antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2016 5 comments

Н.Алтанхуягийг унагасан хүмүүсийг ЗИ хөөгөөд явуулах уу?

нийтлэсэн Admin

14643155395747ae937be0b

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ намынхаа анхан шатны байгууллагаас аваад байгаа нөхдүүд баяр хөөрөө нууж чадсан сэтгэгдлээ сошиалаар илэрхийлээд байгаа. Тэгвэл тэгж баярлахад эрт байгаа бололтой. Учир нь тус намын Хяналтын Ерөнхий Хорооноос өчигдөр гаргасан тогтоолоор бол нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож  УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх талаар өгүүлжээ. Тодруулбал,  өөрийн намын Ерөнхий сайд буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас огцруулахыг дэмжсэн болон тухай асуудлаар санал хураахад санаатайгаар санал хураалтад  оролцоогүй байж мэдэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох гэнэ.

Тухайлбал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн саналыг Р.Амаржаргал,   Ж.Батзандан, Х.Баттулга,   Д.Батцогт,   Р.Бурмаа,   М.Зоригт,   Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар өгсөн бол санал хураалтад Д.Арвин,  Г.Баярсайхан,  М.Батчимэг,  Д.Ганбат,  Д.Ганхуяг, С.Одонтуяа   С.Эрдэнэ нар оролцоогүй юм. Тэднийг санал өгөхөөс зориуд бултсан гэж харж байгаа хүмүүс тухайн үед  олонх байсан юм. За ямартай ч өнөөдөр хуралдах Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдаанаар  Хяналтын хорооны хурлын шийдвэрийг хэрхэн эцэслэх нь анхаарал татсан асуудал болоод байна.

Намын дарга З.Энхболд тэгээд Н.Алтанхуягийг унагасан асуудлаас болж бусад гишүүдээ шахаж гаргах уу гэдэг нь бас тусдаа асуудал гэдгийг улстөрийн хүрээнд бас шивэр авир хийж л байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ZOCHIN (May 27, 2016 10:52:34 am )

    Zi chini dandaa l hudlaa yaridag yum blee sh te. Nogoo offshorchin Bayartsogtoo devshuulehgui gesen yasan mandataa avchihsan l bn le sh te. Enen AN-iin hudalchuudiig dahin buu songo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (May 27, 2016 11:29:47 am )

    Үнэндээ Алтанхуягийн засагын газар ард түмнИЙ эрх ашигд нийцүүлэн хамгийн сайн ажилсан засагыг газар Орон цууц х хөтөлбөр Нүүрс хөтөлбар гэх мэт Алтанхуягийн хийсэн ажил Алдаа нь тойрон хүржжсэн хүмүүсийн хийсэн хэрэг гэх боловч өнөөдөр энэ хэргээр Хэлсээр нэг л хүн ял авлаа бусад нь чэмээгүй болсон үүнээс үзхэд зохимол зүүл байсан байна гэдэг нь өнөөгийн засагын газарын үүл ажилгаа харуулаж байна Өнөөгийн засагын газар бол Гадний хулгайч нарын гар хөл болсон ЛУУХААН СБАЯРЦОГТ ТЭРГҮҮТЭЙ гаднийханы тэжээвэр золивон ноходыг засагын газар Үүнийг сөрөж зогсож байгаа хҮн бол З ЭХБОЛД

  • Anonymous (May 27, 2016 12:59:17 pm )

    Enhbold darga namaa , zasgaa avarch baigaa ni unen. Saya gehed garam deer morio solih geed myyhai haragdyylah shahsan. Demjdeg shuu.

  • Anonymous (May 27, 2016 1:29:59 pm )

    Зи дарга далдаас хийгээд байхад АНам нам байх юм

  • chimgee (May 27, 2016 8:31:50 pm )

    Erdenee caidiig ner debshuulehvgui baih heregtei.elegnii С-бирусийн эм даатгалаар өгөхийг зөвшөөрөхгүй олон хүнд гай болж байгаа.Баттулга Батзандан нарийг дэмждэг шүү нэр дэвшүүлэх хэрэгтэй.

antalya rent a car