“Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй тус тэмцээнд АНУ, БНХАУ, БНГУ, ОХУ, Монгол зэрэг 20 гаруй орны 23 мянган гүйгч бүртгүүлсэн юм байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн 42 км-ын уралдаанд МУГТ, “Хүч” спорт хорооны тамирчин Б. Сэр-Од түрүүлсэн байна. “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Бямбажав, ОУХМ Ж.Олонбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчинь ОУХМ Д.Гантулга нар удааллаа.
Б.Сэр-Од гавьяатын тухайд өнгөрсөн жилийн “Улаанбаатар марафон”-д эл ангилалд түрүүлж байсан юм. Харин Б.Доржпалам, Н.Мөнхбаяр нар удаалж байсан юм.
Б.Тамир
Холбоотой мэдээ
Comments are closed.