antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 31 comments

Н.Түвшинбаяр: Өөрийн гэсэн төрийн дуулалтай, төрийн далбаатай тэр хүн л хамгийн баян

нийтлэсэн Admin

6+6+6+6

Олимпийн тэнгэрт Монголынхоо төрийн далбааг анхлан мандуулж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн Н.Түвшинбаяр аварга УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон билээ. Тэрчлэн улстөрд орох болсон шийдвэр нь харьцангуй гэнэтийн учраас аваргын үгийг нэг сайхан сонсон юмсан гэсэн хүлээлт Монголчуудын дунд байсан. Тиймээс ч  Олимпийн аварга Н.Түвшинбаяр C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор уригдан оролцож, яриа дэлгэсэн нь хэн хүний анхаарлыг татаж байгаа. Тэгвэл фэйсбүүк дэх Спортын хорхойтнууд  хуудаснаа Н.Түвшинбаяр аваргын тус нэвтрүүлэгт өгсөн яриаг тоймлон буулгасан байна. Ингээд аваргын ярианаас ишлэн хүргэж байна.

Н.Түвшинбаяр: Өөрийн гэсэн төрийн дуулалтай, төрийн далбаатай тэр хүн л хамгийн баян

– Улс төрд орох болсон шалтгааны тухайд:

“Улстөрд орох шалтгаан маань Баянгол зочид буудлын өмнө болсон асуудлаас л эхэлсэн. Тэр явдлын дараагаар улс орон яагаад ийм болж байгааг анхаарах цаг болсон шиг санагдсан. Өнөөдрийн улс төрийн байдал бол Монгол улсын зарж байна шүү, яг үнэндээ. Таван толгойн асуудлыг зогсоосноос болж барьж хорих асуудал эхэлсэн юм билээ л дээ. Монгол улс дахь баялагийг бүгдийг нь аваад явахаар гэрээ хийчихсэн байсан юм билээ. Тэгэхээр ерөөсөө л Монгол улсаа зарж байна. Улс төрд ийм хүмүүс байгаа юм бол энэ хүмүүсийн эсрэг зогсоод, Тулга ерөнхийлөгчдөө түшиг болохоор л шийдсэн дээ. Жүдогийн хамт олон тэнд цуглаад Азийн аваргаас гадна Олимпийн наадамд ч оролцохгүй юм байна даа гэж хоорондоо ярьж байсан. Намайг хүмүүс зүгээр бөхөө барилдаад явахгүй, яах гэж улс төрд орох гээд байгаа юм бэ гэж байна. Спорт бол залуу насных. Спортоо болиод дараагийн амьдралдаа өөр ажил хийх болно. Гэтэл өнөөгийн нийгэмд ямар ч ажил хийх боломж алга. Өнөөгийн нийгэм хулгай хийхээс өөр ямар ч аргагүй байдалд оруулсан байна. Гаднын том том компанийн захирлууд ярьдаг. “Олонд танигдаад, мөнгөтэй болоод ирэхээр төрөөс шахаж дарамталж, татвар авах нь ихэсдэг. Тэгээд өгөхгүй бол шоронд оруулна гэдэг” гэж. Тийм л болчихсон байна.

– Бохир улс төрд тамирчин хүн орох болсон тухайд:

Яг үнэндээ улс төр гэдэг бол ард түмэн. Улс төр бохир гээд зугтаад байвал энэ улс орон, ард түмэн чинь юу болох юм бэ? Зөвхөн сошиалаар үзэж байгаа юмаа л зөв гээд ойлгоод байх нь өнгөц.

– Булганаас бус Баянхонгороос нэр дэвшиж буй тухайд:

Яагаад Булганаас нэр дэвшээгүй Баянхонгороос дэвших болсон бэ гэхээр Баянгол зочид буудлын дараа болсон явдлаас хойш би улстөрд орьё гэж бодсон. Гэтэл тэр үед Булганаас нэр дэвших хүн тодорхой болчихсон байсан. Бага ангийн багш маань Баянхонгорын хүн байсан. 2008 онд бага олимп анх Баянхонгорт болж байсан. Би тэрийг хараад л олимпийн наадамд оролцож аварга болж болох юм байна гэж итгэл төрж байсан. Эмээ минь Баянхонгорын өртөөний дарга хүн байсан юм билээ.

– Ардчилсан намын гишүүн болсон тухайд:

Би 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллахдаа Ардчилсан намын гишүүн болж байсан. Мөн тэр үед би Баянхонгорын хүндэт иргэн болсон юм.

– Эх орон гэх ойлголтын тухайд:

Эх орон гэдэг ойлголтод олон зүйл багтдаг. Олон улсын тэмцээнд явж байхад миний нэр бол “Монголын 100 кг”. Тиймээс би өөрийнхөө нэрийг биш Монголынхоо нэрийг эхэлж хичээдэг. Дэлхийн аварга Бразилийн тамирчин манай орны тухай хэдэн жилийн өмнө асууж байсан юм. Тэгэхэд нь манай улс 2.5 сая хүн амтай, хоёр том хөрштэй жижигхэн улс аа” гэж хариулсан. Тэгэхэд “Танайх ямар хэлээр ярьдаг вэ?” гэж асуусан. Би “Манайх тусдаа хэлтэй улс” гэхэд “Тэгвэл танайх том улс юм байна” гэж хариулж билээ.

Төрийн дууллыг сонсоод зогсож байхад эх орон бүтнээрээ нүдэнд харагддаг. Тэр төрийн дууллыг сонсоод хүн эх орноо их ойлгодог. Тэрнээс орондоо гэдэс цатгалан хэвтэж байхад үүнийг мэдрэхгүй байх. 5-10 кг жин хасаад байж байхад дусал усны үнийг ч мэдэрдэг. Тиймэрхүү зүйлээс л хүн юмыг хайрлах сэтгэлийг мэдэрдэг шиг санагддаг. Өөрийн гэсэн төрийн дуулалтай, төрийн далбаатай байгаа тэр хүн л хамгийн баян хүн байдаг.

– Эх орны эв нэгдлийг хангасан алтан медалийн тухайд:

2008 оны долдугаар сарын 1-ний өдөр бид яг Нүхт рүү олимпийн бэлтгэлдээ гарч байсан. Нүхтэд очоод зурагт үзэхэд яг шатаж байлаа. Би медаль олимпоос авчраад спорт гэдэг ямар агуу зүйл байдаг юм бэ гэж бодож байсан. Монголчууд маань олимпийн алтан медаль авахад хэрхэн баярласныг хараад би сүүлд гайхсан шүү. Энэ бол спортын л буян юм.

– Боловсролын тухайд:

Боловсролын тухайд хүн эхээс төрөөд л боловсорч эхэлдэг болов уу. Амьдралын ухаан сурах хэрэгтэй. Хүний мөн чанарыг олох хэрэгтэй. Ёс зүйтэй болох хэрэгтэй. Тэгээд сургуульд сураад эрдэм номтой болох хэрэгтэй. Гадаадад сураад, боловсролоо дээшлүүлээд ирж болж байна. Мөн Монголын өвөрмөц онцлогийг мэдэрч, түүнийгээ мэдэх ёстой. Олон монгол ёс байдаг шүү дээ. Миний бодлоор бол монгол ёс дэлхий дээрх хамгийн зөв ухаан. Өвөг дээдэс, аав ээжийнхээ үгийг сонсож, ойлгож сурах л хэрэгтэй.

Монголоо судлаагүй байж, гаднын соёлыг судлахаар яаж Монгол улсаа хөгжүүлэх юм бэ? Яг үнэндээ хөдөөний хэдэн малчид л улсаа авч явж байна шүү дээ. Хөдөө аж ахуй руу чиглэсэн алхам их хийх хэрэгтэй. Хар ухаанаар бол адууныхаа ширийг элдээд шир болгоод зарвал илүү ашигтай болно гэдэг л юм.

– Сонгууль гээд олимпийн бэлтгэлээ алдах эсэх тухайд:

Энэ жилийн сонгууль цөөхөн хоног болж байгаа тул олимпийн бэлтгэл маань нэг их тасрахгүй байх талтай. Өмнөх саруудад бэлтгэлээ их сайн хийсэн.

– Гэр бүлийнхээ талаар:

Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр охин, хоёр хүүтэй. Аав хүн болчихоор хүүгээ барилдахыг харах шиг сайхан юм байдаггүй шиг санагдах юм. Том хүү минь барилдах гээд үзээд л байгаа. Хүү минь нэг том хүүтэй барилдах гээд тойрч гүйсээр байгаад од болчихсоон /инээв/. Бөхөд дуртай байгаад нь би баярладаг. Гэхдээ юун түрүүнд хүн болж хүмүүжих нь чухал л даа.

– Энэ цаг үеийн улс төрийн тухайд:

Улстөрч төрдөг юм шиг зарим хүмүүс яриад байдаг. Улстөрч, ард түмэн хоёр тусдаа юм шиг зарим хүмүүс бодоод байх шиг. Улс эх орондоо бид юу үлдээх ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. 50 жилийн дараа би жамаар ертөнцөөс явлаа гэхэд үйлийн үр гэдэг зүйл байдаг учраас бид үр хүүхдэдээ сайн сайхан амьдрал үлдээх ёстой гэж боддог.

Яг энэ цаг үед бол сэтгэлтэй, мундаг хүмүүс нь улс төр рүү ороосой. Би үүнийг уриалмаар байна. Сайн хүмүүс улс төрд байгаа л байх. Гэхдээ тэднийг айлгаад, амыг нь таглачихаад байгаа байх.

10 жилийн өмнө манай улстай адилхан л хөгжилтэй байсан улс орнууд одоо биднээс хамаагүй илүү хөгжчихсөн байна шүү дээ. Ингэхээр энэ улс төрийг сонирхож, юу нь болохгүй байгааг мэдэхийг хичээгээд эхэлдэг. Бид дор бүрнээ хичээвэл, хэн нэгнээ илүү нэр хүндтэй болчихвий гэж адгахгүй бол Монгол улс хөгжихөд их амархан юм шиг санагддаг.

– Шашин шүтлэгийн тухайд:

Би буддын шашин шүтдэг. Үүнээс гадна монгол ухаан өөрөө их мундаг. Хүн өөрөөсөө, эцгээсээ, өвөг дээдсээсээ соёлоо, ухаанаа хайх ёстой юм шиг санагддаг. Өвөг дээдсээ хайрлахгүй, сонсохгүй байгаа хүн юуг хайрлах вэ дээ. Хайрлаж, энэрэхгүй бол оршихгүй биз дээ.

– Эх орны өр зээлийн тухайд:

Худалч хүн гэж залхуу хүнийг хэлдэг гэж би боддог. Ажил хийдэггүй хүн бол худлаа хэлэхээс өөр яах юм бэ? Манай улс яг одоогоор өртэй биш. Зээлтэй байгаа. Гэхдээ энэ зээлээ төлж чадахгүй бол өр болчихно. Үүнийг маш түргэн шийдэхгүй бол Монгол улс маш хүнд байдалд байгаа.

– Хуйвалдагчдын нэг болох эсэх тухайд:

Ард түмэндээ би хуйвалддаг хүн эсэхээ үйлдлээрээ харуулна даа. Хүн нэг их удаан амьдрахгүйгээс хойш их хөрөнгө мөнгө үлдээе гэж боддоггүй. Материаллаг их зүйл их байснаараа хүнийг боомилж, хорьдог юм шиг санагддаг. Хүн хатуу хүтүүг үзэж байж л хүмүүждэг байх гэж би боддог.

– Хөдөө нутгийн талаар:

Одоо сумын төвд амьдрах нөхцөл бололцоо маш хүнд болж байна. Ингээд айлууд хот руу нүүж байна. Ингээд захаасаа хумигдаад эхлэхээр улс орон минь юу болох билээ.

– Аавдаа хэлэх үг:

Аавтайгаа нэр дэвшсэн талаар яриагүй яваа шүү дээ /инээв/. Би аавдаа хэлэх үгээ бэлдчихсэн явж байгаа. Миний спортын амьдрал залуу насных болохоор одоо Рио-гийн олимпоор л дуусна шүү дээ. Аавдаа хандаж хэлэхэд “Хүү нь завгүй, улс орныхоо төлөө өөрийгөө дайчлан зүтгэе. Ажилтай, зорилготой байгаа хүн зөв биз дээ” л гэж хэлье.

– Улс төр рүү орлоо гэж шүүмжлэгсдийн тухайд:

Хүмүүс намайг хайрлаж хүндэтгээд сайхан байдаг. Зарим хүмүүс намайг олны хайрыг даалгүй улс төр рүү орлоо л гэж байна. Гэвч энэ үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрөхөөс өөр аргагүй. Би зөвхөн өөрийгөө бодоод явбал болж л байна. Гэвч тэгмээргүй санагдаж байна. Олон хүний хайр хишгийг хүртчихээд улс эх орныхоо төлөө зүтгэмээр санагдаад байна. Яг үнэндээ ний нуугүй хэлэхэд, зөв хүнд хань болж, улс төрд зүтгэе л гэж би бодсон юм. Жижиг сажиг хар PR явж л байгаа байх л даа. Энэ бол байдаг л зүйл. Үүнд сэтгэл санаа шантраад байх зүйл байхгүй. Юманд яг үнэн сэтгэлээсээ хандвал болохгүй зүйл байхгүй. Улс төрд ч гэсэн яг сэтгэлтэй 50-аад хүн ороод ирэхэд улс орон хөгжөөд л явчихна шүү дээ. Намайг улс төрд яах гэж орж байгаа юм бэ? гэж хэлж буйд хүмүүст хандахад дөрвөн жилийн дараа зөв бурууг минь тунгаагаарай гэж хэлье. Би буруу хэрэг, хулгай хийж байгаа биш. Улс эх орныхоо төлөө л явж байна. Тиймээс нүүр бардам байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • bagsh (May 31, 2016 10:17:09 am )

    za bol bol hodoonii bolovsrolgui hunii yaria bh

    • bulganaas (June 01, 2016 12:44:00 am )

      Nutag us, ner hundee bodood naad zavaan uls toroosoo hol yav huu miny,Chinii bolovsrol medleg nimgen shuudee .Naadah ajil chiny yamar ch ner hundgui uvaigui humuusiin hiideg ajil ,erthen neree tat.Es tegvees tumnii shivshig,eleg doog bolno.

    • Зочин (June 01, 2016 5:53:53 pm )

      Зөв бодож байна. Монголоо дэлхийд гаргаж чадсан хүн Монголынхөө төлөө харин ч тууштай зогсох хүн гэж бодож байна.

  • Иргэн (May 31, 2016 10:29:12 am )

    Боловсролын тал дээр хэн хүн болгон эзэмшээд, хэрэгжүүлээд гийгүүлдэггүй байхаа. Хүний ухаан, потенциал хамаатай байлгүй. Дэмий зүйл хийх юм даа. Нэр дэвшихэд нь миний урам их хугарсан. Ингээд л болдог юм байна гэж өмнөх улс төрчдөөс харж сурч л дээ.

  • Дадлагажигч (May 31, 2016 11:22:28 am )

    Ярианы чинь зах зухаас сонсов.Миний дүү Монголын төрөөр тоглох гэж л орож байгаа юм байна л даа .Чи ухаан сууж , улс төр , хууль зүйн мэдлэгтэй болох гэсээр байтал чинь 4 жил өнгөрнө . ХБ – ахынхаа гар хөлийн үзүүрээр хөдөлдөг хүүхэлдэй учраас л чи ингэж яваа юм байна .Нэр цэвэр дээрээ больсон нь дээрдээ .

  • Anonymous (May 31, 2016 11:50:36 am )

    zov yadgiin erch huchtei zaluu hun sport huniig jinhene hun bolgodog avargadaa amjilt husii mongolchuudaa byanhongortchuudaa demjii

  • Дорж (May 31, 2016 11:53:44 am )

    Улс эх орныхоо телее зутгэнэ,монголд залуусд хийх ажил бхгуй гэж ирээд л ярьж бна,энэ
    нехер нийгэмд еерийн гэсэн байр суурьгуй,тэр байр сууриа мэддэггуй хуний уг хэлээр
    явдаг,амьдралд денгеж хел тавьж мэдэрч бгаа нехер юм,дээр нь оюуны ,билгийн
    мэлмий харанхуй хун юм ,4 жилийн дараа хун биш юу ч биш л бноо,еерийн хийдэг
    ажилдаа эзэн болж бгаа уед эхорондоо зутгэж бгаа гэсэн уг,залуусд ажил зендее бгаа ,
    ажил хийх сэтгэлгуй бна,еерт чинь зендее ажил олдолгуйдээ,ингэж худал ярьж бгаад
    хулгайч,луйварчин болдог шуу дээ,тод жишээ нь баттулга ах чинь харуулж бна даа

  • монгол (May 31, 2016 12:44:25 pm )

    Бөх бөхөөрөө, дуучин дуучнаараа байвал ард түмэн хүндэлнэ. Улсаас сар бүр өгдөг 6-7 сая төгрөг нь чамлагдаад Женког дагаж увайгүй улс төрд орох гэж далдаганаж байгаа юм байхдаа хөөрхий

    • Irgen ub hot (June 02, 2016 7:26:34 am )

      buh ni buhuuruu bsan ni deer olnii haraal eruul hetsuu snuu ee battulgiin dalbaan dor huuheldei Bo oh ni unen dee odoo tul ga ard chin uldej chamaarl Za aa n uyma hiilgene dee

  • mongol hun (May 31, 2016 1:25:22 pm )

    Amjilt. turiin dalbaa duulliin door mongoloor baharhaj yawsan hun eh oronch setgelgee bga. bolowsorol bgaad hudalch ELBEGDORJ hulgaich S.BAYR ****BAYRTSOGT shig eh oron gazar shoroogo hudalddag tusheedtei baigaad yah yum be. mongoliig geh zaluu humuus garah tsag bolson.

  • ЗОЧИН (May 31, 2016 1:39:22 pm )

    АВРАГА МИНЬ ,УЛС ОРОНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ 8 ЖИЛ ЯНАГЛАН ХОРЛОСОН,ОРОСЫН МАФИЙН ГАР ХӨЛ БАТТУЛГИЙН УЯАНЫ НОХОЙ БОЛНО ШҮҮ

  • хөөрхий дө (May 31, 2016 2:25:26 pm )

    хөөрхий дөө зүгээр л барилдаад явахгүй дээ, барилдаж чадахаа болисон бол зүгээр л сайхан нэр төртэй амьрал даа, заавал нэрээ хогтой хольж яах бил ээ
    тэр баттулгын уяаны нохой, сугны үс болж юугаа хийнэ

    • irgen (June 01, 2016 12:22:28 am )

      idej uuh munguur dutaa yu daa avragaa. Ner tur gej ternees erhem deed yum baidag yum daa. Ard tumen hundelj yavdag baisan tsag duusaj ner hubd chin hogiin tantan ruu orloo doo.
      Ih haramsaltai

  • Exd (May 31, 2016 2:50:55 pm )

    Hen songohov de chamaig

  • dagva (May 31, 2016 5:05:27 pm )

    avargiigaa demjij bna olon hyn demjij baigaa shyy

  • зочзочининЗоЗоЗочинчинчизочиннЗочин (May 31, 2016 8:15:26 pm )

    Түвшинбаяраа сэтгэгдэл бичсэн хүмүүс зөв бичижээ.Ард түмэн чинь хүнээ мэддэг л байхгүй юу.Баянголын гадаа болсон ганц явдалыг хараад л улс төрд орохоор болсон гэж ярьж байхаасаа ичих хэргтэй.ингэж ярьж байгаа хүн яаж их хурлын гишүүн болж чадахав дээ.Чиний цаана Баттулга л байгаа шүүдээ.Чи Баттулгы бууны нохой,дагаж явдаг банхар нь л болно.Цаатах чинь энийгээ мэдэлгүй яахав дээ.баянхонгорын хүндэт иргэн болсон гэнэ.Наадахы чинь дахын нэг чуганцад өгч л байдаг тэмдэг шүү дээ.Жудогийхон бүгдээрээ ухаантайхан бай.Наад тэнэг Түвшинбаяр.Цагаанбаатараасаа сургамж ав.Олимпод монгол улсын их хурлын гишүүн Түвшинбаяр барилдана гэх юм байна л даа.Хайран улсын минь нэр сүр,хүч,жавхаа.Баянхонгрчуудаа ухаантай ард түмэн шүү.Танай аймаг ардчиллыг дэмждэг байж болно та бүхний эрх шүү дээ.Гэхдээ л хүнээ хараарай.

  • irgen (May 31, 2016 10:48:36 pm )

    Uruvdmeer yum daa zailuul. Uulan hundelj yavdag bailaaa.

  • irgen (May 31, 2016 10:50:55 pm )

    Bayangoliin gadaa tur ajilaa hiij baisan.Turiin ajil buhed hamaagui. Eron bol turiin ajiliig ulandaa gishgej huviin ajilaa erhemlej battulga tai niilj hulgai hiiheer turtd oroh sanaatai gej oilgoloo.

  • humuus munch unen ug helj bna daa uhaantai hun bol tusgaad l avah baih uhaan muutai bol uls turjilt geedl shaltag toochih bah. (May 31, 2016 11:31:41 pm )

    demjigch

  • Зочин (June 01, 2016 12:19:03 am )

    Хүмүүсийн сэтгэгдэлүүдтэй 100 хувь санал нийлж байна даа. Улс төрд орж байгаа сэдэл нь ч дулимаг, яриа хөөрөө боловсрол нимгэн. Өөрийн толгой, өөрийн үзэл бодол, байр суурь байна уу. Баттулга Монгол улсын эдийн засаг төдийгүй Ардчилсан намыг ямар болгочихоод байна. хагаралдуулах, бутаргахад хүргэж байгаа хүн шүү дээ. Ард түмний турхираад. Үндэсний үзэл орон оронч мэтээр маш их зүйл ярьж популизм хийдэг. Үнэн нүүр төрхийг нь ард түмэн мэдэхгүй л байгаа байх, ялангуяа Баянхонгорчууд. Ард түмнээ хулгайлсан мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр худалдаад авчихсан, өөрийнхөө талд зогсоож байгаа хүн.

  • Баярцогт С (June 01, 2016 8:22:54 am )

    БАЯНХОНГОРЫНХОН, АРД ТҮМЭН ЭНЭ ОЛОН ХҮНИЙ САНАЛ ЗӨВЛӨЛГӨӨ ,ШҮҮМЖ БҮГДИЙГ НЬ САЙН СУДЛАЖ БАЙЖ ШИЙДЭХ БАЙХАА

  • 0000 (June 01, 2016 10:50:10 am )

    Ямарч гэсэн Монголчууд хулгайч луйварчин нарын МАНАН бүлэгээс болох нь чухал

  • зочин (June 01, 2016 11:11:19 am )

    тамирчин хүн тамирчнаараа, дуучин дуучнаараа үлдье дээ. Улс төр гэдэг чинь сонирхолоороо, сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл биш, та нар минь ухамсартай бай л даа

  • Anonymous (June 01, 2016 11:54:21 am )

    Joos n nuheer harsan humuus end olon BN,battulga bol unu uyein chengunzhav shuu Dee,eh ornoo gesen setgeltei avargaa taniigaa demjij bn

  • zochin (June 01, 2016 11:55:38 am )

    болйлдоо аваргаа манай нутгийн ард түмэн өөрөөр чинь төрд төлөөлүүлж чадахгүй зүгээр бөхөөн барилдаад яав энэ сэтгэл бичсэн хүмүүс бүгдэл зөв хэлсэн байна тэгээд ч сонгохгүйэ

  • Anonymous (June 01, 2016 3:36:55 pm )

    bar bairandaa chaddag chaddagaa hiigeed l yavbal MONGOLd heregteisendee.4jiiliin daraa buh ch bish uls turch ch bish uchraa oloogui tolgoi ni ergesen amitan tuunee ch medehgui uldehvii dee

  • зочзочининЗоЗоЗочинчинзочинчизочиннЗочин (June 01, 2016 4:40:32 pm )

    Хүмүүсийн сэтгэгдэлд хонгор нутгийхан зөв хариулжээ.монгол даяараа санал нэгтэй л байгаа юм байна.гэхдээ ганц Баянхонгорт ийм байгаа биш шүү.бүгдээрээ бодоцгоо.хонгор нутгийхнаас үлгэр авцгаа.

  • zochin (June 01, 2016 6:40:24 pm )

    hi ter Svhbat odoo tuv aimagt gene vv teriig bodvol nertei buh uls turiin togoond chanagdaad naad 75 iigaa jaahan daruulgatai bailgaarai chi chadnaa

  • зүчи (June 01, 2016 11:22:49 pm )

    спортын талбарт тулаан хийж гайхамшигтай ялалт авчирсан үүнийг чинь монголчууд чинь мартахгүй энэ талбарт чинь ард түмэн өөрийг чинь байнга дамжинэ харин жин таараагүй, буруу спортоор оролдоод эхэлсэнд маш их харасаж байна шүү. сайн бодоорой дүү минь

  • Зочин (June 02, 2016 8:27:39 am )

    Зөв зөв энэ эерэг энергитэй эрч хүчтэй залуу яагаад төрд байж болохагүй гэж Баянхонгорынхон азтай юмаааа

  • ЗОЧИН (June 02, 2016 9:31:36 am )

    ХҮНИЙ НУТГИЙН ГУДАСНААС ӨӨРИЙН НУТГИЙН ЧУЛУУ ЗӨӨЛӨН БАЙСАН ЮМ ДАА. АХЫН ДҮҮ ХОЖИМ ҮҮНИЙГ ОЙЛГОХ БАЙХ АА. ОДОО Ч ЯАХАВ ………

antalya rent a car