
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд тус газраас эхний хагас жилийн ажлаа тайлагнасан мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. Тэрхүү тайлан мэдээний дотроос машины хулгайг илрүүлсэн нь анхаарал татсан юм.
2016 оны 1 дүгээр сараас хойш нийслэлд 119 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг гарчээ. Машины хулгай нэмэгдэх болсныг өнөөдөр цагдаагийн байгууллагаас анхааруулсан бөгөөд машины эд анги хулгайлдаг хэд хэдэн бүлгийг илрүүлэн шалгаж байгаагаа мэдэгдэв. Машин хулгайлсан 41 үйлдэл бүхий том бүлгийг баривчлан саатуулсан байна.
Сэжигтнүүдийн хувьд Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс машин хулгайлсан нь тогтоогджээ. Мөн Ц нарын 18 удаагийн үйлдлийг ч шалгаж байна. Хулгайн замаар алдагдсан машины эд ангийг худалдаж авдаг ченж нарыг ч саатуулан шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олж эздийг нь тогтоожээ.
13 машин олдоогүй, 71 машин хулгайлсан сэжигтнүүдийг шалгаж байгаа аж. Машин хулгайлсан этгээдүүдийн 55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой гэдэг бол 21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг гэж мэдүүлжээ.
Машин хулгайлсан этгээдэд Эрүүгийн хуулийн 145, 223-ын заалтаар 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалт байдаг. Үүнээс болж машин хулгайлах, эд ангийг худалдах гэмт хэрэг буурахгүй байна гэдгийг ч Цагдаагийн байгууллага онцлов.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
г жаргалсайхан (June 24, 2016 12:22:42 pm )
хулгайчийг хулгайлсан зүйлынхээ үнийг төлтөл шоронд аль эсвэл хүчээр хөдөлмөр хийлгэж
хохирогчийг хохиролгүй болгох нийгэм манайд хэзээ тогтох вэ -
zochin (June 24, 2016 2:58:24 pm )
nyryygii n tasdaj haya uur yum baihgvi
-
Anonymous (June 26, 2016 12:30:44 am )
Chenjuudiig ni sain torgo ahij hulgain um avhgui joltol
-
Зочин (June 26, 2016 8:53:34 am )
Ядарсан иргэний хэдэн жилийн орлогоо хураан байж авсан хөрөнгийг ганцхан шөнө тууж худалдаж идэх замаар олон хүнийг хохироосон нөхдөд 3 жилийн ял маш бага байна. Хууль тогтоогч нарын машиныг хусаад өг.
4 Comments