antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 57 comments

“Алиалагчид”

нийтлэсэн Admin

songuuli_15185151УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлээд гурав хонолоо. Гудамж талбай наадмын өдрүүд шиг эрээн, мяраан туг, далбаа, энд, тэнд наасан зурагт хуудсаар дүүрэв. Заримыг нь бүр давхцуулаад наачихсан байгаа нь ч харагдана. Цааш ахиулвал нэр дэвшигчдийн сурталчилгаа нь хошин урлагийн нэрд гарч амжаагүй хамтлагийн тоглолтоос ч долоон дор юм байгааг гуравхан хоногийн хугацаанд иргэд үзэж, танилцаж эцэст нь элэг нь хөшихөө шахан инээлдэж сууна. Угаас өөрийгөө таниулах сурталчилгаагаа олигтойхон санаачилж, түмэнд хүргэж чадахгүй байгаа хүн төрд сонгогдож, улсынхаа төлөө сэтгэлээ чилээж, шийдвэртэй алхам хийнэ гэдэг юу л бол гэж бодогдохоос аргагүй.
alialagch_2321151

Нэр дэвшигчдийг хэчнээн голоод ч “жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ” гэдгийн үлгэр шиг аль нэг тойрогт заавал ялагч тодорно. Тэгээд өөрийгөө төрд зүтгэх чадвартай, тодорхой хэмжээний боловсрол, мэдлэгтэй, аливаа асуудлыг хэд, хэдэн өнцгөөс харах чадвартай нэгэн хэмээн яриад эхлэх нь л дээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийнх нь нэр хүндийг суга өргөх сурталчилгааны буюу Пи-Ар-ын багаа буруу сонгосноос буруудаж, будилж байгаа нөхөд бишгүй байгаа бололтой. Амьхандаа штабтаа гар нийлэн ажиллахаар төлөвлөсөн байж таарна. Харамсалтай нь уриа, лоозонгийн үг, зорилго, төлөвлөлтийг нь буруу “ишлэн” тарааж, нэр дэвшигчээ алиалагч шиг болгосон штабууд сонгогчдын элэг доог болж эхэлжээ. Тухайлбал, “Би танай гэр бүлийн гишүүн”, “Гэр орныг тань гэрэл гэгээтэй болгоно” зэрэг уриаг эмэгтэйчүүд ашиглаж байгаа нь дуудлагаар цэвэрлэгээ хийх баг, лизинг төлөлцөх хүн гэх мэтээр нэрлэгдэхэд хүрч байна. Зарим хэсэг нь үг үсгийн алдаагаа ч хяналгүй, өөрийн овог нэрээ буруу бичилттэйгээр нь баталж, реклам, шторкоо хэвлүүлж, эвлүүлчихээд ихэд сандарсан ч “нүдээ аниад” олны хүртээл болгосоор яваа. Энэ мэтчилэн зөвхөн УИХ-д нэр дэвшиж буй 498 хүний тараах материал, сурталчилгааг нэг бүрчлэн тоочвол алдаагүй нь тун ховор.
Мэдээж сонгуульд өрсөлдөхдөө аливаа арга хэмжээг хуульд нийцүүлэн ашиглахаас гадна олон улсын практикт ашигладаг үйл явцуудыг ч хуулбарладаг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 76 тойрогт нэр дэвшигчид дунд 20 гаруй амьдай бий. Энэ нь ердөө л өрсөлдөгчийнхөө саналыг хуваах хэлбэр. Дэлхий нийтийн туршлагад ийм арга байдаг хэмээгээд энэ зэргийг тоохгүй орхисон ч эх орныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэнэ хэмээж буй хүмүүсийн уриалга мэт нь утга агуулгын хувьд ёстой л “ухаангүй ноёнд, урагшгүй албат” гэгчээр албажуулсан байгаа нь дуугүй өнгөрөхөд дэндүү харамсалтай. Учир нь Монгол Улсын төрд зүтгэх гэж байж багийн гишүүнийхээ хийсэн ажлыг ч хянаж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй гэхээс өөр хэлэх ч үггүй болгож байгаа юм. Олон нийт дээрх мэтийн сурталчилгаа, танилцуулгыг одоохондоо инээдэм болгоод өнгөрч байгаа ч нягтлаад харвал соногдох эрхээ эдэлж буй хүмүүс нь сонгогчдынхоо эрхэнд хэт бүдүүлгээр халдаж буй харагдаж байгаа нь нууц биш.
Өмнө нь буюу 2004 онд УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт АН-аас Да.Ганболд нэр дэвшихдээ тойрог, бэлгэдлээ бодоод Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт авахуулсан патиараа зурагт хуудас болгон хэвлүүлж байсан түүхтэй. Харамсалтай нь дал мөрөөр нь “тас” тэвэрч, хамтдаа патиараа татуулсан аварга нь МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан байдаг. Яг үүн шиг өрсөлдөгч нь хэн байхыг үл хамааран сонгогчдодоо таалагдахын тулд уриа, лоонзонгоо бэлдэж байгаа ч иргэдийн мэдлэг, боловсролыг хэт доогуур үнэлж байгаа нь дэндүү доромж хэлбэртэй харагдаж буйг нуух юун. Тэр ч утгаараа анхнаасаа адлагдаж, шоглогдсон ухуулгын хуудас, сурталчилгааны самбараасаа болоод улс төрд алхам урагшилж, парламентад хөл тавих эрхээ хасуулах вий дээ. Тодруулбал, сонголтоо буруу хийж, багаа бүрдүүлчихээд сонгогдож чадахгүй үлдчих вий дээ, хөөрхийс.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • Anonymous (June 14, 2016 7:57:27 am )

    өөрийнхөө оронд авгайгаа дэвшүүлдэг энэ одоо бид хэддүгээр зуунд амьдраад байнаа, алиалагч алиалагчдаа бүр галзуу алиалагч , энэ энхбаяр бол …

    • Anonymous (June 14, 2016 9:21:07 am )

      21-р зуунд л амьдарч байна.Амьдарч байгаа зууны мэдэхгүй байж улс төр нтр гэж юм яриад чи хэрэггүй дээ.

      • Anonymous (June 14, 2016 10:34:23 am )

        Эмэгтэй хүн нэр дэвшдэггүй Эцгийн эрхт хаант засаглалтай 19 Зууны хагасаас ирсийн

  • иргэн (June 14, 2016 8:19:49 am )

    ЯАГААД БОЛОГҮЙ ГЭЖ БУСДЫГ ХАРААЧ ЧИ ХҮҮГЭЭ ДҮҮГЭЭ ЭХНЭРЭЭ АЧ ЗЭЭГЭЭ БАЗЫГАА ГМ ЗӨНДӨӨЛ ХҮН ДЭВШҮҮЛЭЭ БИЗДЭЭ ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ХАРЛ ДАА ЦОЛМОН БОЛ МОНГОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮДЭЭ НУСАН БУУНУУДЫН БОДВОЛ БИД ДЭМЖНЭЭ

  • ЗОЧИН (June 14, 2016 8:30:04 am )

    МАХН мандаттугай УРААААААААААААА !!!!!!!!!!!!
    манан явахгүй ээ нэр дэвшигчид нь цагаа үрж байхаар гэр орныхоо ажилыг боддоо гэж

  • Боролдой (June 14, 2016 8:35:10 am )

    Та улс төрөөр оролдохгүй ч улс төр танаар оролдоног гэдэг байх аа. Ард түмний төлөөлөл болж, улсын их хуралд орж байгаа хүмүүс та бид бүгдийн амьдралд оролцож эхэлдэг. Ийм байхад таны гэр бүлийн гишүүн мэт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэсний буруу нь юу байгаан. Үүнтэй адил Цолмон ч гэсэн зүйрлүүлж хэлсэн байхад заавал шууд утгаар нь тэнэг хүн шиг ойлгох алба байхгүй гэж бодож байна

  • irgen (June 14, 2016 8:55:14 am )

    emegteichvvdiin tuluulul nemegdeh ni zuv. namaar bus turuu zuv bodlogotoi yavuullahad songoltoo hiitsgeeeee….. evtei bol hvchtei………

  • Сүмбээ (June 14, 2016 8:57:12 am )

    Монголчууд ухаантай хүмүүс, үгийн утгыг ухаад ойлгочихтойгоо байлгүй. Ингэж нэр дэвшигчдийн уриаг мушгин гуйвуулвал хэн ч чадах ажил. Ард иргэдийн үзэл бодолд нөлөөлөх гэж оролдох хэрэггүй. Тэгсэн тэгээгүй дэмжигч олонтой, ялалт байгуулж чадах нам

  • Раш (June 14, 2016 9:01:34 am )

    Хаа ч өөдөө явж байгаа, өндөр рейтингтэй байгаа хүмүүс намууд дээр харлуулах юм хийж байдаг улс төрийн тоглоомын муухай зан байдаг. Нэгнээ татах гэж, ард түмний төлөө мөрөөрөө явж байгаа хүмүүсийг битгий ингэж бай л даа

  • Намуунаа (June 14, 2016 9:06:53 am )

    ХАА САЙГҮЙ СОНГУУЛЬ ГЭЭД ХИЙ ХООСОН АМЛАЛТ АМЛААД БАЙГАА НӨХДҮҮД ТЭГЭЭД АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЧАДАХ Л БАЙГАА ДАА… АН ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗЭЛ САНААНД ТУЛГУУРЛАСАН НИЙГМИЙН ХӨГЖИЛД МОНГОЛЫН АРД
    ТҮМНИЙГ АНХЛАН УРИАЛАН ДУУДСАН Ч ОДОО ЭНЭ ДҮРЭМ ЖУРМАА УЛАНДАА ГИШГЭЖ ХУУЛИА ГУУЛЬ БОЛГОЖ, АРД ТҮМНИЙ СОНГОХ СОНГОГДОХ ЭРХИЙГ ХААЖ БООГДУУЛЖ БАЙНА

  • Anonymous (June 14, 2016 9:09:28 am )

    МАХН-ыг юу гэж ч ярьж байсан дэмжиж байна. Учир нь тэдний ямар зорилготой, юу хийж чадахыг мэдэж байгаа учраас, замд таарах олон хар пи ар, худал үгнүүдэд бид хууртахгүй. Дэмжсээр байх болно

  • ТУУЛ (June 14, 2016 9:16:03 am )

    ШУУРХАЙГИЙХАН ХЭТ ТУЙЛШИРХАА Л БОЛИЧООЧДЭЭ АН-Н ГАР ХӨЛҮҮ МАН-Н ГАР ХӨЛ ҮҮ

  • ТУУЛ (June 14, 2016 9:21:23 am )

    МАХН-Г ДЭМЖИЖ БАЙНА СУРТАЛЧИЛГАА ЯАЖ ХИЙНЭ ҮҮ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ХУВЬ ХҮНИЙГ НЬ МЭДЭЖ Л БАЙВАЛ БОЛООШДЭЭ ХАРИН Ч БОЛОВСРОЛТОЙ ШУДАРГА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮНЭНЧ ХҮН ЦОЛМОНГООС ӨӨР НЭР ДЭВШСЭН ХҮН БАЙХГҮЙ БҮГД Л ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙГАА ЦОЛМОНГ ДЭМЖИЖ БАЙНА МАХН УРАГШААА

  • ОРХОН (June 14, 2016 9:31:48 am )

    АРД ТҮМЭН УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ДОРОЙТОЛД ОРУУЛЖ МӨНГӨНИЙ ТӨРИЙГ БИЙ БОЛГОЖ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХЭЛМЭГДҮҮЛЭЛИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АРД ТҮМНИЙГ ШУЛАН ОФФШОР ДАНС НЭЭЛГЭСЭН ХҮМҮҮСИЙГ БОДВОЛ НЭР ЦЭВЭР ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ТДЭМЖИЖ БАЙНА

  • Бат (June 14, 2016 9:35:32 am )

    МАНАН-н дарлалд байсаар байгаад бид чинь нэг хайрцаглагдсан сэтгэлгэнээсээ гарч чадахгүй байна шүү дээ.Өөрсдөөс нь илүү нэр хүндтэй , ажил хийх хүмүүсийг ямар ч арга хэрэглээд хамаагүй харлуулж муулж ,захиалгат нийтлэл гаргаж байдаг.МАХН-с нэр дэвшиж байгаа хүмүүсийг сайн дэмжих хэрэгтэй.

  • онон (June 14, 2016 9:47:35 am )

    энэ уриа чинь ард түмний амьдралыг итгэл найдвартай амьдралын баталгаатай болгож өр зээл хямралаас гаргана гэсэн утгатай л байна ш дээ өнөөгийн МАНАНтсан нийгэмд энэ л ард түмэнд ус агаар шиг хэрэгтэй байна

  • Мөрөн (June 14, 2016 9:49:47 am )

    Одоо бол хэн эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой байна тэрийг л сонгоно шүү дээ. Тэр нь хэн ч бай гэсэн.Яагаад Цолмон нэр дэвшиж болохгүй гэж АН-аас дуучин Эрдэнэтунгалаг нэр дэвшээд байхад улс төр гэдэг тогоонд 4н жил байсан хүн яагаад болохгүй харин ч ДЭВШСЭНД нь баяртай байна.

  • АДЬЯА (June 14, 2016 9:52:55 am )

    МАХН-Г ДЭМЖИЖ БАЙНА МАНАН-ГИЙН ХИЙСЭН БАЛАГИЙГ АРИЛГАЖ ДОРОЙТСОН БҮХНИЙГ ӨӨДӨН ТАТАЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЖ ИРГЭДИЙН АМАР АМГАЛАН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ САЙН АЖИЛЛАЖ ЧАДНА ГЭДЭГТ ИГЭЖ БАЙНА

  • онон (June 14, 2016 9:54:26 am )

    жинхэнэ алиалагчид МАНАНд л байна ш дээ эд нар одоо улс төрийг урлагын үзлэг гээд ойлгочихсон юм уу тэгтлээ боловсон хүчний тураалд орсон нам юмуу эд нарын түүхий будаануудаас Цолмон улс төрийн хат сууж улс төрд ойр байдаг хүний хувьд хамаагүй илүү хүн

  • АДЬЯА (June 14, 2016 9:57:37 am )

    МАХН-Г ДЭМЖИЖ БАЙНА. ОФФШОР ДАНСТАЙ НЭР ДЭВШИГЧДИЙГ БИТИЙ СОНГООРОЙ НААДУУЛ ЧИНЬ СОНГУУЛЬД ГАРЧ ДАНСАА ЗУЗААТГАХ ГЭЖ БАЙГАА ЦЕГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ИРГЭД БИД ӨӨРСДӨӨ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛУАХ ХЭРЭГТЭЙ

  • Мөөнөө (June 14, 2016 10:03:34 am )

    Алиалагчид гэдэг чинь МАНАН-д л байна.Оффшор данстай хүмүүсийг ,хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлж байна.Төрийн эрхийг авахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй.Сонгуулийн хуулиа өөрчилилж гэмгүй нэгнийг шоронд суулгаж байгаа хүмүүсийн хажууд МАХН нэр дэвшигчид нэр цэвэр , сэтгэл нь хиртээгүй хүмүүс .МАХН дэмжиж байна

  • баяраа (June 14, 2016 10:11:09 am )

    Энэ Энхбаяр Хэнтийд очоод нөгөө гайхал Одхүүг намынхаа өмнөөс нэр дэвшүүлээд та нар минь дэмжээрэй гээд явж байх юм.Нөгөө улсаа хөгжүүлнэ гээд байдаг нь энэ юм байх даа.Гудамжны хулигаан дэвшүүлчихээд түүнийг нь Хэнтийчүүд дэмжих юм гэнэ.Манай ерөнхийлөгч асан шезотой болчихожээ.Авгайгаа бас дэвшүүлээд чи бол ялагдах эрхгүй гэнэ.Ялагдчихвал яах юм болоо

  • Намуунаа (June 14, 2016 10:13:15 am )

    АН АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН гэж мөрийн хөтөлбөрөө эхлүүлсэн байна… ичээсэй ажилтай орлоготой монгол хүнээ намаар хавчиж ажлаас халж байсан нь саяхан ш дээ өнгөрсөн дөрвөн жил АН-ынхан л ажилтай орлоготой байсан биз ирэх дөрвөн жилд АРДЧИЛАЛААС ангижрах хэрэгтэй

  • Гүндэг (June 14, 2016 10:14:17 am )

    Бид зүтгэнэ Хамтдаа хөгжинө энэ уриа нь үнэн өлөг болсон уриа шүү дээ. Зүтгээд байгаа нь хаана байнаа. Ард түмэн л зүтгэж байна ш дээ харин төрийн өндөрлөгт байгаа хэд л хөгжөөд амьдрал нь дээшлээд ард иргэд зүтгээд байгаа хирнээ амьдрал нь доошлоод байна шүү дээ.

  • Баатар (June 14, 2016 10:14:43 am )

    УИХ-д ард түмнийг төлөөлж суудаг хүмүүс эргээд ард түмэндээ нуруугаа харуулаад 4 жил усанд хаясан чулуу шиг алга болдог.Бид зүтгэнэ хамтдаа хөгжинө,Ахиулан хийх ажил их гэж МАНАН-н ард түмнээ хуурсан толгойг нь эргүүлссэн сайхан уриануудыг хэлсээр дахиад матрын нулимс унагаж ард түмнээрээ тохуурхаж байна.Нэр цэвэр МАХН гишүүдийг сонгож сонгуулийн хувьсгал хийж Хөгжлийн хувьсгал хийчгээе

  • Болд, (June 14, 2016 10:16:25 am )

    Энэ өдрийн мэнд, Танай намаас залуу юм хийж чадах хүн дэвшиж болно. Харин чи бол одоо боли доо Энхбаяраа яадаж гэр орноо тайван байлгаач наад эхнэр чинь дэвших,биш дарамтанд орсон царайтай харагдаж байна.Ямар их эрх мэдэл албан тушаалд шундаг юум бэ???????Солонгосын кино шиг өс авах гээд улайрчих юм даа хөөрхий. Одоо улс төр гэж шоудахаа орхиод өөр юм хийгээч чадваргүй юмуу чамтай чамгүй танай гэр бүлтэй бүлгүй,монгол орон хөгжиж,уршилж явна шүү дээ, ОНИГООНД ОРЖ,АМЬДАРХАА БОЛИ ДОО ЗАЛХМААР, ӨМНӨӨС НЬ САНАА ЗОВМООР ЮМ ДАА ХӨӨРХИЙ ТЭНЭГ ХҮНД ҮГ ХАЙРИЙН ШҮҮ?????????????????????????????????????,

    • Anonymous (June 14, 2016 10:24:39 am )

      Олон юм хуцсан байх шив.АН МАН нэгнийх нь ачаар ажилтай болж төсвийн мөнгөнөөс идсэн новшийн нэг л байна л даа чи

    • namuun (June 14, 2016 11:34:16 am )

      муу дагз чамд л харин үг хэлэхэд хайрын байна шүү

    • тб (June 14, 2016 1:18:39 pm )

      Гоё хэллээ

  • ЛҮНДЭГ (June 14, 2016 10:23:08 am )

    АН тэд өнгөрсөн 4 жил их ажил эхлүүлсэн тэрнийгээ дуусгахад дахиад туслаач гэх юм.Үүний цаана бид 4 жил идэж ууж ханаагүй учраас дахиад сонго гээд хэлээд байна л даа.

  • БАЯРАА (June 14, 2016 10:25:12 am )

    Тэд Монголын сор болсон хэдэн ордыг хулгайн замаар гадагш ачуулсан. Бүр хойморийн ганц шүтээн Ноён уул руугаа хүртэл халдсан. Өрнийхөө хүүнд өгч байгаа . Тэр, Монголын мөнгийг гадаадад чихчихсэн хүмүүсийн гол нь Ардчилсан намынхан, одоогийн засаг төрийн эрх мэдэлтнүүд учир яаж чадах юм. Хий хоосон дүр эсгэж, чалчицгааж, бие биенээ өмөөрөөд л өнгөрч байгаа биз дээ Харийн шашнаар Монголыг эзэлж авлаа. Хамаг сайхан газраа тэдэнд зулгуйдан өгч оронд нь халаасаа дүүргэлээ.Энэ бүхний эсрэг тэмцэж Монгол нутгаа гадны нөлөөнөөс салгаж чадах ганц хүн бол Энхбаяр байсан юм Гэлээ ч нэг зүйлийг ухаарвал ухаарахаар. Харийнхантай хуйвалдан улс орноо худалдаж идсэн хүмүүс, тэдний гэр бүлийнхнийг төдий л таатай хувь тавилан хүлээж байдаггүйг

  • БАТХАН (June 14, 2016 10:25:32 am )

    СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ ЭНХИЙН ЗАМААР УЛС ОРНОО АВАРЬЕ, ТӨР ЗАСГАА ЦЭВЭРЛЬЕ, ЗӨВ ХҮНЭЭ СОНГОЖ ХӨГЖИЛИЙН ЗАМДАА СЭТГЭЛ ШУЛУУДАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ЗӨВ СОНГОЛТ ЮУ ЮУНААС ЧУХАЛ УЧИР НҮДЭЭ НЭЭЖ АЛСЫГ ХАРСАН СОНГОЛТ ХИЙХ ЦАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. 2016 МАХН

  • БАТХАН (June 14, 2016 10:26:34 am )

    Зовох цагт эхнэрийн чанар харагдана аа гэж. Н.Энхбаярыг ерөнхийлөгч болсон ч шоронд орж хэлмэгдсэн ч хажууд нь л байсан. Үүнээс үзэхэд Цолмон их хүн чанартай, үнэнч хүн юм. Цолмон зоригтой эмэгтэй. Төрд байгаа оффшортонгуудыг цэвэрлүүлье

  • БАТХАН (June 14, 2016 10:27:22 am )

    АЛТНЫ ДЭРГЭДЭХ ГУУЛЬ ШАРЛАНА ГЭГЧЭЭР МОНГОЛДОО ДЭЭГҮҮРТ ОРОХ УЛС ТӨРЧ БОЛ Н.ЭНХБАЯР ЮМ АА. МОНГОЛЫН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ ЯВСАН ХҮНИЙ ХАЖУУД ТУЛАХ ХҮЧ БОЛЖ ЯВСАН ХҮН ШҮҮ.

  • Мөнгөө (June 14, 2016 10:30:41 am )

    Сонгууль бидэнд хамаагүй урдах ажлаа л хийж байя гэсэн сэтгэлгээгээ одоо өөрчлөхгүй бол МАНАН-г дахиад л жолоодлогогүй тавьж улам л өрөндөө баригдсанн , баян хоосны ялгаа нь тэнгэр газар байтугай холдоод алга болох нь одоо л зогсоохгүй бол ард түмэн тэднийг тогтоож дийлэхээ байна шүү.Хэдэн ордуудаа зарчихаад эх орноосоо хээв нэг явж чадах л улс

  • Отгоо (June 14, 2016 10:31:28 am )

    Урианы талаарх энэхүү нийтлэл нь хэт нэг талыг барьсан байна. АхиулАН хийх ажил их байна энэхүү АН-ын гол урианд ч гэсэн дутагдал байна шүү дээ. 4н жил хийгээгүй ажлуудаа сонгууль болох гэхээр эхлүүлчихээд манай намыг ахин сонго тэгвэл бид энэ ажлаа дуусгана гэх мэтээр ард иргэдийн бодол санаанд шууд дарамт үзүүлж байна.

  • Насаа (June 14, 2016 10:32:04 am )

    С.Баярцогтыг парламентад нэр дэвшүүлэхгүй гээд бусад намд уриалга хүртэл гаргаж сүржигнэж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь бас л оффшорынхонтой хатуу тэмцэнэ гээд олон улсын нууц сүлжээ ашиглан С.Баярцогтыг Их хуралд нэрийг нь дэвшүүлж болохгүй гэж айлдсан. Бүгд худал. Ард түмнийхээ тархийг угааж байгаа нь энэ. Бүр, яснаас нь гаргаад угааж байгаатай адил болсон одоо ичихгүй тэр С.Баярцогт нь Сэлэнгэд 570 –уудаар сурталчилгаагаа хийгээд тууж явна 4 жилийн өмнө баахан Оросын 69 уудаар хийж байсаныг санах юм 4 жилд яаж идэж ууж оффшорддогыг яар уу тодоор харуулллаа гэж Энхбаярыг яагаад хавчаад байна гэвэл Таван толгой Оюутолгой шүүдээ Энхбаярыг улс төрөөс холдуулж идэвхтэй хийж эхэлсэн шүүдээ Үндсэн хуулинд ард нийтээрээ сонгох сон¬гогдох эрхтэй гэж заасан байдаг. Хаа байна, тэр сонгох, сонгогдох эрх чөлөө! Сонгуулийн өмнө, хамгийн олон шударга залуучуудтай намуудыг бүртгэлгүй тарааж, ард түмнээсээ хамгийн их санал авах магадлалтай хүмүүсийг аар саар зүйлээр өөтүүлэн хаслаа.

  • Дондог (June 14, 2016 10:43:15 am )

    2012 онд АН ” Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” МАН “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс” хэмээн хэлсэн урианууд нь 2012-2016 оны Монголын амьдралд хэр хэрэгжсэн бэ??? АН МАН 2н ийм худал амлалт урианууд гарсаар л байна шүү дээ.

  • гоого (June 14, 2016 10:55:53 am )

    21-р зуунд амьдарч байгаа хүн бүрт сонгох сонгогдох эрх бий. Цолмонгийн хувьд нэр дэвшихэд асуудал байхгүй бүх шаардалага хангаж байгаа учраас ямар асуудалгүй харин ч энэ МАНАН даралсан засагт хамгийн их нөлөө үзүүлж улсаа аврах зориг зүрхтэй ухаалаг эмэгтэй.

  • hongoroo (June 14, 2016 11:02:33 am )

    Энэ нийтлэлийг бичсэн хүн үнэн мал гар байна шт Энхбаяр цолмон 2ыг мэдлэг боловсрол муутай гэх ухааны юм бичсэн байхын Энэ 2ыг мэдлэггүй гэж байгаа бол бусад нь бүр цэвэрлэгч болж таарахнээ бичиж байгаагаа жоохон бодмоор юм захын хүнээс асуухад мэдлэг нь хэр хэмжээнд вэ гэдгийн сайтар хэлээд өгөх байх шүү

  • duka (June 14, 2016 11:09:03 am )

    21-р зуунд амьдарч байж чи сонгогдох эрхгүй энээ тэрээ гээд олон юм ярихийн сонгуульд нэр дэвшихэд харшлах зүйл байхгүй болоол дэвшиж байгаа шт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэхдээ ингэж биш шүү

  • Үнэн (June 14, 2016 11:09:34 am )

    МАНАН-хан УИХ-д гарах гэж яг алиалагчид шиг алиалж алиалчаад, Алиалсанд нь хошгорсон ард иргэд сонгуулиа өгч УИХ-д гаргана гэхээр дэндүү өрөвдмөөр.

  • саруул (June 14, 2016 11:10:45 am )

    оффшор данстангууд нэр дэвших тэгхээр ариун явдал уу. манай төрийн бодлго буруу болохоор ард түмэн маань бас буруу бодоод байдаг юм байх даа. энэ сонгуулийн жинхэнэ алиалагчид нь АН МАН 2. өөрсдийн хэрээс хэтэрсэн уриатай хэзээ биелэгдэшгүй үргэлж амьдарлаас тасарсан амлалттай байдаг тэд засгийн зөөлөн суудлаас ард түмний дунд буумаар юм даа.

  • Үнэн (June 14, 2016 11:15:23 am )

    МАНАН-хан 1072 хувьцаагаар шоу хийж ард иргэддээ хэн сайн алиалагч хийх вэ? гэсэн тоглоом тоглоод эхэлцэн 4хоногтой золголоо.

  • namuun (June 14, 2016 11:18:14 am )

    МАНАН-гын явуулгаар л тэдний талын хүн ингэж нийтлэл бичээ биз суртачилгаанаас болоод цолмон баянсэлэнгэ 2ыг хаслаа юу Харин ч улс төрд хэрэгтэй хүмүүс гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз цолмон баянсэлэнгэ 2то амжилт хүсье

  • хүслэн (June 14, 2016 11:21:40 am )

    Бид Зүтгэнэ Хамтдаа Хөгжинэ гэсэн энэ уриа бараг жилийн жилд л нам болгоны уриа байдаг. утга агуулагын хувьд бүгд адилхан. Шийдлээс шинэчлэлрүү л гэнэ. засгийн эрхийг бариж байх 4 жилдээ шийдээд шинэчлэх нь яасан юм. тэр бүх хугацаандаа юу хийсэн бэ. цөөхүүлээ тэд л хөгжсөн.

  • restart (June 14, 2016 11:23:00 am )

    Сонгогдоод гарлаа хошрогуулсынмаа гээд гуя алагдаж гүйгээд эргэж харахгүй хамаг амлалт нь сонгуулийн маргаашнаас эхлээд бийлэгдэх боломжгүй болдог нь нууц биш болоод удаж байгаа. МАНАН-хан бол алиалагчид.

  • bsukh (June 14, 2016 11:25:19 am )

    Мананг богино хугацаанд бурэн арилгах жор МАН.АН 2-н олон жил торд шигдсэн хувалз олиг муутай ихэнх лидер санаатай оффшорчдыг энэ ондорлогоос утэр тургэн зайлуулах улс торийн карьерийг нэг мосон дуусгаж дараагийн шинэ уед замыг нь нээх арга бол оштонийг нь энэ удаа дэмжиж МАХН-г сонгох арга л бидэнд байна.Энхбаяр хучтэй болсоноор энэ хоёр намын дайснуудтайгаа бурэн тооцоо хийж дуусгах богоод бараг Элбэгээс эхлээд Нямдоржийг хуртэл бугдийг цэвэрлэж огно.Ошоотнийг ошоотноор нь устгуулах арга бол хамгийн хурдан болоод эргэж буцах найраа бдаггуй зуйл.Мэдээж Энхбаяр дайснаа дарах явцдаа ард тумэндээ таалагдахын тулд нааштай бодлого баримтална.Энэ нь ард олонд тустайЙимд Энхийг сонгож энхтайван болсон улс торийн тавцан дээр 4 жилийн дараа уулзаж шинэ хунээ сонгоцгооё.Таалагдвал дамжуулаарай.

    Leave a Reply

  • namuun (June 14, 2016 11:39:07 am )

    Энхбаяр Цолмон 2ыг тал талаас нь зулгааж унагаах гэж үзэж байнаа адилхан монгол хүмүүс байж ямар муухай юм бэ МАНАН л хүмүүсийг өдөөн хатгаж мөнгө цацаж хүмүүсыг хөлсөлж ажилуулж байгаа биз.Нэгэнт сонгууль эхэлцэн Цолмон ялах нь тодорхой

  • бархас (June 14, 2016 1:46:54 pm )

    хаашаа юм бэ мэдээнд энхбаяр цолмон нарыг оролцуулахгүй бол хүмүүс мэдээ уншихаа байцан юм уу аль энхбаярыг өрсөлдүүлэхээ больсон гээд цолмонг хүртэл тийм болгох гээд байгаа манан-н захиалга юм уу өрсөлдөгчдийн явуулга уу

  • бархас (June 14, 2016 1:51:49 pm )

    манан засаглал хуулийг гууль болгож хаячаад та нар хэзээ нээх хууль дүрэм мөрддөг байсан юм бэ манай улсад манан-г төрийн эрх барьсанаас хойш хуулийг эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэггүй болгосон харин энэ удаагийн сонгуулиар махн нь гарч эрх мэдэлтэй, мэдэлгүй хүмүүст хууль ижил үйлчилдэг юм гэдэгийг харуулах хэрэгтэй

  • бархас (June 14, 2016 1:53:55 pm )

    ЦОЛМОН ЯЛНАА
    МӨНГӨНИЙ ТӨРИЙГ
    ОЮУН УХААНЫ ТӨРӨӨР СОЛЬЖ ХАРИУЦЛАГА ХУУЛЬ ДҮРЭМ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ЧАНД ХАТУУ БОЛГОЖ ОФФШИР ДАНСТАЙ ЛУЙВАРЧДААС ЯЛ АСУУХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (June 14, 2016 2:50:37 pm )

    энэ гэр бүлээс илүү ухаантай улс байхгүй юм уу бүү бас

  • Монгол (June 14, 2016 3:19:38 pm )

    Алдаатай, монгол хэлний дүрмээ мэддэггүй, өөрийнхөө
    сурталчилгаанд хариуцлаггүй хандаж байгаа хүн , төр ард түмнийхээ өмнө хэр хариуцлагатай байх бол????

  • ИВЭЭЛТ (June 14, 2016 4:26:02 pm )

    ЭНХБАЯР МОНГОЛ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛТЭЙ ТЭРИЙГ НЬ Ч АРД ТҮМЭН БИД МЭДНЭ. ЭНХБАЯРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ХУГАЦААНД ЯДУУРАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ГЭГДЭХ ЭНЭ МУУХАЙ ЗҮЙЛС ҮГҮЙ БАЙСАН .САЙН ЭР ХҮНИЙ АРД САЙН ХАНЬ БАЙДАГ ЭНЭ ҮНЭН ШҮҮ ЦОЛМОНД АМЖИЛТ ХҮСЬЕ

  • ИВЭЭЛТ (June 14, 2016 5:51:22 pm )

    жинхэнэ алиалагчид, хууль завхруулагчид нь МАНАН- хан тэд монголын ард түмнийг шулж мөлжиж дарангуйлж луйвардаж , худалдаж , эцэсд нь эдийн засгийн хямралд оруулла . энэ хямралаас гарахын тулд бүгдээрээ эвтэй байж МАХН – Г ДЭМЖИЦГЭЭЕ

  • зочинЗочин (June 16, 2016 3:34:33 pm )

    Хаана хэддүгээр зуунд амьдарч байгаа мэдэхгүй байж ахын дүү олон юм битгий бич дээ хүмүүс хараад доромжилоод байна ш дээ.Ардчиллыхан нэг иймэрхүү хүмүүс л байдаг юм ш дээ зайлуул хөсчих вии хурай хурай

antalya rent a car