УИХ-ын гишүүдийн талаар уншигчид хангалттай мэдээлэлтэй байдаг.Тэд хийж байгаа ажлаа хангалттай ч пиарддаг. Харин тэдний ар гэрийг авч яваа, өмөг түшиг болж байгаа гэргий нар далд фронтынхон. Тэр бүр ил гараад байхыг ч хүсдэггүй биз ээ. УИХ-ын гишүүдийн гэргий нарыг цувралаар танилцуулж байна.
Хатагтай Ч.Дэлгэртуяа
Үүл баатрын өрхийг татаж, гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн хатагтай Ч.Дэлгэртуяаг урлагийнхан сайн мэднэ. Монголд дөнгөж дуу бичлэгийн студи байгуулагдах үед л анхны шан татаж “Сонор рекордс” студийг байгуулж байлаа. Энэ студи маш олон хамтлаг дуучдыг өлгийдөж авсан даа. Хүүгийнхээ дууддаг нэрээр “Чугу” компаниа байгуулж байсан түүхтэй.
Үүл баатар эхнэрээ магтах дуртай. “Эхнэр маань намайг Эрийн сайн Хан харангуй гэдэг. Эр хүнийг худлаа ч гэсэн ингээд магтаад байхаар далавч ургаад нисэхээ шахдаг юм” хэмээн Э.Бат-Үүл гишүүн гэргийнхээ уран ухааныг магтаж суусан удаатай.
Муу эр эхнэрээ магтана гэдэг нь тийм ч оносон үг биш юм шиг санагддаг. Яагаад гэвэл, хазайхад нь түшиж, хальтрахад тулж босгож, уруудахад нь өөд татаж, сагсуурахад нь ухаарал өгч амьдралыг өөдтэй, өнгөтэй авч яваа гэргийгээ сайхан үгээр магтахад ч багадна.
Бат-Үүл гишүүн залуу халуухан насандаа омогтой ч гэж жигтэйхэн. Дургүй хүргэсэн нэгэнтэй нударга зөрүүлэхээс буцахгүй омголон нэгэн байсан гэдэг. Ямар сайндаа л мөрийтэй тоглоомд донтоод хүнээ байгаад байхаар нь гэргий нь хөдөө явах санал гаргасан аж. Хөвсгөлийн хамгийн хойд талын дархадын суманд хотын 40 мянгатад өссөн дэгжин бүсгүй нөхрөө дагаад нялх хүүхдээ тэврээд явна гэсэн нь сэтгэлийн хаттайн шинж. Хол, буйдхан газарт уруу татах хүнгүй, багшлах аваас дон шүглүүлдэг тоглоомоос холдно гэж холч ухаан гаргасан биз ээ. Өвлийн ид тачигнасан хүйтэнд Ринченлхүмбэ суманд охиноо төрүүлж байсан юм гэсэн.
Тэгж Ринченлхүмбэ суманд Үүл гишүүн гурван жил багшлаад хотод ирэхдээ ухаан сууж амьдралын хар борыг мэдэрсэн байсан юм гэнэ лээ. Аав нь ” Миний хүү овоо доо” гэж баярлаж байсан юм гэдэг. Хэрэв буруу тийшээ алхахад нь хаяад явсан бол Үүл гишүүн түмэн олны хүндэтгэл хүлээсэн Улсын баатар болоо ч уу, үгүй ч бил үү.
Үнэхээр Э.Бат-Үүл гишүүнийг 90-ээд онд нойр хоолоо умартан тэмцэж явахад дэмжигч нь байжээ. Нөхрөө шөнөжин ухуулах хуудас наагаад үүрээр нүдээ нухлан орж ирээд унтаад өгөхөд нь гэргий нь зөрж гүйж гараад “Миний нөхрийн наасан ухуулах хуудсыг урчихаагүй биз” хэмээн шалгадаг байсан гэж байгаа.
Тэр цөвүүн цагт Э.Бат-Үүл гишүүн эхнэрийнхээ болон өөрийнхөө нэрийг нийлүүлсэн Батдэлгэр гэх нууц нэртэй байсныг бодоход Б.Дэлгэртуяа хатагтайн нөмөр нөөлөг хэр байсан нь ойлгомжтой.
Мөн эр нөхрийг нь баривчилж “Ганц худаг”-т хорьсон үед нулимс дуслуулан “Миний нөхөр хэзээ ч тийм зүйл хийх хүн биш” хэмээн хөөцөлдөн ханьдаа удахгүй үнэн мөнийг олно оо гэж сэтгэлийн дэм хайрлаж явсан хатагтай даа.
Тэгээд л бодохоор амжилттай яваа эр хүний ард ухаантай эмэгтэй байдаг гэдэг үнэний хувьтай шүү.
Дэлгэртуяа хатагтай түс тас яриатай. Бас нас нь нэлээн явсан ч овор багатай. Хувцаслалт нь дэгжин. Жижигхэн биендээ хувцасаа тохируулж өмсөхдөө гаргуун. Байнга фитнессээр хичээллэдэг болохоор галбир сайтай. Цагтаа Үүл баатар бас л хүүхний ч тэнгэртэй, юм юм дуулгаж явсан гэдэг юм билээ. Тэр бүрийг дөвийлгөж ханийгаа буруутгаагүй уучилна гэдэг ухаантай шинж шүү.
Бичгийн их хүн Эрдэнэ Баавайгийн бэр гэсэн дээ Дэлгэртуяа хатагтайн нууц авьяас хошуухан илэрсэн юм даг.
“Үүл бид хоёр” хэмээх анхны номоо бичснийг нь уншихад сэтгэлийн утас хөндмөөр, залуу гэр бүлүүдэд сургамж болохуйц уншууртай ном болсон байсан. Түүний энэ ном бэстселлер болохыг бодоход бичгийн шаггүй авьяастайг илтгэж байгаа хэрэг.
Ер нь улс төрчдийн гэргий нар тэр бүр ном бичээд байдаггүй.
Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Цэвэлмаа хатагтай ном туурвиж олны хүртээл болгож байсныг эс тооцвол шүү дээ.
Ч.Дэлгэртуяагаас сэтгүүлч ярилцлага авахдаа
“Эмэгтэй хүн эр зоригтойгоор хувийн амьдралаа бусдад дэлгэн бичих нь тийм ч амар ажил биш. Том эр зориг гэж бодогдож байна л даа. Номоо бичиж байх явцад танд үнэнээ бичихээс эргэлзэх ч юм уу, тээнэгэлзэх үе гарч байсан уу ” гэж асуухад ам тагласан хариулт өгсөн байж билээ.
Хатагтай Ч.Дэлгэртуяа энэ асуултад “Мэдээж, хүний хувийн амьдралд олон нарийн, нандин асуудал байдаг шүү дээ.Тээнэгэлзэх энүүхэнд. Бүр шантраад хаячихсан үе ч бий. Эмэгтэй хүн, эхнэр хүний хувьд хүмүүсийн янз бүрийн үнэлэмжээс эмээлгүй л яахав. Үнэхээр өөрийгөө ялж, бага зэрэг золиос, зориг гаргаж бичсэн. Энүүхэндээ хэлэхэд, номын маань улс төртэй холбоотой хэсгийг бичих хамгийн хүнд байсан. Би өөрөө улс төрөөс хол явахыг хичээдэг.
Гэхдээ би яаж ч байсан номондоо аль болох амьдралынхаа үнэ цэнэтэй үе, алдаж, онож явсан мөчүүдээ оруулахыг хичээсэн. Би номоо яах аргагүй залуучууддаа хандаж, тэдэнд л зориулж бичсэн. Адал явдлаар дүүрэн амьдралаа зөвхөн өөрсдөө ухаараад, өөрсдийнхөө л үр хүүхдэд хэлээд, дурсаад өнгөрье гэж бодсонгүй. Нэг нийгэм нөгөөгөөр солигдох тэр хүнд он жилүүдэд бид хоёр шиг ийм замыг туулж, бие биеэ түшин босч ирсэн олон мянган сайхан гэр бүлүүд бий.
Хүний амьдралд гэр бүл шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй гэдгийг л хэлмээр байна. Хадам аав С.Эрдэнэ минь үр хүүхэд бидэндээ “Амьдрал бол амар хялбар зүйл бишээ. Шуургатай далайд, хөвөгч онгоцны залуурын ард зогсож байна гэж бод. Тэгээд зоригтой, зорилготой, ухаалаг жолоодож байж онгоц чинь далайд намуухнаар хөвж чаддаг юм шүү” гэж сургадаг байсан” гэж хариулсан байсан юм.
Түүнчлэн Э.Бат-Үүл гишүүн намын даргад өрсөлдөж байхад гэргий нь СТӨ-ний үүдэнд ирчихсэн АН-ын гишүүдтэй тулж ажиллаж харагдсан. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгийн 34-р тойргоос нэр дэвшиж буй нөхрийнхөө менежерээр ажиллаж Монголын урлаг соёлын оддыг Э.Бат-Үүлийн төлөө “За” гэж хэлүүлж чадсан овгоотой эмэгтэй. Юутай ч энэ удаа Сэлэнгэд “халз тулаанд” орох нөхрийнхөө арын албыг хүүгийнхээ хамт үүрч байгаа хатагтай.
Үүл гишүүний хүү Чулуудай
ҮҮл гишүүний гэргий дуу бичлэгийнхээ ажлаас хэсэгтээ хөндийрч, хүү, охиныхоо ажилд тусалдаг зөвлөгч нь болжээ. Охин Хулангаа зохиолч болж мэднэ хэмээн үнэлдэг гэсэн. Өвөө, аавынхаа бичгийн их авьяасыг өвлөсөн биз ээ. Хүү нь бизнес эрхлээд одтой яваа аж. Хөдөө аж ахуйн салбарт хүчээ сорьж байгаа аж. Харин нэг нь хүү лам. Амар хийдэд олон жил шавилан сууж байгаа гэдэг юм билээ.
Х.Тэргэл www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 24, 2012 5:29:42 pm )
UULEE CHI ZUNUG CHIN ZALGASAN BAINA LEE ODOO GERTEE SUUSAN NDEER.ENE BAIDLAARAA ARDCHILALD GAI BOLJ BN.ARDCHILSAN NAM YU BOLCHOOD BAIGAAG MEDEJ BNUU.ODOO BATTULGA METIIN ERUUL UHAANTAI HUMUUS N UDIRDMAAR BN
-
Reviews (February 19, 2014 12:13:47 am )
Very good write-up. I definitely love this website. Thanks!
-
marmaris transfers (February 19, 2014 4:07:21 am )
Very good post. I’m dealing with many of these issues as well..
-
Viagra (February 19, 2014 9:23:35 am )
That is a really good tip particularly to those new to the blogosphere. Brief but very accurate info… Many thanks for ***ring this one. A must read article!
-
ceas fossil dama (February 19, 2014 11:01:40 am )
You made some really good points there. I c****ed on the web to find out more about the issue and found most people will go along with your views on this site.
5 Comments