Одоогоос таван жилийн өмнө “Зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, доктор профессор, Хорлоогийн Баянмөнх аварга “Би түүхийн багш мэргэжилтэй. Анх 1972 онд Улаанбаатар хотын депутат болсон. Тэгээд сүүлд нь 1990 онд АИХ-ын депутат болоод, дараа нь УИХ-д нэр дэвшсэн. Манай нутгийнхан Ардчиллын хүн гээд надад санал өгөөгүй. Би АН-ынхаа төлөө л явдаг хүн. Намын гишүүн нь яах вэ, би шударга ёс, үнэний төлөө л явдаг. Сонгууль болохоор л намынхаа төлөө үхэн хатан явж өгнө шүү дээ” гэхчлэн сэтгүүлч Б.Ганчимэгтэй халуун яриа өрнүүлсэн байдаг. “Хоёр супер”-ын ярианаас ийн “тасчсан” нь цаанаа учиртай.
Өнөөх аварга маань олны нүднээс ч харамлаж явдаг хайртай охин Б.Сүрэнжавыгаа намдаа “өгчээ”. Үнэндээ “Баянаа аваргын охин” гэхээс өөрөөр намдаа ч, нийтэд ч танигдаагүй түүнийг яагаад дуучин С.Жавхлангаас илүү “АН-ынхантай хэл амаа ололцож” хошой гишүүн Ч.Хүрэлбаатартай учраа тааруулсныг улс төрийн тохироо гэхээс өөрөөр тайлбарлах шалтаг олдохгүй байсан билээ.
Харин саяхнаас Увс аймгийн 33 дугаар тойрогт нэр дэвших мандатыг АН-ын ҮЗХ-ноос аваад байсан Дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжавын нэрийг татсан талаар эх сурвалж мэдээлсэн. Харин түүний оронд “Оюуны Ундраа” группын захирал асан С.Отгонбаярыг нэр дэвшүүлж магадгүй сураг гараад байгаа юм. .
Сонгуулийн ерөнхий хороо энэ талаарх холбогдох шийдвэрийг олон нийтэд танилцуулсан. Үүнд нийт есөн нэр дэвшигч багтсан байна билээ. СЕХ тэдгээрээс “Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан. Бусад нь баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй байна” гэсэн тайлбарыг хийсэн. .
Харин УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг Япон руу айлчлалаар мордохтой зэрэгцэн ТТЭНН-аас нэр дэвшигч Б.Туяабадрахыг УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойргоос нэр дэвшихийг бүртгэхээс татгалзсан 58 дугаар тогтоолоо гаргасан байна.
Хэдийгээр охиноо хүртэл намаасаа хайрлахгүй байж мэдэх тийм үнэнч Баянаа аваргын хувьд ийнхүү охиных нь нэр төр, зураг хөрөгөөр нь хүртэл наадахыг зөвшөөрсөн гэж үү. Тэр тусмаа Х.Баянмөнх аварга шиг зурагтаас салдаггүй, мэдээлэлд ойр, мэдрэмж сайтай хүн улс төрд “цоо шинэ” гэгдэх нь ойлгомжтой охиныг нь МАН-аас хоёронтоо нэр дэвшигчтэй өрсөлдүүлээд тавихыг “ямар гээчийн ам угтуул болох”-ыг гадарлаж л байсан байж таарна. Тэгээд ч охин нь “улс төрд шинэ” байлаа гэхэд “Зууны манлай” аварга маань Увс нутгийнхаа сонгогчдынхоор ороод л гарахад хэдэн хувийн санал авах вэ гэдэг багцаа тоо байсан нь ойлгомжтой. “Ядаж миний гэр бүлийнхний намайг дэмжиж өгсөн санал хаачив” гэдэг бодит анекдот шиг санал нь алга болчихдоггүй л юм бол нэгэнт нэр дэвшсэн нэр төрөө бодоод ийм амархан нэрээ татчихмааргүй юм.
Х.Баянмөнх аваргын хүү болон хүргэний тухайд бол “Нэр дэвших гэж байна” гэсэн мэдээлэл байсгээд гардаг, үүнд цочирдохоо больсон биз. Харин эмэгтэй хүнийг, хайртай охиныг нь улс төрийн бохир тоглоомдоо оролцуулсныг нь эрхэм аварга тэвчинэ гэж үү. Тэр улс төрд “нэр татсан”, “татуулсан” хоёрыг ёстой л бөхөөр бол “үнэн унах, худал унах”-ыг ялгах мэдрэмж шигээ сайн мэдэж буй. Тэгээд ч заавал Баянаа аваргын охидоор АН тоглох ёстой байсан бол Б.Баясгалан нь илүү олны танил, тэгээд ч шулуун шударга нэгэн. Тэрбээр нэгэнтээ наадмын сурвалжлага хийж яваад “Баясгалан эгч ээ, унасан ч давсан ч таны нөхрөөс ярилцлага авмаар байна, та туслаарай” гээд хэлчихсэн чинь “Эгч нь аваргын эхнэр шиг амлачихъя, тэгээрэй би тусална” гэж билээ. Үнэндээ тэр лут бүсгүйд тэгтлээ ч тусалчихна гэж итгээгүй л дээ. Гэтэл үзүүр, түрүү гарах гээд байдаг. Аварга алдарт улаан хүрэн дээлтэйгээ вандан сандал дээрээ унтаад л байв. Гэргий Баясгалан нь “Ингэдэг юм, ингэх ёстой” л гэж байна. Барилдах боллоо. Тэр жил А.Сүхбат аварга Даян аварга цол хүртэж би ч хүссэн ярилцлагаа, тэр байтугай Баясгалан эгчээс өөрөөс нь хүртэл авлаа даа. Зориг гаргаад “Та ядаж наадмын өдөр гоёчихож болдоггүй юм уу” гэтэл “Надад алтан дээл өмсөх ч боломж бийг мэдэж байгаа биз дээ. Би гоёх амархаан. Гол нь би хүсэх л хэрэгтэй” гэсэн билээ. Содон хариулт шүү. Ингэж дархан аваргын охин, тухайн үед даян аварга болсон бөхийн гэргий “За гэвэл ёогүй” байдгийг үзэж билээ.
Сүүлийн өдрүүдэд “УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг өөрөө хүртэл тойргоо солих нь”, “Өвөрхангайд жинтэй санал авч мэдэхээр байгаа “Үйлдвэржүүлэлт” хочтой болтлоо дөрвөн жил зүтгэсэн Ч.Даваабаярыг нэрийг нь татууллаа”, “Женко Х.Баттулгатай тохиролцож, өөрийн шилжин өрсөлдөх гэж буй Өвөрхангайн тойрогтоо хүчтэй өрсөлдөгч Лүндээжанцангийнхаа амьдааг нэр дэвшүүлүүлсэн гэнэ” гэхчлэн хууль бус үйлдлүүдийнх нь талаар нэлээд мэдээлэл цацагдах боллоо. Цуурхал болов уу гэтэл түрүүчээсээ батлагдаад эхэлж буй нь харамсалтай.
Харин энэ удаад “Зууны манлай бөх”, Монгол түмний хайртай аваргын охиноор наадсаны хариуг хүртэх болоод байна. Хэчнээн “намаасаа харамладаггүй” гэдэг үгийг амнаасаа унагасан нь үнэн боловч ингэж наадуулна чинээ санаагүй болов уу. Үүний оронд их аварга өөрөө нэр дэвшиж явснаа нэрээ татсан нь дээр байлтай. Ямартай ч СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэх есөн хүний дийлэнх нь МАХН-ынх, мөн АН-ын 2, ТТЭНН, БНН-ын тус бүр нэг нэр дэвшигч байгааг харахад үүнийг улс төрийн тохироо бус, “сонгууль тоглоом биш” гэж хэлэх боломжгүй болоод ирлээ.
Г.Сүрэн
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Гуцаа (June 03, 2016 8:55:11 am )
ямар юмных нь сөрсөн базаа байдгын
-
Anonymous (June 03, 2016 9:56:39 am )
togloom bishishde songuul hen sergelen in. l yalna shvd de
-
Бичээч (June 03, 2016 10:46:47 am )
Баянаа аварга чиний боддог шиг бичсэн шиг тийм арга ядсан хүн биш. Өөрөө ховоо хөөцөлдөөд хороо найруулаад яв . Ядарсан сэтгүүлчээ. СҮРЭН сүг ээ.
-
зочин (June 03, 2016 11:48:01 am )
сэгсгэр үстэй даариймаа биш үү
-
Zochin (June 03, 2016 2:29:47 pm )
chadaltai changa emegtei neree tatlaa daa. medeh humuus n medne surenjaviig. Emegtei hun garch bolohgui yum baina l daa.
-
Irgen (June 03, 2016 6:22:24 pm )
ene setguulch nar hov jiv bichihees uur ym chaddag ymu yana daa
-
t (June 03, 2016 8:33:51 pm )
Songuld orood yalsan bol harinch zov shudraga ih yum hiih baisan.
-
uvs (June 04, 2016 12:52:53 pm )
si si ma segsger vstei daariimaa. yamar tsarai muutain be em hun gehed hetsuuhen l hun bn dakkk
-
Зочин (June 04, 2016 4:02:38 pm )
Юун аймаар царай зүстэй юм бэ дээ. Ёстой хүүхэд аймаар царайтай юмаа. Эмэгтэй хүн гэхэд…
-
зочин (June 04, 2016 4:30:52 pm )
Монголчууд минь хүнийг царай зүс өмссөн зүүснээр нь доромжлохоо болиоч Дэндүү ёс суртахууны доройтолд орсоноо мэддэг үү Арай хэтэрхий юм Царайны сайханаар цайгаа сүлдэггүй гэдэг б/хаа Энэ хүний царай зүсийг нь харж суухаар төрд гарвал бидэнд ямар ашиг тустай вэ гэдгийг хармаар юм Сонгуульд царайгий нь харж сонгууль өгөх болж б/на уу хэтэрхий ёс зүйгүй б/на шүү
-
зочин (June 04, 2016 8:14:08 pm )
БАЯНААЭХНЭЭСЭЭ=УТ=ОРЖ=ЗАВААРСАН=ОДОО=ТООХ=ХҮН=БАЙХГҮЙ=БАЯНАА=БАЛАГ=Л=ТАРИДАГ=БОЛСОН=СПОРТОДЧ=УТД=Ч=ТЭР
-
Зочин Зочин (June 05, 2016 8:15:35 am )
Сүрэн гэгч хөлсний бичээч үргэлж нэг тал барьсан юм бичиж байдаг юм. Харин одоо хүмүүсийг өдөөн турхирч хагаралдуулах хорон явуулга хийж эхэллээ. Аврага Сүрэн шиг хэдэн борх юманд алга тоссон өчүүхэн амьтан биш.
-
ИРГЭН (June 05, 2016 10:39:43 am )
ЭНЭ НЬ ХҮҮХЭН БАРАМ ШИГ ҮСЭЭ СУУЛ ТАВЬЖ ЯАН БАЙГАА ЮМ БОЛ6 ОЙН ИРГЭН ШИГ6 БАРУУН МОНГОЛЧУУД ХҮЙ НЭГДЛЭЭСЭЭ ГАРААД УДАЖ БАЙГАА МЭТ.ТӨВ ХАЛХУУД ХЭЗЗЭЧ ИНГЭХГҮЙ. ЦЭЭРЛЭНЭ.
-
bor (June 14, 2016 8:23:59 pm )
si si siiriimaa segsger vstei daariimaa shvv
14 Comments