“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” өчигдөр шинэ байрны нээлтээ хийсэн юм. Тус банк нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2006 оны долдугаар сарын 7-ны өдрийн 327 тоот тушаалаар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нэртэйгээр гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай ком пани болж өргөжсөн байна. Шинэ байрны нээлтийн ажиллагааны үеэр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сумъяабазар “Билэг дэмбэрэлтэй энэ сайхан өдөр банкныхаа шинэ байрны нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Цаашид дэлхийн хэмжээний банк болно” гээд бүх харилцагч, ажилтнууддаа ажлын амжилт хүслээ. Тус банкны гүйцэтгэх захирал Б.Баярсайхан “Монгол Улсын банк санхүүгийн зах зээл дээр анхны хөрөнгө оруулалтын банкаар үүсгэн байгуулагдсан цагаасаа өөрийн харилцагчдын хүрээг тэлж, зорилтот зах зээлийн сегментийг бий болгож чадсан. Цаашид харилцагчиддаа арилжааны чиглэлээр банкны бүх төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэхээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна” гэв.
Ж.Амар

Холбоотой мэдээ
Comments are closed.