Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тэгвэл 30 хувиа худалдах хүсэлтэй иргэдийн материалыг маргаашнаас буюу даваа гаригаас эхлэн арилжааны банкуудад авч эхлэх юм. Иргэд өөрт ойрхон ямар ч арилжааны банкинд хандаж болно.
Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж. Гэхдээ 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар нь хувааж өгнө. Иргэдийн зүгээс зөвхөн даваа гаригт материалаа өгөхөөр банкинд оочер, дугаар үүсгэх шаардлагагүй гэдгийг онцолж байна. Эхэлж материалаа өгсөн иргэд л мөнгөө авна гэсэн зүйлгүй. Учир нь хувьцаа худалдаж авах үйл явц байнгын үргэлжилнэ гэдгийг санууллаа.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
Иргэн (June 12, 2016 4:24:11 pm )
Өгөх мөнгө байхгүй шүү дээ. Сонгуулийн шоу. яасан ч хошгирч ханадаггүй цагаан цаас шиг ард түмэн бэ дээ
-
bb (June 12, 2016 5:39:34 pm )
huvitsa ariljih nuhtsul n burdsen gesn sht.yadgiin avnaa.bolhgui ym yu bn ugi gj bga deer n
-
Gursoronzongombosurenjab (June 12, 2016 6:25:11 pm )
Kapitron bank unuudur ugluunii 10 tsagaas ehlen material abch ehelsen.
-
tseren 1029 @mail (June 12, 2016 8:04:43 pm )
Ugch baival avch bai !ushugluj baival zugtaj bai gedeg shuu dee
-
unet tsaasnii tulbur tootsoo ..! (June 12, 2016 9:55:34 pm )
unet tsaasnii tulbur tootsoo ..! gesen bna uuniig haanaas awhiin ..! eswel zugeer bank deeree irgenii unemlehee bariad ochih uu ..!
5 Comments