antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 3 comments

Машинд цоожлуулсан 3 настай охин цонхоор унаж амиа алджээ

нийтлэсэн Admin

1465350628575779e4acac7

Эцэг эхчүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж, бага насны хүүхэд амиа алдах хэрэг цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна.

Өнөөдөр өглөө л гэхэд Машинд цоожлогдсон хүүхэд цонхоор унаж амиа алджээ гэх харамсалтай мэдээлэл цахим ертөнцөөр цацагдлаа.

Тодруулбал, өчигдөр Налайх дүүрэгт гуравхан настай охиноо “Hyundai Porter” автомашиндаа цоожлож, үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ мэт хэргүүд зуны улиралд цөөнгүй гардаг бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ зуны халуун өдөр машиндаа цоожлоод явчихдаг. Гэтэл хүүхэд агааргүй бүгчим машинд 5-10 минут байхад л агааргүйдэж, ухаан алдах, цаашлаад амь эрсдэх ч магадлалтай. Тиймээс урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд эцэг, эхчүүд анхаарлаа дээшлүүлэх шаардлагатай байна.

Учир нь, зундаа 30 градус давж халсан үед жаахан л хэнэггүй зан гаргаад, хүүхдээ машиндаа цоожлоод үлдээчихвэл гай газар дороос гэдэг шиг энэ мэт харамсалтай хэрэг гарахыг үгүйсгэхгүй.

Мөн хүүхдээ машинд цоожлож үлдээх нь Улаанбаатар хотод машинаа санаа амар тавиад буучихаар зогсоол дутмагтай болон машин ачилтын журманд заасан дотор нь хүүхэд байгаа тохиолдолд машин ачихгүй гэсэн заалттай холбоотой байж болох. Учир нь, зарим эцэг эхчүүд нэгдүгээр эгнээнд машинаа тавиад ачуулахгүйн тулд хүүхдээ дотор нь цоожлож орхих тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тиймээс, нийт эцэг эхчүүддээ “Эрдэнэ” болсон бяцхан үрсээ эрсдлээс хамгаалж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Khurelsuh (June 08, 2016 11:08:51 am )

    Энэ бүгдийн хариуцлагийг УБ хотын газрыг зарсан, ямарч мэдлэггүй, төлөвлөлт хийгээгүй, ирээдүйг хараагүй, хотын дарга байсан, авилгач М.Энхболд хүлээх ёстой..

  • Anonymous (June 08, 2016 12:20:36 pm )

    Үнэн юм уу худлаа сенсацлахаа болимоор юм

  • Mongol (June 08, 2016 6:48:03 pm )

    Gadnii ornuudad hyyhdee mashindaa orhivol gemt hergiin zaalttai,,,hezeech orhij bolohgui zonhoor bish gehed batalgaatai bytelt boolt bolj yhdeg uzraas horoitoi baidag um malnuudaa hyyhed yah gej gargadag um be, bolovsrolgui aluurchid

antalya rent a car