АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд болон Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд өчигдөр босгосон бондынхоо талаар “Бондын бүтээн байгуулалт” нэртэй хэлэлцүүлгийг “Шангрила” зочид буудалд хийлээ.
Гадна дотны олон хүмүүсийн өмнө АН-ын дарга тэргүүтэй нөхдүүд “Чингис” бондын талаар дүгнэлт хэлэв. Бонд босгох үед Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж их хэмжээний өрийг “бужигнуулсан” эрхэм ч бас хүрэлцэн ирж өөрийн үзэл бодлоо илэрхийлж харагдсан.
“Чингис” бонд араасаа хариулт нь олдохгүй олон асуудлуудыг дагуулдаг нь үнэн. Өнгөрсөн өвөл гэхэд л МАН-ын бүлгээс байгууллагдсан ажлын хэсгийнхэн “Хөгжлийн банк”-ыг шалгаж олон арван “но” илрүүлсэн. Бонд босгож, монголчуудыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан нь буруу хэний гавьяа вэ. Эсвэл энэ зүйлийн төлөө бас хэн нэгнээс гавьяа нэхэж, эрж хайх ёстой юу. УИХ-ын даргын өчигдөр хэлсэн шиг тэртээ 2012 онд бид салаа замын бэлчир дээр гараад зогсчихсон байсан. Алийг нь сонгох вэ гэдгээс Монголын өнөөдрийн нөхцөл байдал хамаарахаар байлаа. Гэвч эрх баригчид зээл авч, өр тавиад түүгээрээ зам тавих гэнэн бодолдоо хөтлөгдөж их эзэн хааныхаа нэрийг улстайгаа нийлүүлээд “ломбарданд” тавьж. 1.5 тэрбум ам.доллар босгож чадсан. Арга ч үгүй биз. Эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан оронд ямар ч улс зээл өгөхөөс татгалзана гэж байхгүй. Харин ийм богино хэмжээнд эдийн засгийн өсөлтөө 4 гэсэн нэг оронтоо тоо руу оруулаад ирнэ гэж хэн мэдэх билээ. Эрх баригчдыг ийм “гэнэтийн бэлэг” барина гэж зүүдлээчгүй явсан. Салаа замын бэлчир дээрээс 2012 онд бид хамгийн мууг нь сонгоод “гүйчихсэн”.
2013-2015 онд бондын 4.9 их наяд төгрөгийг авто зам, томоохон төслүүд, хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд гэсэн гурван чиглэлээр санхүүжилт хийсэн гэнэ. Хөгжлийн банкаар дамжиж гарсан уг мөнгийг өнгөрсөн намар МАН-ын бүлгийн ажлын хэсэг шалгаж үзээд маш олон төрлийн булхай ирүүлсэн гэдгийг дээр дурдсан. Бондын мөнгийг үр ашиггүй “цацсан” гэдгийг илчлэх ганцхан жишээ нь “Гудамж” төсөл.
Монголчуудыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан уг өрийн бичгээс багагүй хэмжээний мөнгийг нь “залгисан” нь “Гудамж” төсөл байв. Тэр ч утгаараа АН-ынханы энэ сонгуульд урдаа барин орж буй ганц ажил нь энэ юм. Төслийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж дууссан 96 аж ахуйн нэгжээс өнгөрсөн сарын дундуур мэдэгдэл хийж төрөөс санхүүжүүлэлтээ авахгүй бол үүдээ барих дээрээ тулсан гэдгээ учирлав. Нөгөө 100 хувь санхүүжүүлсэн гээд байсан мөнгө төгрөг хаачив.
Ер нь бондын мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь талаар баттай тоо баримт бараг л байхгүй. Энэ талаар эрх баригчдаас асуухад задаргааг нь гаргаж өгөхөөс мэлзэж суудаг нь үнэн. Ядаж “Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дүнг бүхэлд нь биш задаргааг нь олон нийтэд дэлгэж, уг төсөлд ямар компани хэдэн төгрөгийн санхүүжилтээр аль уулзварыг хийсэн, гэрэлтүүлгийг хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил болгох хэрэгтэй. Бондын эргэн төлөлт ирэх оноос эхэлнэ. Энэ үед эдийн засаг жинхэнэ утгаараа үгүйрэх магадлалтай.
Монголчуудыг түүхэндээ байгаагүй их өрөнд оруулсан эрх баригчид өнөөдөр бидэнд сайрхах нь зохимжгүй л юм. Н.Батбаярынхаа хэлсэн шиг өр гэдэг үгийг арга билэгийн үүднээс хувиргаж үзээд “Өглөг” болгож өөрчлөөд ч эрх баригчдын тарьсан балаг арилахгүй. Манайд мөнгө зээлсэн улс зээлсэн мөнгөө мартахгүй. Мөнгө зээлж түүгээрээ онгоцыг талх шиг авдаг, зээлсэн мөнгөө эргэж төлөгдөх боломжгүй шахуу автозамын салбар руу “урсгадаг” арга туршлага энэ дэлхийд лав байхгүй. 888 төсөл гэх сүржин даржин нэртэй “тэнгэр”-ийн төслүүдээс нь хэд нь хэрэгжиж, хэд нь үр ашгаа өгсөн бэ. Магадгүй үүнийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ыхан л мэдэх байх даа. Гэхдээ ард түмний ой санамж арилдаггүй юм шүү.
Г.Сүрэн
Холбоотой мэдээ
-
зочин (June 10, 2016 10:43:59 am )
Ман-ын хар фиарчин ард олны сэтгэл зүйгээр
тоглогч. -
иргэн (June 10, 2016 11:01:11 am )
1245
-
иргэн (June 10, 2016 11:01:30 am )
Өмхий АН бөгс долоогч.
-
ГАВАР (June 10, 2016 11:32:04 am )
Гавар[203.169.50.152]Яг одоо
Энэ ЭНХБОЛД гэдэг залуу сонгуульд нам нь ялагдвал дээлээ толгой дээрээ нөмрөх нь гарцаагуй тул ийм юм ярьж хүн амьтан хуурах гэж бодож дээ. Дараагийн Батзаяа, Ганбат нар шиг олигархуудын утсан хүүхэлдэй тул бас л гадагшаа зугтах байх даа. монголдоо нүүргүй болсон гарууд гадаадруу явдаг гэсэн тэндээ ард иргэдээсээ идсэн хэдэн цаасаараа болгодог мөнгөн дуусаад ирхээр монголдоо ирээд ард түмнээ сэгсрээд хаячахдаг шүү дэээ ард иргэд бол эд наарийнл тоглоом юм шиг байгаан -
БАРХАС (June 10, 2016 11:36:57 am )
манан-н оффшир данстай хүмүүсээр энэ өрийг төулүүлвэл уул нь зүгээр юм даа яагаад ард иргэд бид нар төлөх ёстой гэж вэ манан-н олигархиуд УИХ-Д орсоноос болж л сүүлийн 4 жил ажилгүйдэл ядууралын түвшин нэмэгдэж байна махн-г төр барьж байхад арай ч ийм байгаагүй хүн бүр ажилтай орлоготой сургууль цэцэрлэг хангалттай байдаг байсан
-
restart (June 10, 2016 11:37:46 am )
МАН-АН нийлээд чингис бондыг гаргаад ямар ашиг хүртсэн бэ? Ашигтай гэж л гаргаж ирсэн баймаар гэтэл одоо Монгол шиг өртэй улс энэ дэлхийд алга. Ард иргэддээ өглөг гэж мөнгө тараагаад авсан зээлээ ашигтай зарцуулж чадахгүй хүмүүс Монголын төрийн толгойд гараад суучихжээ.
-
ОД (June 10, 2016 11:40:11 am )
Хэдэн их наядаар тоологдох ӨР авчихсан.Тэгээд энэ мөнгөний задаргааг олон нийтэд дэлгээгүй.Яг ямар төсөл хөтөлбөр ажилд нь хэр их хэмжээний мөнгийг олгосноо одоог хүртэл ард түмэнд тайлбарласангүй.Ард иргэдэд байтугай ИХ Хурлын гишүүн хүнд тайлангаа тавихгүй байгаа .АН бол нам биш .Төрийн эрхэнд аль болох удаан сууж улсын хөрөнгөөр туйлах гэсэн хорон санаатай луйварчид юм.
-
БАРХАС (June 10, 2016 11:43:03 am )
тэтгэвэр тавих мөнгөгүй гээд байсан чинь тэтгэвэр 21000 нэмсэн энэ бол ядарсан иргэдээрээ тоглож байгаа сонгуулийн шоу чингис бондноос гадна маш их өр байна энэ их өрийг манан-н луйварчид өөрсдөө төлж барагдуулах хэрэгтэй
-
БАРХАС (June 10, 2016 11:43:48 am )
манай улс арай ч ийм энд тэндгүй өртэй байгаагүй бас энхбаяр 2008 онд их өрийг тэглэж өгч байхад араас нь манан-н засаглалын толгой муутай юмнууд баахан өр тавилаа ард иргэд бид нар яах болж байна аа тайван сайхан амьдрах бололцоо алгаа
-
БАРХАС (June 10, 2016 11:45:55 am )
ер нь энэ өрийг цаашид манан-н засаглал гарвал ард иргэдээсээ л татвар болгон авч өрөө дарна харин биднийг өрнөөс салгах тийм лидер улс төрчид бол махн-д байна аа сонгуулийн хувьсгалаас хөгжлийн хувьсгалруу хамтдаа
-
Anonymous (June 10, 2016 11:47:20 am )
чингис бонд хэрэгтэй гэж өр зээл тавьж манай улсаас өөр иим их өр зээлтэй улс байнуу тавьсан зээлээрээ хэрэгтэй юм хийхгүй өдөр хоногыг өнгрөөж байгаа ард иргэдэдээ өгж сонгуульд гарчаад дараа нь ард иргэд бид нараар л төлүүлнэ өөрсдөө мөнгө оффшордож иддэг манан-ыхан өөрсдөө төлдөг байвал таарна
-
БАТ (June 10, 2016 11:47:41 am )
МАНАН оффшорчид нийлж гаргасан бондууд ард иргэдэд биш хэдэн хулгайч луйварчидад л ашгаа өгсөн .Ард иргэдэд бол түй ч наалдаагүй зүйл болж өнгөрсөн.Ядаж төрийн албан хаагчдынхаа цалинг нэмчихсэн бол дээр байсан.Төр засаг гэж , эдийн засаг гэж юу болохоо мэдэхгүй ОФФШОРЧИНгууд л төрийн дээр сандайлчихаад байна.
-
Anonymous (June 10, 2016 11:50:06 am )
МАНАНгын төр энэ бүхнийг хариуцах ёстой АТГ ЦЕГ бүгд эрх мэдэлтэй хүний гарт орсон Чингис бондын мөнгө юунд зарцуулагдаад дуусаж бгаа нь мэдэгдэхгүй Бат үүл нэг сайн хашаа гэсэн юм хэрэгжүүлж бна сонгуультай холбогдуулж 200тэрбум суулгаж өгсөн яаж хэрэгжээд бгаа нь мэдэгдэхгүй бнха wifi орчинтой болгосон АН МАН ихээнхэн мөнгө хэтэвчиндээ хийсэн юм бна
-
Anonymous (June 10, 2016 11:54:24 am )
хэдэн их наядаар тоологдох өр зээл тавьчхаад тэр их мөнгөөр юу хийх талаар ард иргэдэд хэлээгүй хийж гийгүүлсэн зүйл байхгүй дараа нь ингэж хариуцах эзэн нь тодорхойгүй болж байгаа юмуу их мөнгө идэж дансандаа оффшордож хийдэг манан-хан төлөх хэрэгтэй
-
Мөнгөө (June 10, 2016 11:54:59 am )
Цалин ,тэтгэвэр тэтгэмж нэмэх ямар ч бололцоогүй тийм эдийн засгийн нөөц боломж байхгүй гээд хэлж байсан нь саяхан.Тэгээд энэ их мөнгө хаашаа алга болсон нь ард түмэнд ойлгомжгүй үлдсэн.Үнэн хэрэгтээ МАНАН-ийн ОФФШОРтой нөхдүүд дансруугаа явуулчихсан байгаа.
-
Anonymous (June 10, 2016 11:56:11 am )
чингис самуурай мазаалай баахан зээл үүний үр шим хаана бна Монгол улсын иргэдэд үнэхээр хэцүү байдалд оруулж ийм их зээл авсан мөртлөө иргэд нь зээлэн дунд амьдарч МАНАНгын авсан зээлийг иргэд нь үйлийн үр юм шиг төлж бна
-
ЛҮНДЭГ (June 10, 2016 12:05:58 pm )
Хариуцах эзэн нь бол тодорхой МАНАН-с өөр хэн байхав.Ганц Чингис бонд ч гэлтгүй Самурай өр байна. Эдгээрт хариуцлага тооцдог байгууллага нь бүгд АН МАН -н гар үзүүрээр хөдөлдөг болчихсон.Бүгд бие биедээ барьцаалагдчихсан хэн нэгэндээ хариуцлага тооцож чаддаггүй гажиг тогтолцоог бий болгосон МАН-АН сонгуулиар арчиж хаях хэрэгтэй.
-
Anonymous (June 10, 2016 12:09:37 pm )
энхбаяр ерөнхийлөгчийг байх үед арай ч ийм их өр зээлтэй байгаагүй хүүхэд багачуудын сэтгэл зүрхэнд хүрхээр ингэж доройтоогүй байсан хүүхдүүд хүртэл үгээ хэлдэг болсон 2008 онд энхбаяр ерөнхийлөгч их өрийг тэглэж өгч байхад манан-н хэдэн мулгуу юмнууд хийж бүтээсэн ч юм байхгүй өр зээл тавьж байдаг монголдоо сайхан амьдрах арга алга
-
Баяр (June 10, 2016 12:29:36 pm )
Эхний хагас жилд 35 сая ам.долларын хүү төлсөн.Чингис бондын зарцуулалтыг хариуцах хүмүүс портуна Батбаяр Батүүл 2 хариуцах ёстой.Төрд хариуцлага гэх зүйл байхгүй байгаа нь Бондыг мөнгөнөөс завьшдаг байдал гаарлаа Ардчилсан нам Монгол ардын нам 2-ын эх захгүй зээл улсыг өнөөдөр ямарч үр ашиггүй эх захгүй зацсан нь улсыг эргээд хүүнээс гарч чадахгүй өрийн дарамтанд оруулчлаа
-
irgen (June 10, 2016 1:43:21 pm )
Mash chadvargui , ediin zasgiin bolovsrol muu, medleggui humuuseer ulsiinkhaa san , bungiig bariulj hugjliinkhuu hairan 4 jiliin aldlaa gej bodoj baina . Buruutai humuust haruytslaga tootsono gedegt naidaj baina ..
-
Иргэн (June 10, 2016 2:04:44 pm )
Үгийг арай өөр болгоод асуудал шийдэгдчихдэг бол сайхан зүйл. Өр гэдгийг өглөг болгоод юу өөрчлөгдөх вэ дээ. Цаашид яах бол гэхээс заримдаа хэцүү санагдах юм. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр дүлий дүмбэ байвал зүгээр ч юм шиг…
-
сувд (June 10, 2016 3:34:11 pm )
АН Монголчуудыг түүхэндээ байгаагүй их өрөнд оруулсан эрх баригчид боллоо өр гэдэг үгийг Өглөг болгож өөрчлөөд ч эрх баригчдын тарьсан балаг арилахгүй мөнгө зээлсэн улс зээлсэн мөнгөө мартахгүй шүү дээ ард иргэдээ улс орноо барьцаанд тавьчихаад юу ч болоогүй царайлаад дахин сонго гээд гуйж байна шүү дээ
-
сувд (June 10, 2016 5:09:00 pm )
Бондын өрөө цайруулаагүй бол 06 сарын 29-нд АН баяртай болно шүү Өр цайруулдгаар нь Энхбаярыг болон МАХН -г сонгох болно
-
vov (June 10, 2016 5:23:09 pm )
gudamj tusul , bondiin mungunii zartsuulalataar aldagdsan zeeliin mungiig sain tootsoj idsen humuusees ni hariutslaga tootsoj dahin songuulid oruuiahgui baih heregtei shuu dee
-
Бороо (June 10, 2016 5:30:15 pm )
Бондын хүүтэй мөнгөөр АН зам барихдаа өөрсөдөө багахан халаасалсан бол ийм байдалд хүрэхгүй байсан шүү дээ урьд нь 1км замыг 500 саяаар баридаг байсан бол АН үед 1.5 тэр бумаар барьж байна шүү дээ энэ нь Монголын эдийн засгийн дампууралын үндэс болсон.
-
Anonymous (June 12, 2016 10:11:37 am )
АН улс орны их өрөнд оруулсан. Баахан сайхан нэртэй төсөл хөтөлбөр нэрээр нилээн мөнгө идсэн. Одоо ард түмэнд баахан бэлэн мөнгө амласан. Одоо хаанаас мөнгө оруулж ирэх бол. БОНДоор мөнгө босгох уу? BANK OF CHINA-г Монголд оруулж ирж санхүүгийн салбараа унагах нь уу?
26 Comments