antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 1 comment

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

нийтлэсэн Admin

bb783d6612ba7c47db76175188acccb2Сонгууль дөхөх тусам нэр дэвшигчдийн өмнөөс сөрөг Пи-Ар хийх, улс төрийн зорилгоор хуурамч хаяг нээх иргэдийн тоо нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас онцолсон юм. Тиймээс тус газар Фэйсбүүк компанийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ хийж, илт гэмт хэргийн шинжтэй болон улс төрийн зорилготой мэдээ, мэдээлэл түгээсэн хаягийг блоклох эрхтэй болсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Иш баримттай, баталгаатай бус, дам сонссон мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацах нь бусдын нэр хүндэд халдаж байгаа эрүүгийн гэмт хэрэг. Сонгууль ойртсон энэ үед аль нэг нэр дэвшигч, намтай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацахдаа гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй тавих нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болно. Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирвэл шалгаж тогтоох болно. Цагдаагийн байгууллага Фэйсбүүкийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ хийсэн учраас хуурамч хаягийг блоклох эрхтэй болсон. Тухайн хэрэглэгч өөрийнх нь нэр дээр өөр хаяг нээсэн болохыг мэдсэн бол Фэйсбүүкийн төв захиргаа руу захидал бичээд цагдаагийн байгууллагад хандаж болно” гэлээ.

Б.Саран

Etoim.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Алтанхүү (June 08, 2016 12:53:50 pm )

    Зөв. Цагдаа ажилаа хийх хэрэгтэй . Шалгах ёстой.

antalya rent a car