antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 5 comments

“Ямар төр байна – Тийм ард түмэн байна”

нийтлэсэн Admin
527-1465446556download
Бид өнөөдөр монгол хүнээ ярилгүйгээр улс орны тусгаар тогтнолын тухай ярих нь өрөөсгөл юм. Хүн, хүний хөгжилтэй холбон эх орон, тусгаар тогтнол, төрт ёс, газар нутаг, ёс заншил, хэл, хилээ хамгаалах тухай ярьж гэмээн нь эдгээр зүйлсийн мөн чанар гарч ирэх учиртай.
Тусгаар тогтнол бол тухайн улс орны төрийн бие даасан, бүрэн эрхт байдал бөгөөд энэ нь улс үндэстний язгуур эрх ашиг, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, ард түмний эрх чөлөө, түүх, хэл соёлын хөгжлийн баталгаа болдог билээ.
Монгол Улс төрт ёсны 2225 жилийнтүүхэн баялаг уламжлалтай. Бид өвөг дээдсийнхээ эх орон газар усны төлөөх тэмцлийн үр дүнд, тэдний халуун амь бүлээн цусаар баталгаажиж өвлөгдөн ирсэн тусгаар тогтнолтой улс билээ. Тэгвэл өнөөдөр, зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан засаглалтай, нэг хүнд ноогдох газар нутаг болон байгалийн баялгаараа дапхийд тэргүүлдэг Монгол Улсын тусгаар тогтнол хэдий хэр бат бөх байгаа вэ.
Улс орнуудын харилцаа хамтын ажиллагаа тив дамнан эрчимтэй даяаршиж буй мэдээллийн эрин зуунд монголчууд бид улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг хэр сайн мэддэг вэ. Эх орон тусгаар тогтнолоо энэ чигээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй гэдгээ хэр зэрэг ухамсарладаг вэ. Төр засгаас ямар бодлого явуулж, юу хийж ирсэн, цаашид ямар үзэл баримтлал дээр суурилан хөгжиж, улс орныхоо тусгаар тогтнолыг бататгаж явах ёстой вэ гэдэг асуултууд өнөөдрийн нөхцөл байдалд зүй ёсоор урган гарч байна.
Хүн амын тоо, эдийн засгийн хэмжээгээр дэлхийн жагсаалтад дээгүүрт бичигддэг улс гүрэн байсан бол ийм асуулт тавьж хариулт эрэлхийх нь бараг илүүц биз ээ. Гэтэл Монгол гурван сая хүн амтай, эртний түүхтэй, газрын хэвлийдээ арвин баялагтай улс.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи 25 жилийн турш бид аль болох богино хугацаанд эдийн засгаа сайжруулж, ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх тухай ярилаа. Эдийн засгаа томруулах гэж чадан ядан зүтгэлээ. Өнөөдөр улс орны хөгжил гэхээр ДНБ хэр их өссөн, импорт экспортын хэмжээ хэд дахин өссөн, гадаадын хөрөнге оруулалт хэд дахин нэмэгдсэн л гэж ярих болж. Гэтэл энэ нь үнэхээр монголчуудын хүсэн хүлээж байгаа хөгжлийн хэмжүүр мөн үү.
Эцэг эхчүүд үр хүүхдэдээ ийм хэмжээний мөнгө бэлдлээ, баян тарган явууллаа гэж баясах нь ховор. Яарин хүүхдээ эрүүл чийрэг, эрдэм номтой, ядарсан нэгэнд ер нимгэн, задарсан нэгэнд зангарагтай, өөртөө итгэлтэй, Монголдоо хэрэгтэй хүн болгож өсгөлөө гэж бахархдаг. Үүнтэй утга ижил асуудал юм. Бид сүүлийн 20 гаруй жил зөвхөн эдийн засгийн өсөлт, материаллаг бүтээн байгуулалтын хойноос хөөцөлдөж ирснийг засч, хүн тевтэй хүнээ хөгжүүлэх төр засгийн бодлого явуулах цаг болжээ. Залуусаа монгол хүн болгож төлөвшүүлэх тухай ярилгүйгээр эх орон тусгаар тогтнол ярих нь үнэндээ л хоосон хөндий сонсогдож байгаа юм.
Юун түрүүнд, тусгаар тогтнолын нэг үндэс суурь болсон эх оронч үзлийг хүүхэд залуустаа төлөвшүүлэх талд анхаармаар байна. Сүүлийн үед Монголоо гэх сэтгэлгүй, монгол ёс заншлаа муучилдаг, гаднын гэх бүх л зүйлийг сохроор тахин шүтдэг үзэл газар аваад байна. Маш өндөр чадвартай инженер монгол залуу, “Компанидаа ямар ч хамаагүй гадаад хүн оруулмаар байна, гадуур ажил хөөцөлдехдөө дагуулж явна” гэж байна.
Гаднын хөрөнгө оруулалттай, гаднын өндөр технологитой гэж компаниа хэлбэрдэн сурталчлахгүй бол Монголд төсвийн байтугай, хувийн хэвшлээс ажил авахад бэрх болжээ. Бид яагаад монгол хүнд итгэдэггүй, итгэлцэлгүй нийгмийг байгуулчихав. Монголд байхдаа би жинхэнэ Монгол цустай монгол хүн гэж бардамнах ч, харийн нутагт очихоороо Монголоос ирсэн гэж хэлэхээс ч ичих. Энэ юунаас болов? Үүнийг би хувь хүнтэй холбож тайлбарлахгүй. Монголоосоо ичих монгол хүн өөрөө, та бидний
амьдарч, цогцлоож яваа нийгмийн бүтээгдэхүүн юм.
Ийм нийгмийн уур амьсгалыг төр засаг нь бодлогоор засч чиглүүлж явах ёстой. Иргэдийн эх оронч сэтгэл хоосрон ядуурахаас сэргийлэх төрийн бодлого байх ёстой. Харамсалтай нь бид мөхөөхгүй ч сэхээхгүй материаллаг баялаг, эдийн засгийн өсөлтийн хойноос хөецөлдөж 25 жилийг ардаа үджээ. Улс орнуудын нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, бүхий л төрлийн мэдээ мэдээлэл даяаршиж буй нь энэ үед гаднын ямар нэгэн хүчин Монгол Улсын газар нутгийг түрэмгийлэн эзэлж тусгаар тогтнолд заналхийлнэ гэж бодохгүй байна.
Харин өнгө менгөөр илүүрхсэн гаднын бодлого, эрх ашиг, үзэл санаа залуусын маань оюун ухааныг төөрөгдүүлж, тэдний Монголоо гэх сэтгэл зүрхийг нь мохоох вий гэдгээс бид сэрэмжлэх ёстой. Төөрөгдүүлж ч байна. Иймд бид эн тэргүүнд юу ч хүлээн авахад бэлэн, дархлаагүй байгаа монгол хүүхдийнхээ оюуны хөгжилд анхаарах ёстой. Хүүхдийн гэр бүлийн орчин, үзэж буй ТВ, суралцажбуй ерөнхий боловсролын програмд нь онц ач холбогдол өгч төрөөс хянадаг, чиглүүлдэг төрийн хүчтэй бодлоготой байх ёстой. “Апиваа улс үндэстнийг мөхөөх хамгийн хялбар зам бол түүхийг нь өөрсдөөр нь үгүйсгүүлж, өөрсдөөр нь ор үндэсгүй устгуулах явдал юм” гэж XX зууны Английн нэрт зохиолч, сэтгүүлч Жорж Орвел хэлжээ.
Монгол бол эртний түүх соёлтой ард түмэн. Өнөедөр бид улсын төсвийн орлогын 1.3 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 орчим хувийг соёлын салбарт
зарцуулж байна. Энэ мөнгийг ихэвчлэн Монголын соёлыг дэлхийд сурталчилах, үндэсний соёлыг дэлхийн соёл ололтоор баяжуулан хегжүүлэх, соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэх зэрэгт зарцуулдаг. Зүй нь бол эхлээд Монголын түүх, соёлын евийг бүртгэлжүүлэн хамгаалж, хойч үедээ зөв таниулах ажил дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохистой ашиглах хэрэпгэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч өөрсдөө ёс зүйтэй байж, иргэдийн эх оронч үзэл төлөвшихөд идэвхтэй оролцох учиртай.
Хэвлэл мэдээллийн салбарынхан зохион байгуулалтад орж, гаргаж байгаа контентынхаа агуулгыг үндэсний эрх ашигт нийцүүлж хянадаг механизмтай болох ёстой. Хэрэв тэгэж чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөө, бие даасан байдлыг төр засгаас хүсэх нь илүүц юм аа. Үндэсний түүх, уламжлалт соёл, ёс заншил, монгол ахуйгаа мэддэг дээдэлдэг, Монголоо гэсэн дархлаатай иргэнээ төлөвшүүлж чадвал тэр маань тусгаар тогтнолын найдвартай
баталгаа болж, тэр иргэн даяаршиж буй дэлхийд Монголыг таниулах эд эс нь байх юм. Монголоороо омогшин хүчтэй цохилох гурван сая зүрхний эзэд бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа байх билээ.
“Ямар ард түмэн байна – тийм төр байдаг” гэлцдэг ч өнөөдрийн манай нийгэмд яг эсрэгээрээ “Ямар төр байна – тийм ард түмэн байна” л гэдэг яв цав нийлж буй санагдах болжээ.
Б.Байгалмаа
/Стратеги академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Mongol (June 09, 2016 6:40:00 pm )

    Yag ynen, Bid byh talaaraa yaduu tortei bolohoor ard tymench yaduu baina,
    Odoo ene songuuliar toroo oorchilzgooe ard tymen mini.

  • Зочин (June 09, 2016 10:52:46 pm )

    Энэ нийтлэлийн нэр нь утга санаатайгаа авалц-ахгүй байна. Ард түмэн бол түүхийг гардан бүтээгч нийгмийн гол хөдөлгөгч хүч байхаас гадна нийгмийн баялагыг бүтээгч нь ард түмэн юм Төр нь тухайн нийгмийн тогтолцооноос шалтгаалан оршин тогтонож байгаа улс төрийн хүчин ба хэсэг бүлэг хүмүүсийн ноёрхолын тогтолцоо юм. Төр нь оршин байгаа нийгмийнхээхөгжлийн бодлогыг зөв нийцсэн бодлогоор хөгжүүлж чадвал улс орноо жолоодох түүхийн хөдөлгөгч хүч болж чадна Эсрэг тохиолдолд дарангуйлал болно

  • Баагий (June 10, 2016 7:43:27 am )

    Төрт ёсны уламжлал алдагсан учир энэ хэдэн хүзүүтэй хүзүүгүй нөхдүүд орос хятад 2-т идүүлээд дууслаа. Уул нь 2 хөршийн бодлогыг яг таг мэдэж дагаж далдагнавал сайн байхгүй юуууу.

  • Баагий (June 10, 2016 8:02:08 am )

    хөдөлгөгч хүч бол мөнгө юм. төр бол зохицуулагч болохоос хэсэг нөхдийн хөнгөн мөнгө олох хэрэгсэл биш.

  • Anonymous (June 10, 2016 8:42:36 am )

    vnen vnen ungursun songuuliar tanai nam (AN) g songood deerdsen uom alga.ard tvmen ulam yaduurch harin ta nuhud hurunguu mongoldoo bagtaaj chadahaa baigaad gadnii ulsad mungu tulj hadagluulj baihiig harlaa. AN ihenh nuhdvvd offshoor gej uo baidgiig haruulj chadlaa hudalch erenhiilugch hulgaich gishvvd geed yamar turteiguu medlee. ta nar 7 uuliin tsaaguur dald oroosoi.

antalya rent a car