antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 2 comments

Ц.Мөнхбаяр өөрөө нэр дэвшиж чадахгүй ч, бусдыг дэмжинэ гэв

нийтлэсэн Admin

fb50f0_1997_x800“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилготой байсан ч, хуулийн байгууллагаас гаргасан тодорхойлолт нь ялтай хугацаа нь дуусаагүй гэж байгаа учраас нэр дэвших боломжгүй болсон байна. Ц.Мөнхбаярын тухайд өнгөрсөн оны 11 дүгээр сард өршөөлд хамрагдан суллагдсан билээ. Тэрбээр Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн, зандалчилсан гэсэн зүйл ангиар долоон жилийн ял сонссон ч, өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан юм. Ц.Мөнхбаяр өдгөө “Эвлэн мандуулах хүч” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагынхаа Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатар нарын хамт өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд хэлэхдээ УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон ч Цагдаагийн байгууллагаас нэр дэвших эрхийг нь хязгаарласан нь, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ тэд удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон ч, бие даан нэр дэвшигчдийг дэмжиж, ажиллахаар шийдсэнээ дуулгасан юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Монгол (May 31, 2016 7:59:45 pm )

    Энхбаярт нэр дэвших эрхииг нь огчоод баигаам биш уу, тэгвэл Монхбаяр ч нэр дэвших эрхтэи баих естои, тэмцэнэ шуу

  • irgen (June 01, 2016 12:14:09 am )

    Sarmagchin tsarailsan manguu mini chinii hun songuulid demjin gej yu baidgiiim hiree ugaagaad sairaa arilgachihaad amidaral ar geree hun shig amidruulahaa bod

antalya rent a car