antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 Comments are off

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

нийтлэсэн Admin

1465805690575e6b7aac0e2ЗУНЫ ДУНД ХӨХ МОРИН САР

  • Аргын тооллын: 2016.6.14, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.53-21.53
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Аргын тооллын 6 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын давхарласан 9, Тугчин одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car