алтан тариа» дээд зэргийнх кг нь – 1200
«Алтан тариа» I зэргийнх кг нь – 1000 төг
«Алтан тариа» II зэргийнх кг нь – 760 төг
«Атар» талх – 670 төг
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 25, 2012 7:48:40 am )
ta nar hudlaa une bichihee boliochee.
une huurugduh neg arga shd ene chini. zah deer 5400 l bna lee shd -
Anonymous (January 25, 2012 1:16:38 pm )
ashgyi dee belen mungu taraagaad baival 20000ch bolno
2 Comments