antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2016 44 comments

Анужин-гийн хувийн асуудал

нийтлэсэн Admin
527-14647483914ecabc2ebbafbc6great
…Хүн болгонд хувийн нууц буюу хувийн асуудал байдаг. Бидний багад “Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг юм” хэмээн бие биедээ “томордог” байсан нь “Миний хувийн асуудалд бүү халд” гэсэн сануулга байсан юм болов уу даа. Одоо үед хүмүүс хувийн асуудалдаа янз янзаар л хандах болж.
Хувийн бүх асуудлаа олон нийтэд өдөр тутам дэлгэж тэдэнтэй хуваалцах, тэднээс зөвлөлгөө авч хамтдаа шийдэх сонирхолтой хүмүүс байхад зарим нь хувийн асуудлаа “хувийн нууц” гэж үзэн өөрийн дотоод сэтгэлдээ хадгалж байхыг л хүсдэг.
Монголчууд бидний “хэрэгт дуртай”,” бусдын мууд дурлах” сэтгэхүйтэй байдгийн нэгэн илрэл нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужингийн оролцсон, сэтгүүлч Болдкогийн хөтөлдөг “Шударга ярья” нэвтрүүлэг байлаа.
Маш олон хүмүүс энэ нэвтрүүлгийг үзэж, маш олон хүмүүс шүүмжлэн дургүйцэж, нилээд олон хүмүүс өмөөрөн дэмжиж, нийтээрээ энэ асуудлыг сонирхон талцаж байгаа нь Анужингийн хувийн асуудал нь бусдад ямар их сонирхолтой байгаагийн илрэл юм даа. Гэхдээ Анужингийн хувийн асуудал нь Монголын нийгэмд “гай тарьж”, “муу нөлөө үзүүлсэн үү?” гэдэг нь огт өөр асуудал.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байхаас нь би Анужинг мэдэх болсон. Нэвтрүүлгээс нэвтрүүлэгт Анужингийн хөтлөлт нь сайжирч, түүний оюун мэдлэгийн цар хүрээ хийгээд эрхэмсэг эмэгтэйлэг монгол бүсгүйн төрх нь бусдад сайн үлгэр болж байлаа. Мэдээж магтаал сайшаалын хажуугаар атаархал хорсол дагаж л байсан байх.
Монгол Улсын Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн нууц бичлэгүүд алдагдсан цагаас л олон хүмүүс Анужин болон түүний баг руу дайрч давшлах боллоо. Хичнээн сайн уран бүтээл улстөртэй хутгалдахаар л хичнээн заваан зүйл болдгийг тэгэхэд би анзаарч бас харамсаж байсан.
Тэр тусмаа дэндүү бохир Монголын улстөр тэр нэвтрүүлгийг төдийгүй нэвтрүүлгийн багийнхныг зүгээр л “шавартай хутгаж” орхисон. Түүний жишээ нь Анужингийн оролцсон “Шударга ярья” нэвтрүүлэг, МАН-аас тэрээр УИХ-д нэр дэвшиж байгаа үйлдэл нь юм.
Уран бүтээлчид нь улстөрийг сонирхохгүй байсан ч улстөр нь уран бүтээлчдийг оролдож байгаагийн жишээ юм уу даа. Сайхан бүсгүй сайхнаараа байж болдоггүй, сайн уран бүтээл сайнаараа байж болдоггүй гаслантай нийгэм.
Улстөрөө дагаад заавал бохирдож байх тавилантай юм болов уу?
Анужинг би сайн танихгүй, уулзаж учирч яваагүй. Түүний санаачилсан уран бүтээл, түүний бий болгож чадсан төрх нь надад таалагддаг. Хүн болгон төгс төгөлдөр биш бөгөөд төгс төгөлдөр байх үүрэггүй. Хүн болгонд сайн муу чанарууд зэрэгцэн оршиж байдаг бөгөөд сайн чанараа хөгжүүлж, муу чанараа засч залруулж байж гэмээнэ өөрийн мөн чанар, үнэ цэнээ бий болгож чаддаг.
Харин хүмүүс бид хэн нэгнийг төгс төгөлдөр байх ёстой хэмээн шаардаж, гаргасан алдаа бүрийг нь шүүмжлэн зэвүүцэж, шоолон тохуурхдаг. Бусдын муу муухайг шоолж тохуурхаж байхдаа өөрийнхөө сул муу талын тухай огт бодохгүй болтлоо баярлан бахардаж байдаг аж. Яагаад ч юм бэ? түүнээс олж илрүүлсэн сул муу тал нь өөрийгөө түүнээс “дээр” гэх сэдлийг төрүүлж байдгаар барахгүй атаархлын манант сэтгэлээ хорслоор тайлж байгаа хэрэг.
Яг үнэндээ байна шүү дээ, бусдад дурлаж, бусдаар дурлуулж байх нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд гэр бүл ямар нэгэн шалтгаанаар салах нь олон нийтээрээ хэлэлцэж үзэн ядах, эсвэл нийгмийн байгууламжийг өөрчлөх гамшигтай үйлдэл биш юм.
Тэгээд ч дурлаж бас дүргүйцэх болсон, гэр бүл юунаас шалтгаалж салсан асуудал нь тухайн хоёр хүний “хувийн асуудал” бөгөөд, тэр хоёр өөрсдөө энэ асуудлаа шийдэхээс бус, олон нийтийн өмнө дэлгэж олон нийтээр хэлэлцүүлээд байх асуудал огтоос биш. Энгийн ийм асуудлыг ойлгодоггүй нь бидний хувьд харамсал, сэтгэлгээний доройтол.
Өнөөдөр Монголд минь элдэв хүмүүсийн хувийн асуудлуудаас илүүтэй, олон нийтийн сэтгэл зүйд итгэл найдвар, гэрэл гэгээ авчирсан сайн уран бүтээлүүд, өөртөө байгаа боломжуудаа ашиглан сайн үйлсийг санаачлан бусдыг үлгэрлэн дагуулах залуус, бусдад үлгэр жишээ болох эелдэг харьцаа, сайхан сэтгэлтэй хүмүүс, аливаа асуудалд туйлшралгүй голч ханддаг эх орондоо үнэнч сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй байна. Тийм залуус олон байгаа.
Хэн нэгний хувийн асуудлыг элдэв баримтуудаар хачирлан олон нийтэд дэлгэн үзүүлэх нь, тэр хүний хамаг хувцсыг нь урж тасдаад хүмүүсийн өмнө нүцгэн шалдан харагдуулах гэж хичээхтэй ялгаа юун. Хүн болгонд хувийн асуудал байгаа.  Хувийн асуудал нь тэр хүнийхээ нууц нь болж үлдвэл юутай сайн.
Сэтгэл дотроо хадгалж явдаг нууцхан хайр, хэнд ч ил гаргаж харууламгүй нандин дурсамж, зүрх сэтгэлийг хааяа хөндүүрлүүлэх гунигтай шаналал, бодох бүрдээ хэн нэгэн мэдчих юм шиг гэнэт эргэн харж ичингүйрэх учралууд хүн болгонд байдаг.
Тэр болгоныг хүмүүс мэдэж яах юм бэ? мэдлээ гээд хэнд хэрэг болох юм бэ? Хэн нэгэн хүний хувийн асуудал нь нийгэмд болон олон нийтэд муугаар нөлөөлөхгүй бол бид түүнийг сонирхож яах юм бэ? Хэн нэгний хийж бүтээж буй уран бүтээлүүд нь цаг хугацааны шалгуур давж үлдэхээс бус хувийн асуудал нь үлдэхгүй.
Үгүйдээ л бид бусдыг өөртэйгээ жишиж ойлгон, өрөвдөн хайрлаж сурах хэрэгтэй мэт. Хэрэв ийм асуудлыг дэвэргэн дэмжээд байх ахул ийм зовлон тарчлаан нэгэн өдөр танд ч тохиолдож болох шүү дээ.
ХҮМҮҮСИЙН ХУВИЙН АСУУДАЛ НЬ ХУВИЙН НУУЦ БОЛОН ӨӨРТ НЬ ҮЛДЭЖ БАЙГ. МОНГОЛЧУУД БИД БИЕ БИЕНЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГОН ХАЙРЛАЖ БАЙХЫН МУУ ГЭЖ ҮГҮЙ ДЭЭ. 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Төг (June 02, 2016 9:04:35 am )

    АНужинг дэмжиж байна. Хүмүүсээ нэгнээ бүү муу ярь. Энэ асуудал өнөөдөр таньд биш юм гэхэд үр хүүхэдэд чинь заавал ирдэг юм шүү. Алддаггүй хүн гэж байхгүй. Бүгдээрээ уужим байцгаая л даа. Хувь хүний итгэл нөхцөл байдлыг ялдаг гэдгийг санах хэрэгтэй. Мөн цаг үе хүнийг бий болгодог гэдэг дээ. Анужиндаа амжилт хүсье

    • зочин (June 02, 2016 1:19:50 pm )

      ярих үйлдэл 2 нь зөрсөн хүн тийм сайн хүн мөн үү , их л гайхалтай гэсэн хаа байна,

  • irgen (June 02, 2016 9:33:08 am )

    Тэр тийм гайхахаар асуудал байгаагүй шдээ хорхой хүртэл өөрт нь хүрэхээр атиралддаг биздээ өөрийгөө хамгаалах инстикт хүнд байтугай амьтанд ч байдаг Ундрал бичлэг хийгээгүй байсан бол бас л өөрөө өөрийгөө хамгаалаад хашгичиж л байгаа.Энэ гэр бүл салалтад 3-лаа л буруутай бгаа

  • navchaa (June 02, 2016 9:45:13 am )

    uchraa sain olooroi

  • ZOCHIN (June 02, 2016 9:47:05 am )

    ANUJIN AJIL HEREGCH , SAIHAN EMEGTEI. MEDEEJ HUVIIN AMDRAL BOL TER HUNII L OORIINH N HUVI TAVILAN. OILGOMJTOI. GAGTCHUU SONGUULID JAVHLANTAI TAARSAN BOL HETCUU.

  • 12457896 (June 02, 2016 10:17:48 am )

    Энэ хүүхэн Хуучин нөхрөөрөө баахан мөнгө төлүүлж 4 жилийн өмнө МАН-ын УЗ-д орсон дараа нь тэр нөхрөө хаясан, дараа Баатарыг ашиглаж олны танил болоод Тэрийгээ гэр бүл, нөр төрөөр нь тоглоод хаясан Одоо зорисон юм руу хумсаа нуугаад мярааж л байна, Ард иргэд хэнийг хэн гэдгээ мэдэх байхаа

    • монгол (June 02, 2016 11:05:30 am )

      Чадвартай ухаалаг шуналгүй бурханлаг олон хүн Их хуралд дэвшээсэй. Хэн нэгнийгээ бузар муухай үгээр бүү гутаа. Бие биеэндээ урам өгч сонгох хүнээ тухайн үед нь сонго. Бурууг хууль шийднэ

  • монгол (June 02, 2016 10:59:25 am )

    Чадвартай ухаалаг шуналгүй бурханлаг олон хүн Их хуралд дэвшээсэй. Хэн нэгнийгээ бузар муухай үгээр бүү гутаа. Бие биеэндээ урам өгч сонгох хүнээ тухайн үед нь сонго. Бурууг хууль шийднэ

  • Oyun (June 02, 2016 11:30:44 am )

    Minii uvuu tsuvuun tsag irseen muu bolgon diilj bna odoo yaya gehev burhanii nomond bicheetei bgaa gej bilee ter tsag ve n bailgui dee harin hoichidoo yu bolohiig ene hvn medej bgaa bailgui dee

  • зочин (June 02, 2016 11:50:17 am )

    Ундрал гэж нэг муу жижигхэн майжгий биеэ үнэлэгч одоо ичиж амьдарвал яасан юм,тэр Болдко гэж боовон толгойт ч гэсэн эр ухаантай юм бол тэр жайжийсан янхнаас тэнэг бичлэг авч тавьж ард олныг талцуулж л байдаг,ишш чааваас дөө,сэтгүүл зүй гэж үнэн сүйрснийг тэр боовон толгойт тэмбүү бандийн түмнийг хагаралдуулсан тэнэг нэвтрүүлэг баталлаа

  • зочин багш (June 02, 2016 12:20:53 pm )

    Анужинд амжилт хүсье чи ялнаа энэ хүмүүсийн хэлэх ярихыг бүү тоо түүнд бүү хариулт бод энэ явдал чинь улс орны эрх ашигт нөлөөлөх асуудал огт биш шүү АНУЖИН ухаалаг боловсролтой хүүхэн МОНГОЛчуудаа бүү атаарх бусдыг бүү талцуул энэ хүмүүсийн асуудал зөвхөн энэ хүмүүсийн дунд л лүдэх шүү дээ гайгүй яваагийнхаа өмнө бүү хөндөлдөөч дээ

  • Сувдмаа (June 02, 2016 12:24:21 pm )

    энэ тойрогт чамаас өөр гарах хүн байхгүй элдэв яриа дайралтыг бүү тоо бүү шантраарай нэг нэгнээ дайрч доромжилдог нь өнөөдөрийн хүмүүсийн хийж чаддаг ганц ажил нь болсон шүү

  • зочин Ц (June 02, 2016 12:28:37 pm )

    амжилт хүсье чи ухаантай шүү ялаад гараад ир ок ок ок ок ок ок

  • Зочин (June 02, 2016 12:41:43 pm )

    Анужиндаа амжилт хүсье.Чи гарч чадна.Битгий ай

  • enhee (June 02, 2016 12:42:22 pm )

    amjilt husie

  • w (June 02, 2016 12:43:26 pm )

    Ундрал гэж гэр хороололын тэнэг хүүхэний хажууд Ануужин бол боловсролтой элит гаралтай сайхан хүүхэн ш дээ

  • w (June 02, 2016 12:44:08 pm )

    Ануужингаа дэмжинээ

  • ppppp (June 02, 2016 12:51:55 pm )

    Ter charlaj bgaa video aimaaraa yagal ulangasssan em erslen …..yun negee 100 erhem bee 1000 balai avgai kah kah

  • Anonymous (June 02, 2016 12:57:27 pm )

    Ene huuhen boliosoi ichij amidaraach ene uls tor gej bitgii morood cham nuuree huviragsan amitan yg orj haragdaach

  • Аварзэд (June 02, 2016 1:04:06 pm )

    Та тун зөв талаас нь бичжээ.бидэнд гээгэн сайхан зорилго амьдарал бас түүх олон байгаа муулаад уахав сонгуульд дэвшээ л биз гарах гарахгүй нь тэр тойрогийн сонгогчид мэднэ биз дээ.монгол тулгатан сайхан нэвтэрүүлэг бид түүхээ бодитоор үлдээж байгаа азтай хүмүүс таньд амжилт эрүүл энхийг хүсье

  • Anonymous (June 02, 2016 1:15:28 pm )

    Еоое энэ балай авгайг ухаалаг шуналгуй боловсролтой гээд байгаа хумуус арай л бацнаа ийм ард иргэдтэй юм чинь ийм л тор засаг байхаас яахав дээ

  • Шоронд хий! (June 02, 2016 1:27:16 pm )

    Ануужин гэдэг хуухэн торд дутаа юу? Тэнэг Монголчуудаа! Та нар бол жужиг узмээр л байгаа муу? Амьдралаа дээшлуулмээр байгаа юмуу????

  • зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин зочин зочин зочин зочин зочинчинзозочинчзочинин (June 02, 2016 1:34:48 pm )

    Төрд Ануужин шиг хоёр талаас боддог мэдлэгтэй боловсролтой ухаантай тэвчээртэй хүмүүс байх ёстой би дэмжиж байна хэлсэн ярьсан бүхэн хүнд ухаарал бодол эрэгцүүлэл төрүүлдэг сайн сэтгүүлч битгий шантар үнэн хэзээд чиний талд байна. Яагаад гэвэл хүн чанар гэж нэг юм байдагийг чи харуулдаг мэдрүүлдэг шүү амжилт хүсэе

  • Очир (June 02, 2016 3:20:32 pm )

    Хань ижлээсээ салаад хуухдээ эцэггуй байлгах тийм ч сайн зуйл биш шуудээ . Таараагуй бол яая гэхэв . Дараа нь бас нэгийг салгана гэдэг нь гэмгуйгийн цаана нэг юм бнаа . 2жил сайн найруулагч дагаж нэвтруулэг хотолж , танил болоод их хурлын гишуун болчхдог амар юмдаа . Энэ тойрогт (манай) жавхлан бгаа . Жавхланг дэмжинээ гэж ярьцгааж бгаа .

  • Anonymous (June 02, 2016 3:43:36 pm )

    Yanhan yanhanaaraa vlden odoo toriin odond bie vnelen kkk

  • Anonymous (June 02, 2016 4:14:09 pm )

    Анужинг дэмжиж бнавЧи чаднаа бүсгүй минь

  • З (June 02, 2016 4:21:18 pm )

    Шуналын л хүүдий шдээ.эх нь тийм юм. Дүү нь 18-хан настайдаа авгай хүүхэдтэй хүнтэй явалддаг л байсан. Ийм шуналтай юмнууд амьдралд алийг тэргэхэв, төр улс л удирдана гэхээр арай ч болохгүй. Монголчууд тэгээд одоо ийм хүүхнийг гэгээлэг, боловсролтой гээд байхаар өөрсдөө мөн ч харанхуй юм даа

  • Зочин (June 02, 2016 4:30:43 pm )

    Анужинтай биеэ тэнцүүлээд амьдарчих эр байхгүй л байхгүй юу. Зүгээр л хань байж чадахгүй нэр төр гутаагаад , салж сарниад, эхнэр хүүхнүүдийн хов живэнд хутгалдуулаад. хөтлөгч ч гэсэн тэр хийж байгаа, хэлж байгаа үйлдэл нь эр хүний ноён нуруугүй арчаагүй байгаа биз дээ. Анужин ухаантай болж төрсөндөө зовж байна даа. Анужин шантруузай. Амжилт хүсье Чамайг дэмжинээ

  • Zochin (June 02, 2016 4:32:16 pm )

    Hudalch hulgaich Budiigaa duiraaj l taaraa bichleg uzlee yamar aimaar oriloj bn yag uuriinhuu unen turhiig gargaj bn yaj hudalaa neg uhaantai hun boloh geed nevteruuleg hutluj bailaa er ni yag aish avir ni aimaar gej naiz nuhud ni yaridag yum bilee huurhuu ter shalsan huhuruu LW tsunh avch ugsengui geed buun heruul tv eer l ih noimoi garch baidag amidral deer arslan bar uuriiguuu zuvtguh geed garaa savchaad orilood dairdag teneg huuhen hunii nuhur bulaaj suuh geed ulairan dairag h odoo bas neg hunii amidral salgah geed yavj bn

  • туяа (June 02, 2016 6:00:22 pm )

    Ану гуайд боломж одоо бас байна аа байна. Нэр хугарахаар яс хугар гэж яасан үнэн үг вэ.
    НЭРЭЭ ТАТАХ ТОМ БОЛОМЖОО БҮҮ АЛД…… Монголын сэтгүүл зүйд сайхан нэвтрүүлэг хөтөлдөг нэгэн гэгээлэг эмэгтэй гарчээ гэж бодсон том андуурсан байна. Гэр бүл хамгийн эрхэм нандин зүйл шүү. Ундрах чамаас тэнэг мангар эргүү байж болно гэхдээ айлын эзэгтэй хүүхдийн ээж. Харин Ану гуай бусдаад ухаантай,оновчтой үг хэллэгээр ярьдаг,ярьдаг шигээ байдаг бол ингэж хүнээр тоглохгүй байсан байх. БАГАА ХУУ ТАТААД НЭРЭЭ ТАТАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ИЙМ ХОРЧИН ХҮҮХНЭЭР МОНГОЛЫН УЛС ТӨРД ХЭРЭГГҮЙ.ҮЙМЖ САМУУРЧ БАЙХАД ГАЙ БОЛНО.

  • Anonymous (June 02, 2016 6:53:00 pm )

    Any in sain Chauhan hvvhen bvv ataarh

  • t (June 02, 2016 7:18:08 pm )

    Neree tat o olni hel am hetsu shu mongolin tord odoo iim humuus heregggui e

  • Bolor (June 02, 2016 7:56:06 pm )

    Ug ni ovoo unelj bsiin.daanch ter hereldehdee helj yarij bgaa ni unen teneg haragdaj bna lee.busdyn smidral terend yamar hamaatai yum boloo!! Chi tegsen gsn nuhur chini helsen geed l shaal baliar bsan

  • zochin (June 02, 2016 10:34:56 pm )

    Manaihan uagaad Ger horoolliin gej setgehui muutai yum uariad bna Mongol hunii Ger oron Ger gedeg Chin undestnii baharhal soel shuudee bairand amidardag teneguud usand ch ordogui humuus bdag yum shuudee muuhai unertuuleed l tetgewertee ocherloj bdgiim daa huuhduud ee

  • Unshigchbi (June 02, 2016 11:04:28 pm )

    Энэ хуухэн монголын торд дутлаа юу болиороо таминь ээ бусдаараа бууз хуушуур шиг явъя гэдэг бхаа

  • Шоронд хий! (June 03, 2016 12:38:13 am )

    Муугаар битгий ярь! Харин сонгоод хэрэггуй! Туун шиг эмэгтэйчууд Монголоор нэг байгаа!!!

  • Munkh (June 03, 2016 1:24:50 am )

    Zov bichsen bna. Anujin never never never give up!!!!!!

  • huygaa (June 03, 2016 9:07:19 am )

    Hun bolgond yum tohioldon sh dee zugere

  • зул (June 03, 2016 9:29:18 am )

    монголын төрд том бодлого төлөвлөж ярьдаг хийдэг хүмүүс хэрэгтэй болохоос хүн уйлуулдаг уяраадаг хүн хэрэггүй нэвтрүүлэг хийгээд л явбал өөрт нь ч ард түмэнд ч хэрэгтэй байх аа хөнжилөө битгий сөхөөд бай л даа анужин гуай их хуралд орвол хөнжилийг нь сөхчих гэсэн баагий нар мөн ч их байгаа даа

  • зочин (June 03, 2016 10:45:30 am )

    Ер нь яагаад эмэгтэй хүн буруутан болдог гэж…. Баатар ухаантай эр хүн шиг байсан бол …. нийгмээр нэг эхнэр хүүхний асуудлаа яриулаад тэнэг нь тэр .Эрчүүд ичих хэрэгтэй байхаа. Ямар айлын эрх хүүхдийн асуудал яригдаж байгаа биш дээ. Энэ 2 эмэгтэйд хоёуланд нь хэцүүг ойлгооч

  • Anonymous (June 03, 2016 11:12:16 am )

    tums yaj tarij urgadagiig medehgui l hun shuu dee

  • Anonymous (June 03, 2016 11:30:18 am )

    МАН* АН бол хулгайч луйварчин нарын нам

  • Д.Догсом (June 03, 2016 3:18:07 pm )

    Энэ бүсгүйд амжилт хүсье. Бүтэн хоёр цаг үзэгчдийг уйдаахгүй, дээрээс нь тухайн хүнийг жинхэнэ хувь хүн талаас нь гаргаж ирдэг, мэргэжлийн түвшинд хүрдэг нэвтрүүлэг Монголчуудыг байлдан дагуулсан нь үнэн шүү дээ энэ бол Монголын сэтгүүл зүйд үнэхээр цоо шинэ үзэгдэл болсон шүү. За тэгээд залуу сайхан бүсгүйчүүдэд дурласан эр, янз бүрийн асуудал үүсгэсэн юм зөндөө л байдаг ш дээ. Энэ бол проблем биш.

  • Anonymous (June 09, 2016 9:20:31 am )

    ene yanxnaar dutlaa uy!ertxen neree tetej avaach!!!!!!! JAVXLAN gavuatiig demjine.ene buzariin xajuud xiisen uymtai xelx vgtei xvn

antalya rent a car