“Guys” хамтлагийн дуучинХ.Бат-Ундралыг өнгөрсөн сарын 24-ний өдөр хар тамхины хэргийн сэжигтнээр тооцож саатуулаад байсан юм. Тухайн үед хамтлагийн гурван гишүүн шинэ уран бүтээлийнхээ нээлтээр Бат-Ундралыг хамтлагаасаа гарсан тухай мэдээллийг өгсөн.
Тэд цааш нь “Х.Бат-Ундрал өөрийн хүсэлтийн дагуу цаашид уран бүтээл хийж явах боломжгүй болсон учир Guys хамтлаг албан ёсоор 3 хүний бүрэлдэхүүнтэй болсон юм. Бид 3 гишүүнтэй болсноос хойш Япон улсад тоглолтоо хийж, “The LOVE” дууны видео клипийг хийж та бүхэндээ хүргэсэн байгаа. Уран бүтээлээрээ бүрэлдэхүүнээ зарласан гэж болно. Энэ бол өнгөрөгч 2016 оны 04 сарын эхээр хийгдэж эхэлсэн цаг хугацаа.
Гэтэл хүмүүс эндүү ташаа ойлгож Уугийг алдах үед нь нөхөрлөлийн холбоогоо тасалж гурвуулаа боллоо гэж ойлгож байна. Цаг үеийн ялгааг та бүхэн харна уу гэж хүсэх байна. Яагаад гэвэл сайтуудаар бичигдсэн шиг ноцтой асуудалд Уугий орооцолдоогүй, зүв зүгээр яваагаа өөрийнхөө Фэйсбүүкт постолсныг баримт болгон оруулж байна. Хамтлаг түүнийг асуудалд ороход нь орхисон бус бөгөөд элдэв худал мэдээлэл гарсан нь бидний шинэ уран бүтээлтэй давхцал үүссэн байгаатай холбоотойг та бүхэн ойлгож харна уу! Амьдралд гэрэл гэгээтэй талыг олж харахыг урьтал болгож байхыг нийт залуустаа уриалж байна. Бидний уран бүтээлд ч энэ уриалга, бодол сэтгэхүй тусгагдсан байдгийг Guys хамтлагийн үнэнч фэнүүд мэднэ.
Эцэст нь дахин хэлэхэд манай хамтлагтай холбоотой энэ асуудал худлаа бөгөөд ийм муу нэрэнд холбогдсондоо бид харамсаж байна, мөн Фэнүүдээсээ уучлал хүсч байна” хэмээн мэдэгдсэн юм.
Харин Бат-Ундралын хувьд фэйсбүүк хуудсаараа дамжуулан “хүү нь, дүү нь , найз нь та нартаа амлая. Уугий нь хэзээ ч тийм зүйл хийх хүн биш” гэж тайлбар бичээд байлаа. Тэгвэл зарим нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр тэрээр энэ сарын эхээр хорихоос суллагдсан бөгөөд гадуур байцаагдаж байгаа гэнэ. Цаг хугацаа үнэнийг харуулна биз ээ.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
Comments are closed.