antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2016 Comments are off

Наадам угтаж нийслэлчүүд их цэвэрлэгээ хийж байна

нийтлэсэн Admin

1466821563576debbbf3a40

Төрийн их баяр наадмыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээг жил болгон явуулдаг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр нийслэлийнхэн хотоо цэвэрлэж байна. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж буй юм.

Бүх нийтийн цэвэрлэгээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа аж. Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцож байна.

Эх сурвалж: О.Сайхан Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car