antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2016 41 comments

Утасны будлианыг шинжлэх нь

нийтлэсэн Admin
454545454
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн талаарх бичлэгийг хоёр “шударга” баагий илчилж, түүнийг нь Г.Уянга бичиж тараасан болж таарав. Ингээд Төрийн Ордонд архи ууж, тамхи татаж хууль зөрчсөн хоёр эмэгтэйн нэр төрийг гутаах “шударга ёсны” хөдөлгөөн интернетэд өрнөв.
Өмхий санаа нь компьютерээс ч үнэртэх тэдгээр жиргээчид Алтаншагай, Бат-Ялалт хоёроос үл ялгарах амьтад аж. Энэ талаар хийсэн шинжилгээг толилуулж байна. Дашрамд дурдахад бичиг баримтын шинжилгээг ингэж хийдэг гэдгийг залуучуудад сонирхуулж байна. Зарим асуудлаар нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн туслалцаа авснаа нуух хэрэггүй байх…
Нэг. Бичлэгийн шинжилгээ
Бичлэгт яах аргагүй Л.Эрдэнэчимэг гишүүн ярьж байна. Цаана нь нэг эрэгтэй сууж байна. Тэр эрэгтэйн нүүрийг зориудаар бүдэгрүүлжээ. Үүнийг мэргэжлийн хэлээр “мозайклана” гэдэг. Ийм хөдөлгөөнт мозайкийг зөвхөн мэргэжлийн хүн л мэргэжлийн программаар л хийж чадна. Тэгэхээр энэ бичлэг “оригнал”-аараа биш монтаж гэсэн үг. Ийм монтажийг аль нэг телевизийн монтажны компьютер дээр хулгайгаар, эсвэл студийн “монтажны ком” дээр л хийнэ.
Бичлэгийг эрэгтэй хүн хийж байна. Үндэслэл нь Л.Эрдэнэчимэгийн “үнсэлт”. Хэзээ ч эмэгтэй хүн эмэгтэй хүн рүү тийм үнсэлт илгээдэггүй гэдгийг монгол хүмүүн харилцааг гадарладаг хүн болгон мэднэ.
Хоёрт бичлэгийг яриан завсар нууцаар хийгээгүй, ил бичсэн байна. Эрдэнэчимэг наргиж, ердөө тэр л өгүүлбэрийг хэлээд удаан гэгч дуугүй харж байна. Мань эрийн өдөлтөд нь Л.Эрдэнэчимэг яг таарсан хариуг нь өгчөөд, гэнэт “үнсэж” цочоож байгаа нь бэлхнээ харагдаж байна.
Тэгээд хөгийн балайнууд ганц эмэгтэйг нь зааглаж, эрэгтэй нь нэг ч үг дуугарахгүй байна. Өөр хүний дүрс ч гарахгүй байна. Монгол сэтгэл зүйгээр бол архи гаргаж эмэгтэй хүн уруу татсан эрэгтэйчүүдийг загнадаг ёстой. Гэтэл албаар ганц эмэгтэйг ялгаж, сүрэглэн дайрах сэтгэл зүйг зориудаар бий болгож байна.
Бичлэгийг үзэхэд Л.Эрдэнэчимэгийн яриаг бичиж буй эр “нөгөө тамхины хууль яасан бэ?”, “өө за за, алдым байна” гэх зэргээр догиож байсан нь бичлэгийн доор үсгээр (титр) бичигдсэн байна. Хэрэв тэр бичгийг дуу хоолойгоор нь гаргавал танигдана. Ялангуяа бичлэг хийж байгаа нөхрийн дуу илүү тод сонсогдох учраас…
Акустикгүй өрөөнд бол бичиж байгаа хүний дуу бичүүлж байгаа хүнийхээс илт чанга бөгөөд тод орж ирдэг, хоёрт тэр зэргийн согтолттой хүн утсаа хөдөлгөөнгүй барихын тулд өөртөө их ойрхон барина.
Үйл явдал яах аргагүй Төрийн Ордонд УИХ-ын гишүүний өрөөнд болж байна. Гэхдээ энэ өрөө бол Л.Эрдэнэчимэг, Г.Уянга хоёрын өрөө биш юм. Үүнийг би нотолж чадна. Шалгаад үзсэн ч нотлогдоно. Тэгвэл хэний өрөө вэ? Миний мэдэж таамаглаж байгаагаар энэ бол эрэгтэй гишүүний өрөө, тэр тусмаа МАН-ын нэгэн гишүүний өрөө байна.
Мэдээж энэ удаад би нэрийг нь дурдахгүй. Гэхдээ шаардлага гарвал хэлэх л болно. Шаардлага гарахаас наана шалгагдаад тогтоогдох биз. Мөн бичлэгт цаана нь сууж буй зангиа, шоотой цамцтай залууд энэ бичлэг, гэхдээ нүүрийг нь дараагүй хэлбэрээр очсон байх туйлын магадлалтай байна. Тэр АН-ын хүн байх магадлалтай. Тэр хүн эвгүйцэж байгаа нь ажиглагддаг.
Одоо асуултууд гарч ирнэ. Тэр бичлэг хийсэн эр хэн бэ? Өрөө нь хэний өрөө вэ? Эхлээд тэр нүүр нь дараастай хүнийг тодруулбал хэн бичлэг хийснийг хэлж өгнө. Бичлэг хийсэн хүнийг дуудаж байцаавал ямар зорилгоор хэнд дамжуулснаа хэлэх ёстой. Улстөрийн шалтгаанаар уу? Ашиг хонжоо олохоор уу? Жинхэнэ эр хүн ийм юм хийдэггүй юм.
Хоёр. Хэн тараав?
Цуурхал тараагчид бичлэгийг Г.Уянга хийсэн гэж амаа цуурч хуруугаа хугартал товшиж байна. Энэ бол илт улстөрийн зорилготой гүтгэлэг юм. Бичлэгт эмэгтэй хүний дуу хальт сонсогдож байгаа болохоос биш, Г.Уянгын дуу хоолой гэж ялгарч мэдэгдэх зүйл алга. Үүнийг Г.Уянгын дуу хоолой гэж хэн ч нотлож чадахгүй, бас ийм боломжийг зориудаар алга болгоод дараа нь Г.Уянга гэж гүтгэж байна.
Эндээс уг бичлэгийг хэн нэгэн санаатай олж, нүүр бүдэгрүүлэх, дуу хоолой засах зэрэг “зохих ёсны” засвар хийж зохиомжлон найруулсныхаа дараа санаатайгаар олон нийтэд түгээсэн нь тодорхой байна.
Хэрэв санамсаргүй явдал байсан бол хүний нүүр бүдэгрүүлэх, дуу хоолой засах зэрэг “нарийн засвар” хийлгүй, бичлэгийг байгаа байдлаар нь цацах ёстой байсан. Гэтэл ингэсэнгүй.
Тэгээд санаатайгаар Г.Уянга руу чиглүүлж байна. Түүнчлэн бичлэгт гарсан бүх хүнийг шүүмжлэх ёстой атал зөвхөн Л.Эрдэнэчимэг, түүгээр дамжуулан Г.Уянгын эсрэг системтэй суртал нэвтрүүлэг хийж байгаагаар энэ бүхэн нотлогдож байна.
Одоо дүгнэе. Г.Уянгад ийм бичлэг тараах ямар шалтгаан байна вэ? Л.Эрдэнэчимэг түүнтэй нэг тойрогт өрсөлдөөгүй.
Хоёрт, тэр хоёрын дунд ямар нэгэн хэрүүл уруул болоогүй, хэвлэлээр гарах байтугай сураг ч дуулдаагүй.
Гуравт Л.Эрдэнэчимэг МоАХ фракцынх, Г.Уянга АН-ынхнаас тус фракцтай ойр байдаг, жишээ нь би андуураагүй бол “Женко” компанид болсон бужигнааны үеэр тэр хоёр очиж байсан санагдана.
Дөрөвт, эвслээс нэр дэвшүүлэх үеэр эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэсэн үндэслэлээр Г.Уянга эвслээс Л.Эрдэнэчимэгийн тойрогт хүн дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсныг би мэднэ.
Тавд Г.Уянга гүтгэлэг хийж, сонгуулийн компанийн мөнгө олохдоо тулаагүй.
Харин бичлэгийн сураг сонгуулиас бүр 7,8 хоногийн өмнө гарсан байна. Бичлэгт Г.Уянгын дүрс алга, монтаж гэдгийг өмнө хэлсэн.
Яг энэ бичлэгийн шуугиан гарч, Л.Эрдэнэчимэг эмэгтэйчүүдийн эсрэг дайралт хийхгүй байхыг уриалсны маргааш Г.Уянгыг ТТЭНН-ын даргын албыг хууль бусаар авсан гэх хэвлэлийн хурал хийлгэв. Хэвлэлийн хурал хийгчид яг ХҮН намыг бутаргасан арга барилыг сонгож авсан байна. Өөрөөр хэлбэл энэ бүхэн Г.Уянгын эсрэг хийж буй холоос төлөвлөсөн зохион байгуулалттай дайралт юм.
Утас алдагдсан явдлыг шинжлэх нь
Г.Уянга утсаа аль эрт Цагаан Сарын шинийн таванд хулгайд алдсан. Алдах алдахдаа МҮАН-ын Удирдах зөвлөлийн золголтын үеэр алдсан. Тэнд эх захаа алдсан олон хүн байгаагүй. Алдсан утас УИХ-ын гишүүнийх учраас Цагдаад бүртгүүлээд чимээгүй өнгөрсөн. Үүн дээр ч гэсэн Г.Уянгын ёс зүй илт харагдана. Хэрэв тухайн үед МҮАН дотор хулгай гарсан гэж мэдэгдсэн бол МҮАН-нэр хүндэд тун халтай явдал болох байсан нь гарцаагүй.
Хоёрт Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр 2 дугаар сарын 18-ны өдөр тохиодог. Гэтэл Уянга утсаа шинийн таван буюу 2 дугаар сарын 14-ны орчим алдсан байна. Тэгэхээр тэр утсаараа бичлэг байх ямар ч нөхцөл байхгүй юм.
Түүнээс гадна Г.Уянгын алдсан “iPhone 6 plus”-ын давхар түгжээ, кодыг тайлдаг хүн Монголд байтугай, дэлхийд байхгүй. Хэрэв Г.Уянгын алдсан гар утасны кодыг тайлж энэ бичлэгийг олж тараасан гэж үзвэл тэр гоц ухаантныг манай биш бүр АНУ-ын Тагнуулын Ерөнхий Газар урьж ажиллуулахаар гуйна. Бараг “Ягаан зүрх” одонгоор шагнах биз.
Бичлэг задарч, түүнийг Г.Уянга тараасан гэх цуурхал ихэд тархсан учраас Г.Уянга “Би гар утсаа хулгайд алдсан” нь үнэн гэсэн авч, тэр бичлэгийг би хийсэн гэж огт хэлээгүй. Гэсэн хэдий боловч тэр бичлэгийг Г.Уянга хийснээ хүлээн зөвшөөрөв гэж энд тэндгүй мушгин гуйвуулж, цуурч байна.
Ямар ч гэсэн Г.Уянга утсаа алдсан нь үнэн боловч тэр бичлэг Уянгын утаснаас гарсан гэх ямар ч нотолгоо алга.
Эмэгтэйчүүдийн эсрэг дайралт
Эндээс маш олон дүгнэлт хийж болно. Бичлэгийг дотно хүмүүсийн дунд авсан боловч ямар нэг байдлаар олон нийтэд задарсан байна. Тухайн үйл явдалд дор хаяж дөрвөн хүн оролцсон атал хоёрхон эмэгтэйн эсрэг зориудаар чиглүүлж байна. Үйл явдалд оролцсон бүх эрчүүдийн нүүр царай, дуу хоолойд засвар хийж, бичлэгийг санаатай зассан байна.
Энэхүү бичлэгийн үйл явдалтай зэрэгцэн Г.Уянгыг хууль бус аргаар Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын дарга болсон гэх хэвлэлийн бага хурал хийж байгаа нь энэхүү суртал нэвтрүүлэг Г.Уянгын эсрэг чиглэлтэйг илт харуулж байна.
Энэ зэргийн бичлэг байтугай ямар олон баримтыг Г.Уянга дэлгэлээ. Р.Пейнтэр гэгчийн хуулийн компанид шилжүүлэхээр төсөвлөсөн 17,8 тэрбум төгрөгийн асуудал, С.Баярын байрны асуудал, Оюу толгой компанид хийсэн 130 сая ам.долларын зөрчлийн асуудал, Монгол банкны албан тушаалтнуудад тараасан 3,8 тэрбум төгрөгийн асуудал гэх мэт.
Тэр үед манайхан ингэж шуугиж байсан уу? Тэрбум тэрбумаар оффшортоо нуусан мөнгө илрэхэд ингэж хөл болсон бил үү?
Бүгд л ус балгасан мэт таг дүлий дүмбэ оргиж байсан. Яахав дээ, хүн л юм чинь наргиа л биз, яриа биз. Ямар хулгай хийсэн гэж яриа юу? Худал хэлээ юү? Л.Эрдэнэчимэгийн ярианд яг юу нь буруу байсан юм? Халамцаад ярьдаг л яриа, Та нар пиводахаараа яадаг юм? Маани тарни уншдаг юм уу? Одоо больж үз, хүүхдүүд ээ! Эр нь эр биш болж харагдаад байна.
Г.Уянгын тухайд
Г.Уянга ноцтой ноцтой мэдээллийн гүнд олон жил ажилласан учраас мэдээлэлтэй яаж харилцахаа хамгийн сайн мэднэ. Аль дээр “Улстөрийн сонин”-д байх үеэс л С.Б-ын нууц амраг гэх, У.Х-д хүчиндүүлсэн, “Т”.Э-д ашиглуулсан гэх мэт эмэгтэйчүүд түүнд хандахад “Би хүмүүсийн ор хөнжлийн явдалд оролцдоггүй” гэж хэлээд буцааж байсныг би сайн мэднэ. Дөнгөж саяхан түүний өрсөлдөгчийн гэр бүлээс гадуурх амьдралын талаарх мэдээлэл өгье гэсэн хүнээс ч татгалзаж л байна. Г.Уянга чухамхүү ёс суртахууны ийм зарчим баримтладаг учраас түүний нэр хүнд өндөр байдаг.
Эндээс Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар хулгайн бөгөөд зориудаар бэлтгэсэн бичлэгийг ямар нэг хүн, байгууллагаас олж аваад түүнийгээ монтажлан өөрчилж, УИХ-д буй хоёр хүүхэн рүү зориудаар чиглүүлж байна. Тэд тийм шударга байсан юм бол үйл явдалд оролцсон эрэгтэйчүүдийг яагаад дурдаагүй вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Мөн бичлэгийг яагаад, ямар зорилгоор зассан вэ? гэдэг асуулт ч хөндөгдөнө.
Энд Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар 1. Хувь хүний нууцыг задруулах, 2. Гүтгэх, 3. Доромжлох, 4. Цуурхал тараах, 5. Хувь хүний нэр төрд халдах, 6. Шахамдуулах, 7.Хээл хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нэн тодорхой гэж хэлэх ноцтой үндэслэл байгаа юм.
Эл асуудлаар нэр холбогдсон хүмүүс хуулийн байгууллагад хандаад байгаа бөгөөд эцсийн үнэнийг зөвхөн тэнд тогтооно.
Муу улстөрчдөд энэ бол од болох сайхан боломж юм. Харин Г.Уянга, Л.Эрдэнэчимэг хоёр тэгж “зохиомол од” болох зиндааны улстөрчид биш л дээ.
Харин энэ Уянга энэ асуудлыг анхаарахгүй, уулзалтандаа гүйгээд завгүй яваад байгааг асуудлыг дэвэргэгчид их таатай боломж гэж бодсон бололтой. Хүний тэвчээрт хязгаар бий бөгөөд нетээр дайраад л байвал болно гэж бодсон тэнэг шааруудын хохь л болно шүү…
Ингээд Цагдаагийн байгууллагын албан ёсны тодорхойлолт, Г.Уянгын Цагдаад өгсөн өргөдөл, Скайтель худалдааны Төвийн баримт зэргийг хавсаргав.
20160621_180558
20160621_180625
20160621_180634
Эдгээр албан ёсны бодит баримтуудаас бусад нь хоосон шүлс, өмхий ам гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Чаддаг юм бол яваад заргалдаарай… 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn – ээс уншина уу?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • Енхээ (June 22, 2016 10:17:18 am )

    Za hen taraasandaa bish Erdenechimegiin uildel ni muuhai ulgergui bsan sh dee. Taraasan humuusiinh buruu bishee.

    • Сайханаа (June 23, 2016 9:26:35 am )

      Яаг зөв. Харин ч үнэн төрхийг нь илчилсэн баярлах хэрэгтэй.

  • mgl (June 22, 2016 10:22:36 am )

    Yamarch baisan ion buzar muuhai hun turuus zailalah tur ard tumnee doromjilson hariutslaga huleeh heregtei

  • ene 2-iig bitgii songo (June 22, 2016 10:23:07 am )

    2 langiin bitgii songo . za mongolchuudaa …!

    • G (June 22, 2016 12:45:37 pm )

      UNEN UNEN!!! AMERIC-N FBI HURTEL TAILAJ CHADAHGUI BGAA NUUTS-G HEN DURTAI HULGAICH ZADLAAD TARAACHIHGUI L BH!!!! TEGHEER UYANGAA UURUU OLON NUURTEI MUU SANAATAI DALD YAVUULGATAI HUUHEN!!!!!

  • mongol hun (June 22, 2016 10:29:00 am )

    yu zohiog shinjleed baigaa ni odii nasnii emgen toriin ordond alzagnaad baij bna gedeg es zuigui yum ymar dongoj surguulia dongoj togsson zaluu ohin bol bas yahav gesen iim hogshin emee bolchood alzagnaad yvj bna gedeg amnaas hogiin ug unaad zavaan yum be teriigee zovtehgeed tenegdeed baihiin

  • Anonymous (June 22, 2016 10:31:03 am )

    Hen taraasan ni hamaagvi ednariin bgaa bdal ni l ene odoo bas bidniig doromjilj hanaagvi bas teneg bolgoj bgamuu

  • ЭР ХҮН (June 22, 2016 10:38:09 am )

    ЧИ УЯНГААС ХЭДЭН ТӨГРӨГ СААЧААД ӨМӨӨРӨӨД БАЙГАА ЮМ БЭ.БИД НАР ЧИНЬ ЧАМ ШИГ УХААНТАЙ БИШ Ч УЯНГАА ӨӨРӨӨ БИЧЛЭГЭЭ ХИЙСЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХТОЙ ХҮМҮҮС ШҮҮ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ Л ДЭЭ. ХАРИН ХҮҮХНҮҮДИЙГ ТӨРД ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН НЬ САЙН БОЛЖ.

    • ҮНЭН ШҮҮ (June 22, 2016 10:59:37 am )

      chi er hun bish

  • Ard (June 22, 2016 10:40:39 am )

    Ene uyanga neree tseverlex geed yanz bvriin yum sedej bnaa bichleg xiisenee ooroo xvleen zovshoorson bizdee iim yumnuudiig daxin songoxgvi baixni zovoo

  • zochin (June 22, 2016 10:53:43 am )

    za ene Uyanga odoo bolio. Ugaasaa iim muuhai argatai shtee.

  • зочин (June 22, 2016 10:56:43 am )

    2 сарын 18 нд төрсөн өдөр нь юм бол 12 нд Уянга утсаа алдаад гомдол гаргасан байна. Гэтэл бичлэг хийсэн гээд байгаа утас нь энэ лав биш бололтой.

  • Баярцогт. (June 22, 2016 11:05:50 am )

    МАН-ны үйлдэл байна шүү дээ

  • ZOCHIN (June 22, 2016 11:10:43 am )

    ERH MEDEL ALBAN TUSHAALAASAA YAGAAD TATGALZAJ CHADAHGUI BAIGAA YUM BE EMEGTEICHUUD BIDEND IIM TULUULUL HEREGGUI…. ODOO USUJ BAIGAA ZALUU OHID BUSGUICHUUDED BURUU OILGOLTIIG UGCH BAIGAA UCHIR NEREE TATSAN DEER BAIH TA ARD TUMNIIG HUNDLEH HEREGTEI BAS UURIIGUU…………

  • чес (June 22, 2016 11:15:53 am )

    Тэгвэл Уянга өөр утсаар бичсэн байна штээ тэгээд тараалгасан бндаУИХ ын гишүүн ямар 6 хоног утасгүй явав гэж

  • иргэн (June 22, 2016 11:25:41 am )

    Аан Судлаачийн үнэр ханхалсан юмаа.Бичлэг яагаад Уянга руу чиглэсэн гвл Эрдэнэчимэг өөрөө ХБХ-ын үеэр Уянга бичлэг хийсэн гэж барин тавин хэлсэн шүү дээ.

  • Ядуу монгол (June 22, 2016 11:26:11 am )

    Өмөөрөөд байвал монголд ёс зүйтэй хүн байхгүй боллоо. Их хурлын гишүүд ийм байхад жирийн эргэдийг дайрч доромжлх юу ч биш

  • irgen (June 22, 2016 11:29:58 am )

    eniig bichsen hunii taamag unen bol Uyanga,Erdenechimeg 2 arhi,tamhinaas gadna har tamhi hereglesen baina.2-laa mansuursan uchir Erdenechimeg ni Uyangiig bichleg hiisen geed Uyanga ni bichleg hiisnee medehgui boltloo mansuurch.Erdenechieg bichlegee uzeed Uyanga ruu utasdaj bichlegee ustgaagui yumuu gehed Uyanga ustgaagui utsaa aldsan gesen, iim yaria bolsnyg 2 emegtei uursduu helsen,balainuud zailaa

  • irgen (June 22, 2016 11:40:29 am )

    2 balai avgai haana,henii uruund baisnaa,hen bichleg hiisniig medehgui,tsug baisan erchuudee medehgui baigaa yumuu haashaa yum,bas neg balai yum garch ireel baahan taamag bichij gene,taamag hereggui lalraa uursduus ni asuuhad l bolno

  • zochin (June 22, 2016 11:59:45 am )

    Hun aldaa gargaj bolno .eh orniihoo gazar shoroog zarj idsen ulsiin mungu idej uusan erh medeltenguudee haraaj chadhgui bjeej gants gishuun ruu buu dairaad bai .aldaa gargasanch 4jiliin hugatsaand yum hiisen chadaltai gishuun shuu.ter baitugai l buzar yum hj yawdg mongolchuud zunduu bgaa shuu malnuudaa

  • yag zuw (June 22, 2016 12:12:47 pm )

    2 lesbi arhi uugaal bizde

  • x (June 22, 2016 12:26:16 pm )

    ene awgai nar toriin ordond ingej zawaarch bhad ard tumen yaj hiimoritoi bhaw de.toriin mini suldariun baig

  • зочин (June 22, 2016 12:27:39 pm )

    уянгыг ингэж хаацайлсан ч өнгөрсөөн дургуй болсон

  • ghdh (June 22, 2016 12:43:58 pm )

    baidag l zuil arhi uuh kk

  • Anonymous (June 22, 2016 12:54:44 pm )

    erdenechimegiin uivaagui uildel ard tumnii durguig hurgej bna er ni turiin ordond arhi, tamhi heregleed yanz buriin uildel gargaad suuna gedeg ard tumniig denduu doromjilj ul hundelj bgaa hereg yum bish uu. Ingej doromjluulchihaad umuuruud bna gedeg chin uuruu uuriiguu goromjilj bna gesen ug bishuu ordnoos uur gazar hun laagaa idne uu luuvangaa igne uu duriing asuudal bzdeeee

  • zochin (June 22, 2016 1:18:04 pm )

    yoooy odoo tegeed MAN hiisen yum uu? Uyangaa gishuun bichleg hiisen gej Erdenechimeg helee biz dee. zugeer l iim uls tur hiihguigeer baisan bol humuus oilgiishde tamhi arhi sexiin heregleeg bugd l medej baigaashdee. zugeer l turiin ordon baisan bolohoor l humuus durguitssen baih. oilgoj baigaa humuus baigshde. zaaval uls turjuuleed yadiin.

  • miji (June 22, 2016 1:27:35 pm )

    nuhur huurhii,ehner huuhriiguu umuumsun boloi

  • Зочин (June 22, 2016 1:53:06 pm )

    Танай сайт яагаад дандаа худлаа мэдээлэл хийдэг юм бэ?Тийм л юм бол Уянга яаж утас алга болсноо хэлэх л байсан.Эрдэнэчимэг буруугаа хүлээгээд төлбөр төлсөн гэсэн.Өөр С.Дэмбэрэлийг танайх дэмжддэг юмаа.Наад нөхөр чинь мөрийн хөтөлбөр ч сайн мэдэхгүй байна лээ.яагаад мэдээлэлийнх нь дор commet бичүүлэхгүй байгаан.Сэтгүүлч та нар ч гэсэн шударга байл даа.Аль нэг талаа барьж гаргаад байгаа.Одоо наад Дэмбэрэлийг хэн сонгодог юм яг сайн улс төрч байж харагдаач.Өөрөө ажлаа эмх замбараагүй байгаа гэж улайм хэлсэн ш дээ.

  • Мэргэн (June 22, 2016 1:54:50 pm )

    Ганхуягаа Уянга, Эрдэнэчимэг хоёрыг хамгаалаад бусдын амыг өмхийгээр нь дуудаад байх хэрэггүй нэнгүйдээрээ чинийх ч бас өмхийл байгаа шүү дээ.Анх бичлэг задрахад Эрдэнэчимэг өөрөө “төрсөн өдөр тэмдэглэж байхад Уянга гишүүн тоглоод гар утсаараа бичлэг хийж байсан болохоор хамгийн түрүүнд Уянгаруу залгаж асуусан” гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр үнэнийг яаж бултуулахгээд ч хэрэггүй юм бишүү. Нөгөө талаар олон нийтийн эгдүүцээд байгаа зүйл бол бичлэгийг хэн хийсэн, хэн задруулсан, хэн хэн байсан нь чухал бишээ. Хамгийн гол нь төрийн ордонд, төрийн түшээ хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан нь л олон түмнийг бухимдуулаад байгаа шүү дээ.Тэгэхээр чиний хэлснээр төрийн ордныхан хүн л юм чинь төрийхээ ордонд архидаж пивдоод байх нь зөв болж байна уу. Эсвэл эмэгтэйчүүд төрийн ордонд ёс зүйгүй авирлах нь зөв юм уу судлаач нэртэй дульхан амьтан минь.

  • зочин (June 22, 2016 2:21:15 pm )

    Эрдэнэчимэгийг өмгөөлж хамгаалах үлгэр бичиж эхэллээ. Баримт үнэн үү? Үнэн. Хэн зураг авсан, тараасан, хэний өрөөнд болсон, аль намын хүн үүнийг хийсэн, хэн тараасан, дэргэд байгаа эрэгтэй хэн, эмэгтэйчүүдийн эсрэг дайралт зэрэг нь огт хамаагүй. Эрдэнэчимэгийн хуурамч зан үнэн үү? үнэн, тамхи татаж архи уусан уу? татсан, уусан үнэн.

  • Zochin (June 22, 2016 3:23:06 pm )

    Nudnii bulai bolson 2 huuhen. Neree tatval harin ner hund n deeshleh yum bishuu.

  • Ikh medeh Gankhuyagt (June 22, 2016 3:23:22 pm )

    Chamaig shinjleh gej eliirch Uyangaas mungu avaad balairch baihad Uyanga bichleg hiisen, 200 sayar zarsan, tsug Batzandan,Burmaa,Sarangerel nar arhi uusan ni todorhoi bolson baina lalraa

  • кккк (June 22, 2016 3:26:03 pm )

    Уянга өөрөө үүнийг бичсэн байна. өөрийнгөө хамгаалахын тулд би ч гэсэн иймэрхүү л логик гаргалгаа гаргах байсан байх. ядмагхан л хариу өгч дээ. бичлэгийг Уянга өөрөө хийсэн. Тэр цаана байгаа эрэгтэй нь Батзандан. байгаа өрөө нь Батзандангий өрөө байна. кккккккк. Уянга аа, болил доо чи одоо.

  • irgen (June 22, 2016 3:39:16 pm )

    За болиоч, хэнд ойлгомжтой юмыг буруугаар мушигисан байна. Аминдаа Уянгын талын хүн юм байх да, чаваас гэж. Хэрэв Уянга тэр бичлэгийг хийгээгүй бол өдийд байдгаараа хашгирч байгаа ш дээ. Тэр байтугай юмийг дэвэргэж явдагийг нь мэдэхгүй биш. Энд хэргийн эзэн Эрдэнэчимэгээс илүү Уянга бичлэг хийж, хадгалж, задалж, дамжуулж заваарсан нь тодорхой байгаа шүү дээ. Тэнэг хүмүүс байгаа биш, дээрх шиг дэмий балай юм бүү нийтэлж бай. Заавал эрэгтэй хүн рүү үнсэлт илгээх ёстой юм уу, харин ч дотно найз болохоор Уянга руу л тэгэж зангасан байх гэж би эмэгтэй хүнийхээ хувьд тааж байна. Эрэгтэй хүн рүү арай ч тэгэхгүй байлгүй дээ.

  • ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ (June 22, 2016 3:43:54 pm )

    БАЙЖ БОЛОХ ЛОГИК . БИ БОДОХДОО НҮҮРСЧИД БА ОЛИГАРХУУДЫН ӨШӨӨ АВАЛТ . ХҮН ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ ТЭРБАЙТУГАЙ НАРГИЖ ЦЭНГЭЖ Л БАЙДАГ . ИНГЭЖ ГУТААХЫГ МАН-ХАН БУЮУ С.БАЯР НАР Л ХИЙЖ ЧАДНА .

  • boliochee (June 22, 2016 5:16:03 pm )

    odoo uls torjuulehee boliochee MAN reiteng ondor bhaar odoo dairch bh shiv bolio odoo naad uviagui ulsaa er emgui aslaj hay zalhaj bn emuud ni yvdalgui gej buu tenegt medeh ni medne shuu dee ynz buriin zavhai asuudaliig ni eruud ni iim teneg asuudaluudtai tulga toirohoo bolio

  • зочин (June 22, 2016 11:53:39 pm )

    О.Сарантуяа;Уянга гэдэг сэтгүүлч гэхээр надад туслахаар ирлээ гэж бодсон….гэсэн ,олон жил бөөрний өвчнөөр өвчилсөн хүүхний ярилцлага ,,Хүмүүс,,сонины 2005оны 5 сарын дугаарт гарсан байсан.Энд;Хүнд өвчин тусчихсан, хаана хэнд хандахаа мэдэхгүй байсан болохоороо баярлаад, байгаа байдал,үнэнээ л тэдэнд ярьсан,,надад туслах нь л гэж бодсон…дараа нь тэр бичлэгээ үзсэн чинь МАХН-н эсрэг АН-н бэлтгэсэн нэвтрүүлэгт орчихсон байсан,,өвчнөөр улс төр хийлээ гэж зарим хүмүүс загнаад байгаа,,ийм юм болно гэж үнэндээ санаагүй….Уянга гээчийн үнэн нүүр царай ийм л байна?????

  • Anonymous (June 23, 2016 12:30:17 am )

    malaa uyanga bi bichleg hiisen utas ni uuriinh ni gdgee uuruu huleen zuvshuurtsunshd ushuu heniig gujirdmeer bna mal chin

  • зочин (June 23, 2016 8:47:04 am )

    энэ Ганхуяг гэдэг нөхөр хэдэн төгрөг авчаад энэ 2-ийг хамгаалаад байгаа юм байхдаа, тэгээд ч нэмэргүй дээ галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Энэ 2 сонгогдхоосоо нэгэнт өнгөрсөн. Монголчууд тэнэг биш.

  • Сайханаа (June 23, 2016 9:36:51 am )

    Ер бол төрийн ордонд архи ууж , тамхи татдаг нь ганц Эрдэнэчимэг гишүүн биш юм шигээ. Бүгд л ерөнхийдөө тийм байдаг л гэж ойлгогдлоо. Яагаад Уянга гишүүнийг бичлэгийг нь илчилсэн болохоор муухай санаатай хүн энтэр гээд байгааг ойлгохгүй юм аа. Төрийн ордонд тэр тусмаа эмэгтэй хүн байж архидан согтуурч гудамжны золбин яриа ярьж суугаа хүний үйлдэл хэр ёс зүйтэй ,хүмүүжил нь ямар вэ гэдгийг харуулж байна шдээ. Мэдээж ийм үйлдэл гаргаж байгаа хүнийг хараад үнэн байдлыг нь олонд мэдэгдэх нь харин ч магтууштай. Үнэндээ бол яг Уянга гишүүн тэр бичлэгийг нийтэд тараасан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Тараасан байсан яадаг юм.

  • Сайханаа (June 23, 2016 9:45:29 am )

    Өндөр ёс суртахуунтай, боловсролтой хүн архи уусан ч ийм тэнэг үйлдэл гаргадаггүй л байхгүй юу. Тэгээд ч хаана уухаа мэддэг.

antalya rent a car