58-р тойрогт буюу Нисэх, Өлзийт (Хан-Уул дүүргийн 9,10,14,16-р хороо) хороололд бие даан нэр дэвшигч Доноровын Гантулга нь 2016 оны 6-р сарын 12-ны билэгт сайн өдөр Нисэх дэх төв штаб болон Өлзийт хороолол дахь ухуулгын байрандаа сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээж, тойргийн иргэд сонгогчидтой уулзаж ажиллалаа. Хүн-Хөдөлмөр-Хөгжил уриатай Доноровын Гантулгын мөрийн хөтөлбөрт нийслэл Улаанбаатар хот, цаашлаад Монгол улсын агаарын замын үүд босго нь болсон Нисэх, Өлзийт хороодод хийж бүтээх, шийдэх асуудал олноор туссан тул энэ тойрогт нэр дэвших болсон тухай мэдэгдэв. Хөдөөний суманд, эгэл ардын гэр бүлд төрж өссөн Д.Гантулга нь Лондон хотын Санхүүгийн Төвд мэргэжлээрээ ажиллах хүртэл туулсан туршлага, сурсан боловсрол, хуримтлуулсан эрдэм мэдлэгээ Монгол орны хөгжил цэцэглэлтэд зориулахаа мэдэгдээд Мөрийн хөтөлбөртөө багтсан бусад зорилго, зорилтуудыг танилцуулжээ. Тойргийн иргэд, сонгогчид үг хэлж, нэр цэвэр, алсын хараатай улс төрч болж ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө тулж ажиллахыг захиж, сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулгын төв штаб
Холбоотой мэдээ
-
dawaaiawer (June 13, 2016 4:03:47 pm )
ug n.zaluu hvn zvgeer vmcan garsan hoinoo hvn tvwtei ajillah uu,nam tywtei ajilladag bolow uu songuuli vglvv ged daraa n.harj demjij ajillah hvngvi baih hestvv vmaa hvgshin hvn yund ch hereggvi hayagddag vm bha manaid law ali ch nam tanilstuulga vgsvngvi gomdoi bna shvv
-
Дэмжигч (June 13, 2016 6:24:40 pm )
Айсан хүнд аргал хөдлөнө, Өрсөлдөгчдийн хийж чадах хөөрхийлөлтэй үйлдэл, ийм үйлдэл хийснээрээ тэд хэнтэй өрсөлдөж байгаа мэдрүүлсэн харин ч “сайн” сурталчилгаа боллоо гэж харж байна. Зорьсондоо хүрч гишүүн болоорой, Бид нэг тийм сонин цаг үеийн “гацаа” ч юм уу “эргүүлэг” т орчлоо үүнээс гаргахад өөрийгөө дайчлаарай. Амжилт хүсье
-
зочин (June 13, 2016 7:20:25 pm )
Бие даагчидаа суртчилгаагаа маш сайн хийгээрэй дэ та нарын мэдээлэл маш бага байна. Гадуур АН МАН-ын зураг плакат их байэа гэхдээ ард түмэн одоо гоё зураг плакатаар сонголт хийхгүй нь ойлгомжтой бүх бие даагчид ТВ-ээр сайн гармаар байна
-
Өвгөн (June 14, 2016 7:18:10 am )
Цээжээ даахаа больж, хамаг үнээгээ сувайруулдаг хөгшин бух шиг Ц.Нямдорж, Лүндээ Гончигдорж, Н.Батбаяр, Оюунхорол, Аовин мэт нь энэ улсыг өрөнд оруулж, дампууруулж гүйцлээ. УИХ, ЗГ-т боловсролтой, шударга, ард олны төлөө сэтгэлтэй залуус ус агаар шиг хэрэгтэй бна. Гэхдээ хүнээ сайн судалж, таних хэрэгтэй
-
Zaluusaa demjie! (June 14, 2016 8:41:29 am )
Gantulgiig bi sain medeh yum baina. Uhaantai medleg bolovsroltoi iim zaluus l manai Uls eh ornii mini hugjild nemertei heregtei baigaa yum daa. Daanch ard olon mini hooson hodoodooroo songuuli ugch luivarchdiig ulam gaaruulchih vii dee. Han- Uul duurgiinhen mini ene zaluug songooroi! Amaa barih uildel hiihgui naidvartai hun shuu.
-
zochin (June 14, 2016 10:05:13 am )
medleg chadvartai shine uls turchiig demjij bga shu. tanid amjilt husye
-
дэмжигч (June 14, 2016 10:27:02 am )
Монгол орныг маань ийм залуусын гарт атгуулах нь зөвөө. Дэмжээгэй хүмүүсээ!
-
сонгогч (June 14, 2016 4:31:28 pm )
Энэ төрд ноён нуруутай хэдэн хүн байх нь хэрэгтэй.дан залуучууд орчихвол бас хэцүү дээ. ахмад үеийн хэдэн төлөөлөл байх хэрэгтэй. Тэдний нэг нь Лүндээжанцан гишүүн гэж бодож байна.
-
уриалга (June 25, 2016 10:22:43 pm )
Хэлэлцүүлэг нэвтрүүлэг үзлээ. Энэ залуу үнэхээр ухаалаг дажгүй санагдаж байна манай тойрогт байсан ч болоосой даанч өөр тойрогт байгаан байна. Энэ линкээр ороод үзээрэй. иймэрхүү залуучуудаа дэмжээд өгөөрэй.. өгөршсөн хогнуудаас салмаар байнааа
https://www.youtube.com/watch?v=EE_pJVMvkOA
9 Comments