antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2016 Comments are off

Гадаад паспорт захиалахын тулд Зуун айлыг зорих шаардлагагүй боллоо

нийтлэсэн Admin

fb948bc818b082ec478b6ee158eab7426b639b21

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ хэмээн УБСЕГ-аас мэдээлж байна.

Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.

Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд тус газрын Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.

Бүрдүүлэх материал:

Анх удаа авч байгаа бол:

– иргэний үнэмлэх

– төлбөр төлсөн баримт

Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол:

– хуучин гадаад паспорт

– иргэний үнэмлэх

– төлбөр төлсөн баримт

Жич: Эзэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж таниулах ёстойг анхаарна уу.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car