antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 9 comments

Сонгуулиар мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал өгнө

нийтлэсэн Admin

ff3e397562387bdfbigӨмнөх сонгуулиудаар зарим нэр дэвшигчид сонгогчдод мөнгө, бэлэг сэлт тараасан гэх асуудлууд гарч байсан. Тэгвэл Сонгуулийн тухай хуулинд Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авах тухай заасан байдгийг иргэд сонгогчид мэдэх хэрэгтэй болов уу.

Хэрэв сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгохоор заажээ.

Хуулийн заалтыг тодруулан хүргэж байна.

71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх

71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж тус тус заажээ. Сонгуулийн Ерөнхий  Хорооны даргын  А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулагджээ.

АЖЛЫН ХЭСЭГ:

Тавдугаар сарын 28-30-ны хугацаанд нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг

Тавдугаар сарын 30-наас зургадугаар дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч ажиллана.

Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авах бөгөөд хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Болдоо (May 30, 2016 11:56:25 am )

    Батхүүг мөрдөнө өө

  • ЯАЛТЫН БАЯР (May 30, 2016 12:24:47 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Nergui (May 30, 2016 12:54:22 pm )

    Badelhanig mordoh heregtei!

  • зочин (May 30, 2016 3:51:07 pm )

    Түрүүчийн сонгуулиар Увсад мөнгө тараасан нөхдүүдийг илчилсэн нөхдүүдийг илчилсэн Хүмүүсийг хуулийн дагуу шагнасан гэтэл нөгөө гишүүд юу ч болоогүй юм шиг 4 жилээ өнгөрөөсөн Тэгэхээр наад хууль чинь мөнгөтэй нөхдөд гууль юм бишүү

  • zochin (May 30, 2016 4:12:53 pm )

    sknguulias arai ert turuuleed belgee taraachihsan bol yah be hamaagui yu

  • зочин (May 30, 2016 4:22:07 pm )

    Баянгол дүүрэгт Эрдэнээг дагвал найдвартай даа.

  • Зочин (May 30, 2016 4:23:10 pm )

    Үнэн биз.өгнө биз.

  • Anonymous (May 30, 2016 7:32:40 pm )

    za zuw hu UWS-d choijilsureng dagwal naidwartai heden tugrugtei boloh yum bnda hu uws yawsaan

  • Иргэн (May 31, 2016 10:33:46 am )

    За даа офшортонгууд бүгд л нэр дэвшиж байна. Илт буруу үйлдэл хийсэн байхад яах ч үгүй л байна. Мэдэхгүй юм даа томчуудыг… Хүн бид тэднийг яаж ч чадахгүй юмаа гэхэд Бурхан харж байгаа байлгүй дээ.

antalya rent a car