antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2016 5 comments

Төсвөө хэлэлцэж чаддаггүй, төрийн албан хаагчаа томилдоггүй парламентад “муу дүн” тавья

нийтлэсэн Admin

14670755415771cbd581c6cУИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийж, энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Өнөөдрийн чуулганаар зарим хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсоод, хаврын чуулганыг албан ёсоор хаах хуваарь гаргаад байна. Өнгөрсөн сард УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан захирамжийн дагуу энэ сарын 23-ны өдөр хүртэл завсарласан ч одоо болтол дахиж хуралдаагүй юм. З.Энхболд даргатай энэ парламентын үйл ажиллагааг иргэд янз бүрээр дүгнэж байна. Маш их хүлээлт үүсгээд байсан хаврын чуулган ч ийнхүү хангалтгүй дүнтэйгээр хурлаа өндөрлүүлж байна.

Ингээд энэ парламентын отгон чуулганаар хэлэлцэж, баталж чадаагүй хуулиуд болон асуудлуудыг танилцуулж байна.

АН-ынхан оффшорын асуудлыг хэлэлцэхээс “зугтлаа”

Хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэгдэж эхэлсэн нэгэн чухал хуулийн төсөл бол Оффшорын асуудлыг хөндсөн хуулийн төсөл байлаа. Тодруулбал, чуулганаар Ж.Батзандан гишүүний өргөн барьсан оффшорын тухай хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч татвараас, хуулиас зугтсан эрхмүүдийн увайгүй үйлдлийг “хазаарлах” нэн чухал хуулийн төслийг эрх баригчид хэлэлцэхээс “зугтсан” юм.

Төсвөө хэлэлцэж чадахгүй тарсан парламент

Төсвөө хэлэлцэж чадаагүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан анхны парламент болж байх шиг байна. “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах байв. Энэ Их Хурал хугацаандаа батлаагүй хамгийн чухал хоёр асуудал нь энэ хоёр байлаа. Үүнийг яагаад хэлэлцэхээс зугтсан бэ. Мэдээж төсөв хэлэлцэх үеэр сөрөг хүчнээс ирэх “дайралтаас” урдчилан сэргийлсэн хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамаг муу муухайг нь МАН-ынхан дэлгэхэд бэлтгээд байв.

 АТГ-ын даргыг томилж чадсангүй

Өнгөрсөн хавар АТГ-ын дарга асан Н.Ганболд өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдсөн. АТГ-ын даргыг томилох гэж сүүлийн хоёр сарын турш ярьсан ч асуудал нэг ч алхам урагшилсангүй. Ерөнхийлөгчөөс хүн санал болгосоноос цааш хэтэрсэнгүй. Уг асуудлыг хуулийн хугацаанд нь багтаагаад яаралтай хэлэлцэе гэж МАН-ынхан хэлсэн боловч АН-ынхан завсарлага авсан цагаасаа хойш хэлэлцэхгүй сунжруулсаар өнөөдрийг хүрсэн юм. Ингээд адаг сүүлд нь эрх баригчид АТГ-ын даргыг томилох асуудлаас ийнхүү “зугтаалаа”. Учир нь АТГ дээр АН-ын олон хүмүүсийн хэргийг шалгаж байгаа. Хэрвээ АТГ-ын дарга томилогдвол шалгаж буй процесс дээр нь “ташуур” нэмэх байв. Гэвч АТГ-ын даргыг томилж чадахгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгав.

Дараагийн сонгуульд “давхар дээлтэй” сайд нартай байхыг хүсчээ

Чуулганыг завсарлуулах болсон тав дахь шалтгаануудын нэг нь “давхар дээл”-ний асуудал байв. АН-ынхан “давхар дээл”-ийг тайлах асуудлаас бас л бултлаа. Энэ чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж сонгуулиас өмнө цэглэхээр тохироод байв. Гэвч эдгээр хуулиудыг хэлэлцэж чадсангүй. Хэрэв үүнийг хэлэлцвэл яах байсан бэ гэвэл дараагийн байгуулагдах Засгийн газар “давхар дээл”-ээс татгалзах ёстой байв. Гэтэл үүнийг хэлэлцэхгүй гэж УИХ зугтаж байгаа нь энэ сонгуульд ялсан нам нь “давхар дээлтэй” сайдуудыг томилно гэх тооцоо гаргасан бололтой.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Иргэн (June 28, 2016 10:54:34 am )

    Сонгуулийн үр дүнг харж байж тэр зүйлүүдээ хэлэлцэх гээд байгаан байна л даа. Оффшорыг бол заавал анхааралдаа авах хэрэгтэй ш дээ. Зөвхөн Баярцогт гээд байх юм.

  • Zi Enhbold (June 28, 2016 12:58:10 pm )

    Tosoboo heleltsej chadahgui baij ayaj zasag barina gej songuulid orsoldood baigaa yu be ene AN ichij uheesee ard tumen songuulaa zob ogoorei

  • зочин (June 28, 2016 2:05:38 pm )

    Монголоос маргааш зайлцгаа,монголчууд дургуйцэж,та нарыг хулээж авахгуй

  • МАН-д (June 28, 2016 3:53:34 pm )

    Энэ залуу сом шуурхай 2 сайт суртчилгаагаа болиочээ !!!!!! МАН ийм шүүдээ . Яг үүнийг ЗАЛУУ КОМ бас тавьсан бна Ингэж болохымуу??? Өөгүй өндөг болоод бгаа МАНынхаан !!!!!!!95 жил болсон гэж цээжээ дэлддэг нам дүү намуудад ингэж үлгэр үзүүлж хуулиа зөрчиж бгаам бна !!!!!!

  • zochin (June 28, 2016 10:31:53 pm )

    GALZUURSAN ENHJARGAL YU GEJ DARGA BOLOHOB DEE. TOB AIMAGT SOLIOTOI DURAK BAISAN YUM. DUULNA UILNA GUILGUULNE. TSAGDAA NARAA ESTOI TAMLAAD OGNO DOO EMEE CHINI. EMEE ENHJARGAL GEDEG NERTEI L BAISAN SH DEE

antalya rent a car