Ардын хувьсгал ялсны дараа Монголд “соёлын үрийг тарихаар” ирсэн Оросууд дотор халимаг үндэстнүүд цөөнгүй байжээ. Тэд гаргууд сайн үсчингүүд байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсийг жижиглэн тайрч, засдаг байснаас тайрмал засалтыг “халимаг” хэмээн нэрлэх болсон гэдэг.
Соёлын хувьсгалаас өмнө Монголчууд эр, эмгүй урт гэзэгтэй, уламжлалт зан заншилтай холбоотойгоор үсэндээ мэс хүргэхийг цээрлэдэг байсан юм. Харин Монгол дахь соёлын хувьсгалыг гардан гүйцэтгэсэн Орос сургагчид энэхүү цээрлэх ёсыг халж орчин үеийн хөгжил рүү хөтөлсөн байна.
Гэхдээ тэдний зарим нь хэт хувьсгалжин үндэсний уламжлалт соёлыг уландаа гишгиж, хувь хүний эрхэнд халдан хүчээр үсийг засаж, хусаж байсан баримтууд түүхэнд үлдсэн байдаг. Юутай ч үс засалтын нэг хэлбэр болох “халимаг” гэх үгний гарал нь үс зассан эзэн болох Халимагуудтай холбоотой нь хэл шинжлэлийн сонин баримт юм.
Холбоотой мэдээ
-
Батбаяр (June 15, 2016 9:12:22 pm )
Оросууд бага үндэстэн болох Халимаг, Буриад, нараа л хамгын түрүүнд Монголруу илгээдэг юм даа… Тэд их зүйлсийг Оросын эрх ашгийн төлөө хийсэн дээ… Өнөө ч ялгаагүй л энэ хүмүүсийг л Монголруу чиглүүлсээр байх юм даа
-
зочин (June 16, 2016 1:29:45 am )
Ер нь бол орчин үеийн эрэгтэйчүүдийн үс тайралт нь эртний ромын үс тайралт гэж боддог.Манай монголчуудын үсний хэлбэр засалт эртний хүннүгээс их монгол улсын үе хүртэлх нэг хэлбэр,манжийн колонид байх үеийн нэг хэлбэр байсан болов уу.
2 Comments