antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 50 comments

26 секундын бичлэг 50 сая төгрөгт хүрлээ

нийтлэсэн Admin

erdenechimeg_15151“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай нар өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архидан согтуурч байгаа богино хэмжээний бичлэгийг цахим ертөнцөд тараасан нь онцлох үйл явдлын нэг байлаа. Мэдээллийг өгсөн сэтгүүлч Т.Алтаншагай “Энэхүү бичлэг надад зургаадугаар сарын 5-нд “Үнэнээ хэлэх мөч”-дөө оруулаарай, амжилт хүсье гэсэн дугтуйтай ирсэн . Дугтуйнд улаан өнгийн флэш байсан бөгөөд уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ордонд халамцуугаар ёс бус үг хэлж байгаа бичлэг байсан. Шууд гаргах боломжгүй учир хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн” гэв.

rdene_2151Харин хуульч Х.Бат-Ялалт “Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи, тамхины эсрэг хууль санаачлан баталчихаад Төрийн ордонд архидан согтуураад сууж байгааг харах үнэхээр шившигтэй санагдсан. Тиймээс энэхүү шударга бус, увайгүй үйлдлийг баримт, нотолгоотой олон нийтэд ил болгохыг зорилоо. Бичлэгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт үзүүлж, бичлэг ямар учиртай талаар асуухад тэр “дансаа өгчих” гэж хэлээд шууд 50 сая төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь зээл гэж бичсэн байсан. Харин энэ юун мөнгө вэ гэхэд “Насан туршийн зээл гээд бодчих” гэж хэлсэн” гэлээ.
Энэ үйл явдалтай зэрэгцээд нийгмийн сүлжээнд Л.Эрдэнэчимэг гишүүний “муухай”-г гайхах бас өмгөөлөх, нөгөө талаар Х.Бат-Ялалт болон Т.Алтаншагай нарын “хүн чанаргүй”-г гайхсан сэтгэгдлүүд дүүрч эхлэв. Х.Бат-Ялалт нь УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Харин Т.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт мөн л бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Л.Эрдэнэчимэгийн өрсөлдөгч. Тиймээс олон нийт “эрчүүд нийлж байгаад эмэгтэй хүний нэр төрийг арчаагүй аргаар гутаалаа” гэж байгаа бол Л.Эрдэнэчимэгийг “Архи, тамхины эсрэг хууль санаачилсан хүн Төрийн ордонд өөрөө хэрэглээд, согтуурхаад сууж байгаа нь шившигтэй. Архи, тамхи ч яах вэ, хүний хэрэглээ. Гэхдээ энэ бичлэгийг битгий тараа гээд 50 сая төгрөг өгч байгаа нь тэнэг хэрэг. Одоо Л.Эрдэнэчимэгт хандаж хэлэхэд шууд буруугаа хүлээгээд нэрээ татаж, 50 сая төгрөгөө хэрэгтэй газар нь хандив болгоод өгчих. Тэгвээс улс төрөөс бүр мөсөн арчигдалгүй үлдэх боломжтой. Эс бол бүр мөсөн арчигдана. Одоо цусаар уйлаад ч нэмэргүй болчихлоо” гэцгээж байгаа юм.

hural_1515151“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл өгөхдөө энэ бичлэг УИХ-ын гишүүн Г.Уянгын гар утасны бичлэг гэдгийг нотлох үгийг хэлсэн. Учир нь, түүн рүү Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс утасдаад “Г.Уянга гишүүний алдагдсан утсан дээр байсан бичлэг танд очсон байна” гэж хэлсэн аж. Х.Бат-Ялалтыг “Ямар бичлэг вэ” гэж асуухад цагдаагийнхан “мэдэхгүй” гэж хариулсан байна. Ингээд Х.Бат-Ялалт Г.Уянга руу утасдаж асуухад тэр “Харин тийм ээ, Л.Эрдэнэчимэг гишүүн над руу аймаар ууртай яриад чиний бичсэн бичлэг Х.Бат-Ялалтын гарт очсон байна гэж уурласан” гэж хэлсэн юм. Сонирхол татаж буй өөр нэг мэдээлэл нь хэвлэлийн бага хурлын үеэр Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар Л.Эрдэнэчимэг гишүүний ХААН банкны дансаар Х.Бат-Ялалтад шилжүүлсэн 50 сая төгрөгийг бэлнээр авч ирсэн явдал. Мөн тэд Т.Бат-Ялалт, Л.Эрдэнэчимэг нарын хоорондоо ХААН банкны дансны дугаар тэмдэглэсэн мессеж
-Маргааш ажил эхлэхээр шилжүүлнэ
-Шилжсэн
-Зээл юм уу
-Насан туршийн зээл.. гэх мэт үг бүхий гар утасны товч захиаг томоор хэвлэн авч ирсэн байлаа. Уг баримтад үйл явдал энэ сарын 13-нд болж өнгөрснийг харуулж байв. Юутай ч 26-хан секундын бичлэг 50 сая төгрөг хүрсэн нь одоохондоо 2016 оны УИХ-ын сонгуулийн хамгийн топ сенсааци болов. Энэ мөнгө нь одоогийн ханшаар хоёр өрөө байр, дундаж цалинтай хүний найман жилийн хөдөлмөрлөсний цалинтай тэнцэх юм. Дуулиан дэгдсэний дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ тэр “Х.Бат-Ялалт аа, чи надаас 50 сая төгрөг зээлж авсан биз дээ” гэв. Бас хэдэн эрчүүд нийлж байгаад эмэгтэй нэр дэвшигчид рүүгээ ингэж дайрч болохгүй шүү дээ гэсэн юм.

erdenchimeg_115151 Гэвч энэ үг нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийн нэр хүндийг сэргээх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Нөгөө талаар архи, тамхи хэрэглэж байгаа эмэгтэй хүний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан эрчүүд, УИХ-ын гишүүн Л.Уянга нар ч сайн нэрийг сонсохгүй нь бололтой. Хүний мууд шившигтэйгээр дурлаж, эмэгтэй хүний нэр төрд бодох юмгүй халдаж, хүн чанаргүй үйлдэл гаргасан тэдний рейтинг Л.Эрдэнэчимэгтэй хамт уруудаж эхлээд байна. Харин УИХ-ын гишүүн Г.Уянгын “гар утсаа алдсан” гэдэг үгэнд олон нийт төдийлөн үнэмшиж өгөхгүй байна. Хүмүүс түүний Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэгийг хийж чадсан зоригийг гайхахын хамт утсаа алдсан гэдэг үгэнд огт итгэхгүй байгаа билээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

50 Comments

  • зочин (June 15, 2016 8:37:00 am )

    Уянга мөн ч хүний мууд дуртай тэнэг хүн юм даа өрийгөө ямар хүн гэдгээ харууцууллаа ийм муухай сэтгэлтэй хүн их хуралд нэр дэвшээд яах юм вэ төрийг дотроос нь үймүүлэнэ

    • иргэн (June 15, 2016 10:21:57 am )

      Тийм.Гол эзэн бол Уянга.Хамт архидаж бж бичлэг хж авах шаардлага түүнд юу бв.Мэдээж сурсан зангаараа шантааж хийж мөнгө олоход л оршиношдээ.Өөрөө тарааж чадахгүй,хүний гараар могой л барьсан бхгүй юу.Анхнаасаа стгүүлчийн гараагаа шантаажаар эхэлсэн хүн муу аргаа тавихгүй нь ойлгомжтой.

  • zochin (June 15, 2016 8:44:42 am )

    altanshagai batyalalt amjilt

  • zochin (June 15, 2016 8:47:40 am )

    бүгдийг нь бүү сонго

    • зочин (June 15, 2016 11:47:40 am )

      yag zov

  • Г.Батнасан (June 15, 2016 8:49:38 am )

    Энд нэр дурдагдсан бүх хүнд хүн чанар, ёс жудаг гээч юм огт алга. Нөгөө талаар өнөө цагийн сэтгүүлч,улс төрч, хуульч нэртэй цэцэрхэгч, чалчигч нарын хоолоо олж иддэг, нэр хүнд олдог бохир заваан аргын бодит илэрхийлэл болж байгаагаараа олон арван шудрага, үнэнч улс төрч, хуульч, сэтгүүлчидийн нэр хүндийг гутааж байна.

  • Anonymous (June 15, 2016 8:56:20 am )

    Hunii muud durlaad baigaa yum bish iim yum oilgohgui bol nasan turshdaa guilgachin tsarail tegeed yuch bitgii yari

  • зочин (June 15, 2016 8:56:42 am )

    харамсалтай байна. УИХ дах эмэгтэй гишүүд эв нэгдэлтэй гээд байсан яав? Улс төрд хүчээ сорих гэсэн ЭРХЭМ ЭРЧҮҮД ийм гэж үү? Найз нөхөд танилаа ингэж байгаа хүмүүс иргэд-биднээ яах бол …….??? Өөрөө өөрийгөө цэгнэж, олон талаас үнэлж, өөрийн * хүний мөс, хүн чанараа* шалгаж сурах хэрэгтэй юм болов уу?

  • Зочин (June 15, 2016 8:59:42 am )

    Эрдэнэ чимэг тэгээд сайхан хүн юмуу архи тамхи хүний мөнхийн хэрэглээ гэхэнээ ичээсэй энэ хүүр зайл хүүхэд залуучууд юу гэж бодох вэ нөгөө архи тамхиниы хууль яасан эрээ цээргүй ийм л юм хийж суудаг хэлэх муу үг алга

  • зочин (June 15, 2016 9:02:37 am )

    Хүний сул талыг ашиглан, өөрсдөддөө пиар хийж байгаа бол, тэр хүн түүнээс хэдэн арав дахин сул дорой сэтгэлгээтэй байх аа. НЭр дэвшигчдийн ийм маягийн өрсөлдөөн таалагдахгүй байна

  • pooh (June 15, 2016 9:03:18 am )

    altanshagai batyalalt archaagui erchuud huisee soliul

  • Зочин (June 15, 2016 9:03:52 am )

    Бүгдийг нь зайлуулбал таарна тэр хажууд нь сууж байгаа хүн мөн цуг байсан бүх хүнийг олж тогтоогоод хөөх хэрэгтэй

  • Зочин (June 15, 2016 9:05:15 am )

    Уянга утас алдагдхаар цагдаа нар хурдан олддог.Жирийн иргэнийх бол олддоггүй ш дээ.хахахахахах

  • Зочин (June 15, 2016 9:06:08 am )

    Өөрсдөө нэр хүнд олох гэж байгаад бүгд доошоо ангал уруу уначих юмаа. Их хурлын гишүүний утсыг гэрээс нь уу, ажлын өрөөнөөс нь уу эсвэл машинаас нь хулгайлаа юу! 2012 оны сонгуулийн үед үүнийг хүмүүс хүндээр хүлээж авдаг байсан одоо арай өөр болсон

  • Зочин (June 15, 2016 9:09:59 am )

    Г. Батнасантай санал нэг байнаа. Монгол хүний ёс жудаг, хүн чанар алгаа.

  • сонгогч (June 15, 2016 9:10:58 am )

    Эрдэнэчимэгийн үнэн нүүр царай энэ.

  • сонгогч (June 15, 2016 9:17:59 am )

    энэ төрийн муу муухайг ухвал юу ч гарч мэднэ. энэ төрийн байж байгаа байдал, дүр эсгэсэн ардчлалын үнэн байдлыг яг байгаагаар нь харуулж байна. Арга нь зарим хүмүүст таалагдахгүй байж болно гэхдээ ийм аргыг сонгохоос өөр боломж өнөөдөртэй алга. Бид төрийн арчаагүй байдлыг засч шудрага үнэний төлөө явж байгаа биздээ. Бразиль улсын эрэгтэй парламетач эмэгтэй ерөнхийлөгчдөө хариуцлага тооцож л байна .Юугий өмөөрөөд байгаа юм Хэзээ энэ дүр эсгэсэн байдлаасаа гарах юм. Х. Бат-ялалт, Т.Алтан шагай 2-т Амжилт хүсье.Шудрага үйлс,Үнэн ялах болтугай

  • зочин (June 15, 2016 9:20:44 am )

    залуус минь хүнээ олж таньж найзлахгүй бол өнөө цагт УЯНГА шиг нөхдүүд тийм олон биш ч цөөнгүй бий, Иймэрхүү нөхдүүд хүний амьдралыг сүйтгэхээс ч буцахгүй, Дээр нь жинхэнэ МОНГОЛ ЭР-чүүлээс гарамгүй зан авиртай дандаа хэрүүл оруул хийж явдаг Батялалт, эфирээ ашиглаж хүний муу үзэж таашаал авдаг Алтаншагай нарт сайхан юм болждээ , ШОУДААД , Эрдэнэчимэгт ч ТАВАНТОЛГОЙ-гоогоо гадныханд алдчихалгүй аваад үлдчихсэн гавьяа бии юм шүү ,АНХААРУУЛАХАД дараагийн парламентад гишүүн болох нөхдүүд Уянгатай болгоомжтой харьцаж байгаарай даа, санаж яв

  • ZOGHIN (June 15, 2016 9:23:58 am )

    chimgee hund itgeh itgelgui bolson tsag ineed uulzaad araas iim l um hiine hend ch l baidag yria ba gishuun gedgeeree l bh gishuun mun lhun shuu dee emzegleh um alga

  • Азаа (June 15, 2016 9:31:16 am )

    Уянга бат ялалт алтаншагай Эрдэнэчимэг бүгд тэнэгээ харууллаа даа. Ард түмээн бодоорой

  • irgen (June 15, 2016 9:40:27 am )

    ene 4 garahgui gehdee Erdenechimeg gishuund arai iluu sanal uguhuur bolj,Uyanga bol yostoi hog shaar l yum baina Chingeltei duurgiin irgedee sanal bish salaavch ug UYANGA novshid

  • Зочин (June 15, 2016 9:42:57 am )

    Хамгийн хөгийн нь шударга үнэний баг өмссөн уянга авгай нараас нь хутга шаах хүүхэн бна. Ийм хүн уих д сууж бсан бна . Үнэн төрхөө харууллаа

  • zochin (June 15, 2016 9:54:23 am )

    2 UULAA L SHULSEE USCHUULED SHUDARGA TSARAILAAD BAISAN HAANA BN,UNEN NUUR TSARAIG NI ERTHEN MEDEJ AVSAN NI BOLLOO,2 NUURTEI AMITAD.BUU SANAL OGOOREI HUMUUSEE ,SHINE HUMUUSIIG SONGOE

  • z (June 15, 2016 10:02:47 am )

    esvel Uyanga ooroo sogtuu bgaad utsaa aldsan bz

  • zochin (June 15, 2016 10:15:38 am )

    гишүүн Эрдэнэчимэгийн бичлэгийг тараасан Уянга гишүүн, сэтгүүлч Алтаншагай, бат-Ялалт нараар хүний мөсөөр үнэндээ хэлэх ч үг алга…….

  • Anonymous (June 15, 2016 10:23:16 am )

    энэ бол илжирсэн улс төр Эрдэнэчимэг новш юмдаа тамхи шаглаж амьдарлаа залгуулдаг хэдэн хөгшдийн амьдралыг баллах хууль шиг юм хийчихээд өөрөө ингээд янхан царайлаад байж байх

  • зочин (June 15, 2016 10:30:35 am )

    мөнгийг бол олох шиг л болдог юм байна даа. Уянга 200 саяыг олсон гэсэн. Энэ 2 мөнгөө чамлаад энэ бичлэгийг дэлгэсэн юм байлгүй.

  • zocin (June 15, 2016 10:57:26 am )

    za uarhsigaa xvvxnyyd xalaxaaraa gargadag l yildel hsde conoin bins bna hsde uygii ni gaixaad bga um be ariuxan um bolj xaragdax gd bga bxda ene teneg cetgyylcn guai

  • МОНГОЛ ХҮН (June 15, 2016 11:23:09 am )

    ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН ХЯМДХАН ЯНХАН ШИГ ХАРАГДАЖ БАЙНА. ЯНХАН БАЙСАН Ч ХҮН АВАХГҮЙ ДЭЭ.ҮНЭГҮЙ ГЭВЭЛ ЯАХАВ НЭГ УДАА ХЭ ХЭ ХЭ.ЭРДЭНЭЧИМЭГИЙГ ДЭМЖЭЖ БАЙГАА УЛСУУДЫГ ӨРӨВДӨЖ БАЙНА. АДИЛХАН АРХИЧИН ТАМХИЧИН ЯНХАНУУД БАЙГАА БАЙХДАА.

  • зочин (June 15, 2016 11:54:30 am )

    Тэр бичлэг бол төрийн ордонд дээр үеэс болдог банкетийн нэг л байна.Юун сүртэй юм.Эрдэнэчимэг тэгээд би хууль баталсан та нар битгий уу. битгий тамхи тат гэж гишүүдийг загнах юм уу.Энэ хүнд чинь ордонд бас найз нөхөд тал татах дэмжлэг авах найзууд хэрэгтэй шүү дээ.

  • Anonymous (June 15, 2016 12:05:03 pm )

    2 zaluud bayar hurgie! zorigtoi bna saihan ch maskiin huullaa! amjilt!iim yumnuudiig songood uls orno maani hetsuudej bg-n notolgoo shuu!!!

  • fhgnөахөахх (June 15, 2016 12:52:43 pm )

    erdenchimegiin batluulsan huuli ard timend heregtei huuli bolson ur dungeer ni yarih heregtei tuunii hen baih ni hamaagui

  • Anonymous (June 15, 2016 1:04:41 pm )

    нээрээ бүгдийг нь бүү сонго

  • zochin (June 15, 2016 1:23:19 pm )

    Erdenechimeg chin bas hyn yum bga biz de bat yalalt altanshgai 2 tm tasarhai gegeersen hyn uu dandaa hynii muu yzej bh yum hyn l yum chin jaahan uuj stressee tailah heregtei biz de yamar gishyyn hyn barand orood arhidaad suuj bltai bish naad hyn chin hiisen yumtai ner hyndtei hyn uur uuluh yum oldohgyi bolohoor araihiij gants uu olj de yadahdaa emegtei hyn gej hyndelj boloogyi l yum bh da

  • zochin (June 15, 2016 1:46:56 pm )

    arhichin har avgai

  • herlen (June 15, 2016 1:53:19 pm )

    hvvhnii bugs uhaad muug ni vzeed yawaa ene hoer er hvnvv teneg teneg yum yariad turiin ordond suuj bga ene awgai bas turiin tvshee munvv teneg durak archaagvi gulug tsarailsan hoernowsh ene gurwiig bvgdiig ni zailuul

  • Anonymous (June 15, 2016 1:55:18 pm )

    Уянга новш

  • Anonymous (June 15, 2016 1:58:50 pm )

    Уянга новш. Дэргэдэх нөхдүүдээ хайрлаж чадахгүй хүн УИХ гараад ард түмнээ хайрлаж чадахгүй бүгдийг бүү сонго.

  • зочин (June 15, 2016 2:46:46 pm )

    Уянга гэдэг хуухэн чинь харин ёстой муухай хуухэн байна даа цуг сууж байгаад адилхан эмэгтэй хунийхээ мууг ингэж хорлонтой дэлгэж суудаг одоо яаж нэг их харамсаж халаглаж эрдэнэчимэгийгээ еревдехийг нь хараад байгаарай

  • bayrbat (June 15, 2016 3:25:36 pm )

    er ni yah gej bichleg hiisen gedgiig sain bod

  • bayrbat (June 15, 2016 3:28:40 pm )

    toriin ordon bidnii ordon bolhoos zochid buudal bish baimaar

  • zochin (June 15, 2016 4:36:46 pm )

    Erdenechimeg buruu hunde itgejee. Bichleg hiisen hun ni novshiin zan gargajee. Heleh ug alga.

  • ганаа (June 15, 2016 5:08:04 pm )

    toriin ordond shuu.arhichin har avgai

  • Юу ч гэхэв дээ (June 15, 2016 5:11:31 pm )

    Алтаншагай , Батялалт 2 – т хүний сайхан сэтгэл , хүнийг уучлан өршөөх уужим ухаан алгадаа .Хөгийн муу шаарнууд гэж та 2 – ыг хэлэх байх .Хүний амьдралд байдаг энгийн л зүйл байна шүү .Алдар хүнд , нэр төрийн төлөө үхэхээс бусдыг хийх улсууд юм даа хөгийн 2 минь .Монгол эр хүн мөн үү ? Үгүй тэр хууль муулинд нь хүний нэр төрийг зориудаар гутаахыг хориглосон заалт байдаггүй юм уу ? Ай даа юу ч гэхэв дээ , Монгол эрчүүд минь.
    Эмэгтэй хүнийг , эх хүнийг энэрэн хамгаалах , өрөвдөн уучлах сэтгэл алга гэж үү дээ , энэ хоёр шаарт

  • 123 (June 15, 2016 5:19:26 pm )

    эрдэнэчимэг нэрээ тат эсвэл энхболд намаа татдаа ард түмнийг төрт ёстой нь доромжилж байнашдээ эний нь зарлаагүй бол алтаншагай бат-ялалт 2 ард түмнээс урвасан хэрэг болно би алдвал би л хохирно дарга алдвал түмэн хохирно түмнийг хохироох хүнийг төрд гаргаж болохгүй төрөөс гарга

  • 123 (June 15, 2016 5:31:34 pm )

    3 юм хэлж байсан 3 дахий нь бас наанаа юу яацийн биш биздээ

  • navchaa (June 15, 2016 5:40:35 pm )

    анхаарч сургамжтай явдал боллоо их хэцүү байгаадаа хэн хэн нь

  • Иргэн (June 15, 2016 5:49:54 pm )

    АН гишүүдээс муу муухай бүхэн гарахийм хайран ардчилал, хайран намын нэр хүнд.өнгөрсөн 4 жил төрийн минь сүлд доройтлоо доо. .Жендер нэрээр төрд хүссэн болгон гарч болохгүйээ. Биеэ, бодлоо бүрэн цэгцэлж төлөвшсөн төрд зүтгэх төрийн хар хүмүүсийг багаас нь бэлдэх цаг хугацаа бидэнд иржээ.

  • Anonymous (June 15, 2016 6:21:44 pm )

    Монголд гарч байгаа бузар муу муухай бүхний эзэд нь АН-ынхан юм байна. Архидалт, секс , бие үнэлэлт, авилгал, хулгай хийх, худал хэлэх,

  • zochin (June 15, 2016 9:54:39 pm )

    mongol turiin ordon baar yanhnii gazar shig boljee. bidniig iim humuus tuluuldeg geheer gutarmaar baina

antalya rent a car