antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 2 comments

Авто угаалгын газруудад 2880000 төгрөгийн торгууль ногдуулжээ

нийтлэсэн Admin

1464666070574d07d6e9ca8

Нийслэлийн төвийн 6 дүүргийн авто замын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа авто машины угаалгын газруудад Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд шалгалт хийлээ.

Шалгалтад авто замын дагуу байрлалтай нийт 80 авто машины угаалгын газар хамрагдлаа. Шалгалтад хамрагдсан газруудаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хог хаягдал тээвэрлүүлэх гэрээ хийгээгүй, ойр орчиндоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийгээгүй, авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын зарим хэсгийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 2880000 төгрөгийн торгууль ногдуулж, 67 авто угаалгын газрын эздэд нийт 261 заалт бүхий “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Шалгалтын дүнтэй холбогдуулан “Авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага” стандартад өөрчлөлт оруулах, авто машины угаалгын газарт гүний ус, шугамын цэвэр ус ашигладаг байдлыг зогсоох, ашигласан усыг цэвэршүүлэн дахин ашигладаг болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлжээ.

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (May 31, 2016 3:24:27 pm )

    Автомашин угаалгын газруудыг байнга шалгаж,усны телберийг тоолуур тавьж авах,
    торгууль чинь бага бна ,едерт хэдэн мянган тонн ус зарцуулж,усыг гамтай хэрэглэдэг
    баймаар бна

  • Anonymous (May 31, 2016 7:51:06 pm )

    Больёоооо. Амьдрах амьсгалах нийгэм хүсэж бнаааааа.

antalya rent a car