“Мунзуй” хочит Г.Нямдорж гэх хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хэвлэлээр дайтаж олонд танигдсан гэхэд болно. Тэгвэл түүнтэй холбоотой нэг мэдээлэл байна. Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан аж. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Г.Нямдорж нь Т гэх иргэнийг “Rich Hill” зочид буудалд 10 хоногийн турш хорьж, нохойгоор уруулахыг завдаж, хоёр сая орчим юань өөрийн данс руугаа шилжүүлэн авсан гэнэ. Тэрээр “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалсан байдалтай байхдаа, үйлдэл дээрээ баригдсан юм байна.
Дашрамд өгүүлэхэд, Г.Нямдорж нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой асуудлаар шоронд хоригдож байсан юм. Тэрчлэн Хорих 461 дүгээр ангиас бичсэн захидалдаа “Би Н.Номтойбаярт итгэдэг байсан. Миний найз юм байна. Эр улс нөхөрлөж явна гэж боддог байв. Гэтэл тэр бааранд хүн хутгалчихаад надруу чихсэн. Олон арван гэрчтэй юм чинь хуулийнхан үнэн зөвөөр шийднэ биз гээд хаячихсан. Гэтэл сүүлдээ би буруутаад эхэлсэн. Намайг эхлээд “Догшин авирласан” гэж буруутгасан. Бухимдсан хүн хашгичсан байж таарна.Н.Номтойбаяр ч гэсэн хамаг муу муухай хараал урсгаад хутга барин дайрсан биз дээ.” гэхчлэн бичсэн байдаг. Ер нь бол өөрийгөө хохирогч хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаа тэрээр бусдыг барьцаалсан хэргээр баригдлаа.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (May 27, 2016 11:42:34 am )
Нийгмийн хог шаар шавхруунууд яг өнөөдрийн энэ ёс зүйгүй орчинд ,ёс суртхуунгүй хүмүүс төрийг удирдсан цаг үед л тодорох юм. Энэ новшийг ингэж хэвлэлээр бичих юунд, хэнд хэрэгтэй юм. Тоос хөдөлгөж яваад л үхэж далд орно биз.
-
Зочин (May 27, 2016 1:04:29 pm )
Нийгмийн хог шаар болсон номтой баяр ,энэ центр пойнтийн хэрэг гээд иймэрхуу
юмнууд юу хийж явна,ямар юм хийнэ,бидэнд хэрэггуй шуу,цаашдаа хог шаарын
талаар битгий мэдэ,мэдээлэл цацаж бай,цаг хугацааны гарз шуудээ -
Bold (May 27, 2016 1:20:35 pm )
Yuy
-
irgen (May 27, 2016 5:41:25 pm )
shuud ustga
-
ZOCHIN (May 28, 2016 9:15:51 am )
Ene odoo uy um…. 3 saya huntei ulsad iim um baidag… Ardchilaliin buyan uu? Mongol tor baina uu? Niigem neg huneer dutdaggui um….Namaig deerelheh gevel bi shuud zurhendn hutga shaan,,,,,novsh gej….ot horhoi….Ooriigoo uy gej boddog um……Jinhene hulgaich chin Niaymlhagva baisan um
-
Tor (June 01, 2016 6:45:58 am )
Munzui geech hunii mongoliin niigemd balag tarisan uildluuliin tuhai barimt yariltslaguud neteer duuren baidgin bna shorond hiihguu yagaad sul yavuulaad iim aimshgiin hereg uilduuleed bdgiin be
6 Comments