antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 34 comments

Ерөнхийлөгч Хонгорчууд төдийгүй Монгол зоныг хямралд оруулчихлаа

нийтлэсэн Admin

– Ц.Элбэгдорж уйлж шоуддаг байсан бол айлгаж шоуддаг болжээ –

Шоуны ертөнцөөр аялж, улстөр хийхийг алийг тэр гэх вэ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ” намайг Шинжаан Уйгарын хятад гэлээ” хэмээн настай ээждээ уйлан дуулан очиж байгааг хэрэг болгон зурагтаар харуулж байв. Монгол Улсын нэг иргэн ээждээ дуулж очно уу, уйлж очно уу хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн ач холбогдолгүй зүйл гэдэгтэй хэн маргах билээ. Ер нь хэн нэгэн иргэн ээждээ уйлж очих нь уу гээд сураг ажиг тавиад сууж байдаг, түүний хойноос хөөцөлддөг сэтгүүлч лав байдаггүйг миний бие мэдэх юм. Тэгэхэд энэ мэдээллийг нэг их хэрэг болгон удаа дараа цацаж байсныг уншигч Та санаж байгаа байх. Энэ бол өрөвч сэтгэлтэй, уйлсан нэгнийг түшээд авдаг монгол сэтгэхүй рүү дайрсан Ц.Элбэгдоржийн томоохон дайралт байсан юм. Түүнээс биш Ц.Элбэгдоржийг хэн ч хятад гэж хэлээгүй нь лавтай.

Цэргийн сэтгүүлч мэргэжилтэй нэр дэвшигч маань сүүлийн үеийн пиар технологи сайн судалж, гарц олсон нь энэ байжээ гэх байна. Нэгэнтээ өрөвдүүлэх пиар технологид нэвтэрсэн нэр дэвшигч маань сонгуульд худал нулимсныхаа үнэ цэнээр гараад ирсэн л дээ. Харин түүнээс хойш уйлаагүй байсан Ерөнхийлөгч маань хоёр дахь том пиарынхаа ажлыг орон даяар үндэсний хэмжээнд эхлүүллээ. Түүний энэ пиарт Хонгор сумынхан өртөж байгаа нь нэн харамсалтай. Иймээс л учирлан өгүүлэх шалтгаан байна.

Өгүүлэх нь: Монгол Улсын Ерөнхийлөгч орон гарсан сайдуудад нэр дэвшигчдийг хүлээн авч уулзахдаа хэн явснаа мартаж, тэнгэрээс унаад ирсэн шиг аашилсан нь хэний ч таашаалд нийцсэнгүй. Тэрбээр сайдын суудалд нэр дэвшигчдийг боловсрол, ажлын дадлага туршлага муу, нас залуу гэх мэтээр гоочлов. Сайдад нэр дэвшигчид бүгд гадаад дотоодод дээд сургууль дүүргэж, тухайн салбартаа 10-аас дээш ажилласан, дадлага туршлагатай, ид насны монголын шилдэг сэхээтнүүд байсан болохоор дотроо хөх инээд нь хүрч суусан биз. Улаан цайм шоудаад байхаар сайдууд бүү хэл, эгэл жирийн ардын ч хөх инээд хүрч суусанд эргэлзэх хэрэггүй. Хамгийн инээд хүргэсэн зүйл нь Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваад хандан “Таны нэр сайдад дэвшсэн үеэс Хонгор сумаас надад маш олон гомдол ирсэн.

Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэж мэдээлсэн. Та Хонгор суманд заавал очих ёстой” гэсэн нь ёстой санаанд оромгүй явдал болов. Ийнхүү мартагдах шахсан Хонгор сумыг сайдад нэр дэвшигчээр далимдуулан гаргаж ирэв. Сангийн сайдад нэр дэвшсэт хүнд Хонгор сум төдийлөн хамааралгүй л баймаар. Хонгорыг ярьдаг байсан ч өөр газарт зохих журмын дагуу ярина биз дээ. Ёстой л шоудах зүйлээ олж ядав. Яахаараа Д.Хаянхярвааг сайдад нэр дэвшихтэй зэрэгцээд Хонгор сумын иргэдээс Ц.Элбэгдоржид гомдол ирдэг юм бэ гээд бодохоор хэн ч гайхна биз дээ. Сангийн сайдад нэр дэвшигчээс үүдсэн гэх тэр гомдлыг нь харахсан. Уг нь зүй ёсоор бол Эрүүл мэндийн сайдыг дуудаж авчраад загнах байсан л даа.

Хонгорчууд бидний амьжиргааны гарцыг хаалаа гэв
Нэгэн цагт Монгол даяар шуугиж байсан хонгорчуудын амар тайван амьдрал эгэл жирийн үргэлжилж байтал ийнхүү улсынх нь ерөнхийлөгч долоо хоногт 2-3 хүн үхэж байна хэмээн өөрийнхөө шоунд ашиглав. Өөрөөр хэлбэл, С.Ламбаа сайдын хэлснээр бол “гүжирдэв”. Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуупган дээр Эрүүл мэндийн сайд асан, АН-ын гишүүн С.Ламбаа “Ерөнхийлөгч Элбэгдорж Хонгорт өдөрт 2-3 хүн хорт хавдраар нас барж байгаа гэж хэлсэн нь гүжирдлэг шүү” хэмээн хэлсэн. Энэ бол зөвхөн хонгорчуудыг доромжлоод зогсохгүй, үндэсний хэмжээнд ярих асуудал болж байна. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2500 иргэний эрхэд ноцтой халдаж байгаа ч алсуураа Монгол Улсын 2.7 сая хүний эрхэд халдаж байгаа хэрэг гэж хэн ч дүгнэх байх.

Ерөнхийлөгчийн энэхүү мэдээллээс болж, эгэл жирийн ардуудаас эхлээд Төрийн ордонд ч дуулиан дэгдсэн. Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдаан дээр энэ асуудал сөхөгдсөнөөр гишүүд багагүй маргалаа. Гишүүд салбар хариуцсан сайд С.Ламбаагаас лавхан шиг тодруулга авна лээ. Энэ үеэр гишүүд “Хонгор сумын тухай Ерөнхийлөгч ярьсан. Энэ бол аймшиг, гамшиг. Ерөнхийлөгч нь ийм мэдээлэл хийж байхад Эрүүл мэндийн сайд нь яагаад чимээгүй сууж байгаа юм бэ” хэмээсэн. Харин гишүүдийн асуултад салбар хариуцсан сайд нь “Хонгор сумын хувьд хавдраар 2-3 хүн нас барсан зүйл байхгүй. Тэгээд ч хавдар бол манай улсад нэгдүгээрт явдаг өвчин биш. Хонгор сум бол өвчлөлийнхөө байдлаар Шарын голын дараа орно. Ерөнхий төвшнөөр аваад үзэх юм бол улсын хэмжээнд энэ өвчлөл ихэссэн нь үнэн” гэв.

Гишүүд Ерөнхийлөгчийн яриад байгааг юу гэж ойлгох вэ гэхэд С.Ламбаа “Ерөнхийлөгч өөрийнхөө зүгээс л хэлсэн тоо байх. Миний хувьд, салбар хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд статситик тоо, бодит үзүүлэлт ярьж байна” хэмээн Ерөнхийлөгч шоудсан гэдгийг тойруу замаар хэлээд авсан. Ерөнхийлөгчийн энэхүү шоуны мэдээлэлд цочсон түмэн өөр өөрсдийн байр суурийг хэвлэл мэдээллээр хүргүүлэв. Тэд “Ерөнхийлөгч Хонгор сумын нэрийг унагаад зогсохгүй, бидний гар дээрээсээ борлуулж, амьжиргаагаа залгуулдаг хүнсний ногоо, цагаан идээний борлуулалтыг хаачихлаа” гээд амьжиргаагаа алдсан иргэд уйлах нь халаг ярьж байна. Улаанбаатартай зам харилцаа хөгжсөн энэ сумын иргэдийн гол амин зуулга болсон төмс хүнсний ногоо, цагаан идээ борлуулдаг гарцыг ийнхүү Ц.Элбэгдорж хааж орхисон.

Тэр ч бүү хэл Хонгор сумын иргэд “Хонгор сумынхантай гэрлэж болохгүй, гажигтай хүүхэд төрүүлнэ шүү гэсэн буруу ойлголт нийгэмд байсан. Харин энэ байдал мартагдаж, харьцангуй зөв ойлголттой байсан нутаг олныг маань Монгол даяар доромжилж орхилоо. Одоо бид үр хүүхдийнхээ ирээдүйг их л муу муухайгаар харж байна. Улсын Ерөнхийлөгч нь ийм мэдэгдэл хийгээд байхаар “захын хүн итгэнэ биз дээ* хэмээн хадаглаж сууна. Ард иргэдийн бухимдал ийн дээд цэгтээ хүрч байгаа учраас аймаг орон нутгийн удирдлага ч байр сууриа илэрхийлсэн. Тиймээс аймгийн Засаг дарга нь “Би Эрүүл мэндийн яаманд санал тавьж, нийт аймгийнхаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Янз бүрийн мэдээллийг хэвлэлийнхэн ч өгч байна, албаны хүмүүс ч өгч байна. Үүн дээр өөрсдийнхөө байр суурийг тодорхой харуулах болно” гэдгээ мэдэгдсэн.

Яг энэ цаг дор Ерөнхийлөгчийн шоудсан ташаа мэдээлэлд хүн ард цочирдож байна. Тэрбээр Хонгор сумаар шоу хийсний дараа Өмнөговь аймгийг зорьж одсон. Уг нь Хонгор сумын асуудал ингэтлээ ардуудын сэтгэлийг шархлуулаагүй бол тэр Өмнөговийн тоосжилт төдөн хувьтай, өдөрт төдөн хүн үхэж байна гээд хэн нэгэн сайдыг загнах байсан байх л даа. Ингэж ард иргэддээ хортойгоор шоудаж байхаар өөрөө уйлаад гүйж байвал хоргүй юм даа.

С.УУГАНБАЯР

 

Mongoliin unen


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Anonymous (January 24, 2012 11:30:42 am )

    tsetsen ug tsejind tsetseg navch uuland eronhiiligchoo yaridag shigee hiij sur

  • Anonymous (January 24, 2012 11:49:04 am )

    tegeed ali ni unen yum be

  • Anonymous (January 24, 2012 11:51:02 am )

    yuy geed Eronhiilogchiin helsen ugiig guivuulaad bdag humuus vee.Eronhiilegch hun heleh ugee helne shdee.Hongorchuud hordson humuus uheed bgaa n unen shuu dee eronhiilogchid zahidal bichsen hun n ene 7 honogt gehed 2-3 hun ongorson gej helseniig doloo honog bur geed guivuulaad baihiin yaasan surhii uls tor hiideg yum bee.Emh zambaraagui bol uunees ayuyltai zuiluud mongold shil shilee dagaad garna daa.Deed doodgui hunees ug sonsohoo bolison mongolchuud mongo l bodohoos oor yuy bodohoo bolchee”””””YAAJ ULS ORON HOGJIH VEE!!!!!!!!!!!

  • Anonymous (January 24, 2012 11:55:11 am )

    Ovog aav ni Шинжаан Уйгарын hun gedeg ni unen shdee. Aaviig ni tsahia gedeggui Tsahir gedeg baisan gesen. daraa ni neree solison. Uuniig hovdiinhon bolon ter uyed hil hamgaalj baisan ahmad baichid medej l baigaa shuu dee.

  • Anonymous (January 24, 2012 12:10:01 pm )

    mundag eronhiilogch ard tumen taniig demjij bn ene novshnuudiiiig changalah heregtei shu .yu hyssen yumaa hiij bdag novshnuud

  • Anonymous (January 24, 2012 12:20:51 pm )

    Tcahiagiin Elbegdorj gedeg ene hun mongol humuusiin sain saihan amidraliin toloo,avilgachidtai,arhitai,utaatai ali muu buhentei temtcej baigaa n odor honog ongoroh tusam medregdder.ugaasaa lag shabart shigdchihsen ene niigmiig aalznii tor shig helheldsen avilgaliin suljeeg arilgaj tceberlehiin toloo gedegt bi l lab itgej baina.abilgachdiin suljeeniihen huniig yu ch gej helehees butcahguiee.

  • Anonymous (January 24, 2012 12:21:16 pm )

    neeh hyamrald ortson ch yum alga l bn shd yu bicheed bgan be yoronhiilogchiin zov

  • Anonymous (January 24, 2012 12:31:00 pm )

    HONGORIINHON ZURAGTAAR TUR ZASAG HARJ UZEHGUI BN, HAVDRAAR UHEED BNA GJ YARIJ L BSAN SHTEE UNEN BIZDEE TEGED ODOO YAGAAD ESREG YUM YARIAAD BGAM BE

  • Anonymous (January 24, 2012 12:57:54 pm )

    ene setguulch eruul hun mon uu

  • Anonymous (January 24, 2012 1:09:44 pm )

    boloh bolohgvi sul vgiig haana yrih hend helehee ylgaj salgaj chadahgvi hvniig ymar turiin gej dvgneh ni todorhoi.Am neesen l bol ungruu

  • Anonymous (January 24, 2012 1:12:44 pm )

    Am aldwal barij boldoggvi gedeg vgiig meddeggvi ym bolob uu

  • Anonymous (January 24, 2012 1:14:40 pm )

    Hayanhyrwaa gishvvniig chadah gesen bish uuruu unalaa shdee

  • Anonymous (January 24, 2012 3:12:31 pm )

    Naad uuganbayar sdaag hongor sumand avaachaad hed honuulalaach aigaad us ch uuhgui dee

  • Anonymous (January 24, 2012 3:17:28 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХУДЛАА ХЭЛСЭН ГЭЭД БАЙГАА БОЛ ЛАМБАА БОЛОН ЭЯМ-НЫ НЫХАН ХАЯНХЯРВАА, ДАРХАНЫ МАН-ЫН ДАРГА ХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН ҮГҮЙ ГЭЭД НӨХДҮҮДИЙГ ХОНГОР СУМАНД НЭГ ХОНУУЛЖ ХОНГОРЫН УСНААС УУЛГАЖ МАХ НОГООГ НЬ ИДҮҮЛИЙ

  • Anonymous (January 24, 2012 4:43:05 pm )

    Bi alna shuu ene hudaldagsan setguulchiig. Mongol ulsiin turiin terguunee hurtel hudlaa medeelleer gutgeed arai dendej baina ene site-g haaval taarna huuramch medee gargaj humusin ner turd haldaj baina. Haraal idsen MAN-d hudaldagsan caak

  • Anonymous (January 24, 2012 4:45:48 pm )

    ajil heregch Eronhiilogchuu demjij abilgachidtai temsteh tsag irlee. ene bichsen nuhriig Hongoriin usnaas bish yum gehed svvg uulgaj vzehsen.

  • Anonymous (January 24, 2012 5:00:21 pm )

    xedxen jiliin omno l xongor jinxene aimshigiin gazar bsan sh de odoo ch xeveeree bgaa xayanxyarvaa chi ooroo xongort amidaraad uz odoo chi muu yoronxiilogchiin oodoos xumuused mongo ogoj gutguuldeg xen be xoxi nee chi muu ATG udaxgui shalguulaad irexeeree oilgono oo . yoronxiilegch xudlaa yariagui unen ug xelsen xund osorxoj bxaar xongoriin irgediig emchilgeend xamruulaach malaa

  • Anonymous (January 24, 2012 5:02:33 pm )

    Ene setguulchiin bichsen yum horsloor duuren bna sh dee. Hen negen l alban tushaalaa aldah geed l sandarch bgaan bna l daa. Erunhiilegchiin Zuv ingej muusain yumnuudtai hariuzlaga toozoh zag irsen shuu

  • Anonymous (January 24, 2012 5:08:05 pm )

    GADNIIHAND ZUSARDAJ AVGAINHAA SAND RIO TINTOGOOS AVCH UGSUN MUNGUU TAILBARLAACHEE AVILGACH TAMGIIN GAZRIIN DARGATAI ERONHIILOGCHOO0

  • Anonymous (January 24, 2012 5:12:34 pm )

    ARD TUMENTEIGEE BISH OLIGARHUUDTAI AMI NEG REONHIILEGCH HURDAN OGTSROH YOSTOI.SAY UMNUGOVID OCHOOD ODJARGALD ZUSARDAJ YAVAAD ARD TUMNIIHEE HELSNIIG CHIHNIIHEE HAJUUGAAR GARGAAD IRLEEDEE.HONGOR BISH UMNUGOVI ANHAARAL TATAH GAZAR BOLOOD BN

  • Anonymous (January 24, 2012 5:25:34 pm )

    ELBEGEEGIIN NOHOINUUD YASAN IH SANDARCH BNAA KKK UTAATAI ARHITAI AVILGATAI TEMTSDEG CH GEH SHIG.42SAY DOLLAR UTAATAI TEMTSEH NEREER MCS D UGUUD UTTA YASAN BE.ARHINII UILDVERIIN EZDIIG NER DEVSHUULEHGUI BOLOYO GEHED TAG L SUUSAN UDAHGUI BAARNII EZED IH HURALD OROH BH.GADNII KOMPANIAS AVSAN MUNGU YAMAR UCHIRTAI VE AVILGA BISH BOL TAILBAR HEREGTEI OYU TOLGOIN BULHAITAI GEREEG YAGAAD DEMJSEN BE.TORIIN SOYORHOLIIG HUULI ZURCHIN TANIL TAL HARJ UGDUG N ULS AA ARD TUMNEE DOROMJILSON HEREG MONOOSOO MON HURDAN OGTSOR

  • Anonymous (January 24, 2012 5:30:19 pm )

    ene uls turjuud baigaa Haynhyarvaagiin yavuulga harvaas guliichuud yu ch boloogui met tsarailaad zuragtaar erunhiilugchid zagnuulsan daa bantaad iim novshiin yum hiij baigaa ter uruvdmuur yum uuruu tend ochij neg sar amdraad uzdeeeeee hooliin ideed usiin uugaad tegj hargadaarai!!!!!!

  • Anonymous (January 24, 2012 6:05:44 pm )

    elbegdorjiin zuv. ene man namiihan ireh songuuld ylalt baiguulj chadahgui.man namiin tomilguu herees heterlee uruudah ailiin uuh ideh gedeg .man nam mongoliin uls turuus ene songuuliar archigdah ni todorhoi boljee.

  • Anonymous (January 24, 2012 6:07:22 pm )

    Elbegdorjiin halhavcind amidardag novshnuudaa ta nar neteer bitgii hudlaa erunhiilugch uhaantai tarvagaa umuur.buh ium il tod baihad ard tumen sohor iumuu, buh muu muuhaidaa barigdsan mongol uls, elbegtarvaga iu ch hiihgui ideed delberlee.

  • Anonymous (January 24, 2012 6:37:41 pm )

    Elbegdorj Amerik zovlohtei, ednii namd mongoliin ard tumen yah ni hamaagui, harin, ted l toriin tolgoid garch gadaadiinhantai negdej uls ornii bayalgiig idej baival boldog yum. Ene hun, dandaa gadaadiin munge horongo, demjlegeer piar hiiseer udii hursen, am ajil ini zorj biadag, shunaltai gahai. Odoo hurengee nuugaad ah duugeeree neg taraasan genelee, ard tumen medej baiga shuu

  • Anonymous (January 24, 2012 6:41:47 pm )

    muu hogiin kommunist gulug zail

  • Anonymous (January 24, 2012 6:46:36 pm )

    gaigyi mohgol ulsiin ertnxiiltgtc

  • Anonymous (January 24, 2012 6:49:31 pm )

    Erunhiilogchiin zuv shuu dee! Hongoriinhon hordson geed l TV-r yariad l bh yum bn shuu dee. daravch daldaina bulavch bultaina gedeg shig l uym bolj bn!

  • Anonymous (January 24, 2012 7:24:21 pm )

    erunhiilegchig demjij bna

  • Anonymous (January 24, 2012 7:27:45 pm )

    eruul mendiin yamniihniig Hongort 1 sar tednii yyj bgaa ys hunsiig heregluulen bailgaad tegeed ted bid zugeer bna gevel bi Hongort ayul alga gj itgeh bna

  • Anonymous (January 25, 2012 9:17:02 am )

    Erunhiilugchuu hezee mongol ornoo awrah tsag boloh we BID BELEN BELTGEL HANGAJ BGAA

  • Anonymous (January 25, 2012 9:27:13 am )

    ene setguulch bolovsrol medlegtei hun baij ymar zohisgui ym bichdeg ym be.niigemd chinii bichsen zuil sorog handlaga gargaj bolzoshgui shuu. herev tegvel alsuuraa oort cini l muu ym bolno doo.

  • Anonymous (January 25, 2012 9:51:48 am )

    Elbegee turiin terguunii noyon nuruu alga. Heterhii namchirhsan, neg taliig barisan, huviin uzemjeeree handaj baigaa n taalagdahgui bna. Ardchilsan namiin saiduud gej sug shig yumnuudad yu ch heldeggui guliiguud suudag baisan bizdee ene lalar.

  • Anonymous (January 25, 2012 9:57:38 am )

    Elbegee turiin terguunii noyon nuruu alga. Heterhii namchirhsan, neg taliig barisan, huviin uzemjeeree handaj baigaa n taalagdahgui bna. Ardchilsan namiin saiduud gej sug shig yumnuudad yu ch heldeggui guliiguud suudag baisan bizdee ene lalar…….

antalya rent a car