antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 2 comments

ИЗНН сонгуульд оролцох бол, АН-д элссэн гишүүд нь хаачих вэ?

нийтлэсэн Admin

c839e973-20d1-4e2f-b91d-97bf7179a185

ИЗНН-аас энэ удаагийн сонгуульд оролцох болсноо өнөөдөр 14.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ дуулгахаар болсон гэнэ.  СЕХ-ноос  2016 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-ыг бүртгэхээс татгалзаж сонгуульд оролцуулахгүй хассан шийдвэр гаргаад байсан билээ. Тэрчлэн ИЗНН-ын дарга асан С.Дэмбэрэл АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа.

Тэгвэл  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг СЕХ-ны  шийдвэрийг хууль бус гэж үзэж, шүүхэд нэмэмжлэл гаргасныхаа үр шимийг үзэж байх шиг байна. Учир нь  Дээд шүүх  СЕХ-ны  ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж эцсийн шийдвэр гаргажээ. Тэгэхээр  ИЗНН сонгуульд оролцох хууль эрх зүйн орчин бүрдэж байна. Чухам харин хугацаа тулсан энэ үед хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна. АН-д элсэж АН-аас нэр дэвшихээр болсон С.Дэмбэрэл, Р.Булгамаа нар  эргэж намдаа орж намаасаа дэвших үү гэдэг асуудал ч бас гарч ирж байгаа юм.

Эх сурвалж:  Б.Тамир   Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ZOCHIN (May 30, 2016 11:29:15 am )

    an manan zailaa

  • uyach, shinjeech (May 30, 2016 12:16:55 pm )

    golognuudiig namaasaa xoo yundaa ergelzex be dee

antalya rent a car