Т.САЙХАН
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Чингисийн талбайд өдрийн 11:00 цагаас баярын үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хотын захын, хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж Чингисийн талбайд ирэх юм. Мөн оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17.00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.
Холбоотой мэдээ
Comments are closed.