antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 1 comment

Өчигдрийн байдлаар 185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ өгчээ

нийтлэсэн Admin

1465859958575f3f7658c61

Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасантай холбогдуулан өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад ачаалал үүсч, иргэд бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгэж эхэлсэн билээ.

Иргэн та дансаа нээлгэж, бүртгүүлснээс хойш долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногоос 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар нь авах эрх үүсч байгаа юм. Хэдий сонгуулийн шоу байж магадгүй хэмээн хардаж байгаа ч Засгийн газраас 900 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргах нь тодорхойгүй хэвээрээ байгаа. Харин хувьцааныхаа урьдчилгааг Засгийн газарт худалдах иргэдийн тоо олон байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ гаргажээ.

Монгол Улсын 1,6 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд тэднээс 10,2 хувь хувьцаагаа зарах хүсэлтээ өгсөн байна гэсэн үг. Цаашид энэ хувь тоо өсөх магадлал өндөр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нийт иргэдийн 80 гаруй хувь нь хувьцаагаа зарж мөнгө болгоно гэсэн тооцоо судалгаа гарсан байгаа ажээ.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 14, 2016 8:37:13 am )

    Shuurhai medeelene

antalya rent a car