
Автозамын бүтээн байгуулалтын талаар болон цаг үеийн асуудлаар Авто замын инженер Б.Наранбат өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зам, барилгын салбарт дотоодын үйлдвэрлэгч, ажилчдаа бус концесс нэрийн дор гаднын компаниудыг дэмжиж, илүү зардал гаргаж байна гэж үзэж байгаа аж.
Мөн энэ онд Монгол Улс 1000 гаруй км зам, барилгын ажил хийнэ. Үүнээс 800 км автозамыг Концессын гэрээ нэрээр гаднын компаниудаар бариулж, тэдэнд нийтдээ нэг их наяд төгрөг өгсөн хэмээн мэдээллээ. Тэрбээр “Мөн түүхий эд, материал, тоног төхөөрөмж, хүн хүчээ хүртэл гаднаас оруулж байна. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжээ дэмжихгүй байгаагийн шинж.
Дотоодын ажилчдадаа боломж олгохгүй байна. Зөвхөн сүүлийн гурван жилд хийсэн 3405 км автозам барьсан гээд байгаа нь худлаа. Түүний илүү хувь нь 2012 онд эхэлсэн ажил. Тодруулбал, 2000 гаруй нь 2012 оны зургадугаар cap гэхэд 50-95 хувийн гүйцэтгэлтэй байсан. Үүнээс хойш ердөө 1300 гаруй км замын ажил гүйцэтгэсэн” гэв.
М.Энх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.