antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2016 50 comments

АН-ынханы чуулган хойшлуулсан цаад санаа

нийтлэсэн Admin

146411033857448d02328a5

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаад хаврын чуулганыг ирэх сарын 24-ний өдөр хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргалаа. Бүтэн өдөржин ирцгүй байсан чуулган үдээс хойш нэгэнтийн байдлаар эргэх нь тэр. Дөрвөн жилийн бүрэн эрхийн нь хугацаа дуусахад ердөө ганцхан сарын хугацаа үлдээд буй УИХ-аас ийм зүйлийг хэн ч хүлээгээгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл үлдсэн хугацаагаа ашиглаад чухал гэсэн хуулийн төслүүдийг бүгдийг нь хэлэлцэх байх хэмээн таамаглаж байв. Гэвч АН-ынхан ажлаа гүйцэт дуусгахгүй хүссэнгүй бололтой.

Чуулган яагаад ийнхүү гэнэт хойшилов. Урд нь Их Хурлын дарга алхаа цохиод гишүүдийнхээ өмнө “чуулган хойшиллоо” гэж хэлдэг байсан бол энэ удаа гишүүд нь ч мэдээгүй байхад чуулганыг хаачихлаа. Өнөөдөр чуулган хойшилж буйг гишүүд огт мэдэхгүй байлаа. Энэ нь асуудал гэнэт шийдвэрлэгдсэн гэдгийн нотолгоо юм. Эрх баригчид чуулганыг гэнэт хойшлуулах шийдвэр гаргах хэд хэдэн шалтгаан байлаа.

АН-ынхан оффшорын асуудлыг хэлэлцэхээс “зугтлаа”

Чуулган хойшлох болсон эхний шалтгаан нь сүүлийн өдрүүдэд сенсааци тариад буй оффшорын асуудал байлаа. АН-ынхан дээрх асуудлыг хэлэлцэхээс зугтцгаалаа. З.Энхболд дарга МАН-ын гишүүдийг оффшор бүсэд данстай хэмээн хэвлэлээр “балбаж” өрсөлдөгчөө дарахын тулд С.Баярцогтыгоо хүртэл золин байж акц зохион байгуулж эхэлсэн. Гэвч өчигдрөөс эхлээд байдал эсрэгээрээ эргэж Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ, Д.Зоригт тэргүүтэй АН-ын гишүүдийн оффшорын асуудал  сөхөгдөж, эрх баригчид оффшор бүсэд үнэмлэх “ялалт” байгуулж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цаашдаа ч АН-ын олон гишүүд оффшортой нэр холбогдох бололтой.

Чуулганаар Ж.Батзандан гишүүний өргөн барьсан оффшорын тухай хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байв. Оффшор бүсэд данстай гэх асуудал нийгэмд маш том шуугиан тарьж байгаа. АН-аас оффшор бүсэд данстай хүмүүс олноороо гарч байгаа учраас АН-ынхан “гал”-аас зугтаж байгаа нь энэ. Мөн энэ хуулийн хоёр дахь чухал заалт нь гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн албанд томилохдоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд мэдэгдэнэ гэсэн хэсэг юм. Гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн алба хашиж байгаа тохиолдол АН-д олон бий. Гадаад нөхөртэй хамгийн ойрын жишээ нь Ц.Оюунгэрэл гишүүн билээ. Хэрэв уг хууль батлагдвал түүний асуудал хамгийн түрүүнд сөхөгдөнө. Энэ хуулиар бол түүнийг төрийн өндөр албан тушаалд томилох эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцэж шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл Б.Батзандан гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нь АН-ын эрх ашгийг бүрэн дүүрэн хөндөх болчихоод байна. “Дайран дээр давс” гэгчээр үүнтэй нь зэрэгцээд МАН-ын бүлэг Ж.Батзандан гишүүний өргөн барьсан хуулийг төслийг дэмжихээ илэрхийлчихсэн. Тэд ч хэлэлцэх талаас нь нэлээд зүтгүүллээд амжлаа. Жишээлбэл, МАН-ын ажлын албан дээрх асуудал маш том акцент өгч ажиллаж буй нь ажиглагдсан. Тухайлбал, ажлын албаны дарга Г.Өнөрбаяр нь “Шударга юм бол оффшорын асуудлаа УИХ-аар ярья. Чуулганыг хуралдуулья? Асуудлыг ярья гэхээр АН хүчээр завсарлуулав” гэх зэргээр жиргэж түүнийг нь бүлгийн гишүүдээс нь авахуулаад намын жирийн гишүүд нь хүртэл дэмжиж харагдсан. Харин оффшорын тухай хуулийг МАН-ыг дэмжихгүй гэж таамаглаж байсан АН-ынхан нөхцөл байдал буруугаар эргэж болзошгүй гэдгийг мэдмэгцээ яарч сандарч чуулганыг завсарлуулж, уг хуулийн төслийг хэлэлцэхээс “зугтацгаалаа”.

З.Энхболд намынхаа дотоод зөрчлийг ил гаргахгүйн тулд чуулганыг завсарлуулав

Чуулган завсарлах болсон дараагийн шалтгаан нь АН-ын дотоод зөрчил байлаа. Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гурван сайдыг засгаас “хөөж” гаргах шийдвэр гаргасан. Тиймээс оочер дайран орж ирсэн энэ хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэх ёстой байсан хамгийн чухал асуудал нь МАХН-ын гурван сайдыг “хөөх” асуудал байв. З.Энхболд дарга гурван сайдыг нь засгаас гаргахгүй МАХН-ыг хүчтэй хэвээр нь байлгаж байгаад сонгуульд оруулна гэж төлөвлөж яваа. Тэгвэл нөгөө талд Ч.Сайханбилэг нь гурван сайдыг “хөөж” гаргаад өөрийнхөө хүнийг тавина хэмээн зүтгэж суугаа. Үүнээс болоод хоёр дарга нь хоорондоо зөрчилдсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хэрэв энэ байдлаараа чуулган үргэлжилвэл гурван сайдын асуудал биш бүр Засгийн гарын оршин тогтох эсэх нь яригдах гээд байсан тул ийнхүү шууд завсарлууллаа. Өөрөөр хэлбэл гурван сайдын асуудлаар дамжин АН-ын дотоод зөрчил ил гарах гээд байсан тул чуулганыг яаралтай хойшлуулсан нь энэ байв.

 АН-ынхан Н.Энхбаярт дахин нэг удаа “шилний цаанаас чихэр долоолгов”

Гурав дахь шалтгаан нь Н.Энхбаярын асуудал байв. МАХН-ын даргыг өршөөх тогтоолын төслийг АН-ынхан амалсаныхаа дагуу сонгуулийн өмнө хэлэлцэх ёстой байсан. Гэтэл чуулганыг яаралтай хаагаад түүнийг “хулхидчихлаа”. АН-ынхан Н.Энхбаярыг “хулхидана” л гээд байдаг байсан тэд ч хэлсэн ёсоороо “хулхидчихлаа”. Ер нь л АН-ынхан түүүнийг хэрхэн “хулихдаж” чаддагаа дахин нэг удаа харууллаа. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг ялгүйд тооцох асуудал үлгэр болж үлдлээ. Анх Н.Алтанхуягийн үед хамтарсан гэрээ гэгчээр нэг “хулхидсан”. Дараа нь Шадар сайд болгоно хэмээн Засгийн газраа бүрэн бүтнээр нь үлдээлгэж байгаад АТГ-аас ялтай гэсэн дүгнэлт гаргуулж дахин нэг удаа “хулхидсан”. Эцэст нь ялтай байдлыг чинь хүчингүй болгож, сонгуульд ямар нэгэн асуудалгүйгээр нэр дэвшүүлнэ гэж “хошигруулж” байгаад МАН-тай эвсэхгүй байх шийдвэрийг гаргуулж аваад газар дээр нь ийнхүү “хулхидлаа”. Ер нь энэ дөрвөн жилд Н.Энхбаяр АН-ынханд гурван ч удаа “шилний цаанаас чихэр долоолгоод” амжлаа. Н.Энхбаяр дарга шиг хашир улстөрч ийм олон удаа бүдэрсэн гэхэд итгэхэд бэрх ч АН-ынхан түүний үнэхээр “хулхидаад” сурчихсан бололтой.

АТГ-ын даргыг томилохоос эрх баригчид “жийрхлээ”

Дөрөвдүгээрт асуудал нь АТГ-ын даргын асуудал байлаа. АТГ-ын даргыг томилох гэж сүүлийн хоёр сарын турш ярьсан ч асуудал нэг ч алхам урагшилсангүй. Ерөнхийлөгчөөс хүн санал болгосоноос цааш хэтэрсэнгүй. Уг асуудлыг хуулийн хугацаанд нь багтаагаад яаралтай хэлэлцэе гэж МАН-ынхан хэлсэн боловч АН-ынхан завсарлага авсан цагаасаа хойш хэлэлцэхгүй сунжруулсаар өнөөдрийг хүрсэн юм. Ингээд адаг сүүлд нь эрх баригчид АТГ-ын даргыг томилох асуудлаас ийнхүү “зугтаалаа”. Учир нь АТГ дээр АН-ын олон хүмүүсийн хэргийг шалгаж байгаа. Хэрвээ АТГ-ын дарга томилогдвол шалгаж буй процесс дээр нь “ташуур” нэмэх нь тодорхой. АТГ-ыг даргагүй байлгаж байгаад сонгуульд оруулна гэдэг нь З.Энхболдын бас нэг стратеги нь гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ер ингээд энэ парламентын үед АТГ-ын даргыг томилох асуудал худлаа боллоо.

Дараагийн сонгуульд “давхар дээлтэй” сайд нартай байхыг хүсчээ

Чуулганыг завсарлуулах болсон тав дахь шалтгаан нь “давхар дээл”-ний асуудал байжээ. АН-ынхан “давхар дээл”-ийг тайлах асуудлаас бас бултлаа. Энэ чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж сонгуулиас өмнө цэглэхээр тохироод байсан юм. Тэд үүнээс зугтаж байна. Хэрэв үүнийг хэлэлцвэл яах байсан бэ гэвэл дараагийн байгуулагдах Засгийн газар “давхар дээл”-ээс татгалзах ёстой байв. Гэтэл үүнийг хэлэлцэхгүй гэж УИХ зугтаж байгаа нь энэ сонгуульд АН ялна, ялахдаа засгийн гишүүд нь “давхар дээлтэй” байна гэж давхар тооцож байгаа аж.

Дөрвөн жилийн турш хийсэн “булай”-гаа нуухаар шийджээ

Зургаадугаар асуудал нь “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах байв. Энэ Их Хурал хугацаандаа батлаагүй хамгийн чухал хоёр асуудал нь энэ хоёр байлаа. Үүнийг яагаад хэлэлцэхээс зугтааж байна вэ гэхээр хуулийн төслийн үеэр эдийн засаг, нийгмийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр байсан. Үүн дээр нь Ардын намынхан улс төр хийх гээд бүх бэлтгэлээ хангасан байсан юм. Тодруулбал, энэ хоёр асуудал дээр нь хамгийн том улс төр хийхээр МАН-ын бүлгийн ажлын алба маш их бэлтгэсэн. Тэд эрх баригчдийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн “бузар, булай”-г олон нийтэд харуулахаар маш олон янзын акц хийхээр бэлтгэж байв. Өөрөөр хэлбэл МАН-ын энэ сонгуулийн өмнө хийх маш чухал акц нь энэ байсан гэхэд хилсдэхгүй. АН-ынхан харин үүнийг нь мэдээд хэлэлцэхээс шууд бултаж байгаа энэ аж. Угтаа бол энэ хоёр чухал хуулийг хэлэлцэх үеэр эдийн засаг, нийгмийн бүх асуудлуудыг ярих байсан. Гэвч З.Энхболд дарга чуулганыг хойшлуулсанаар ярьж чадсангүй. Хэрэв хэлэлцсэн бол улс орны өр зээлтэй холбоотой нэлээд ноцтой асуудлуудыг ярих байлаа.

З.Энхболд хүчгүйдэж ирцээ бүрдүүлж чадахгүй боллоо

Ингээд чуулганыг хойшлуулах болсон хамгийн сүүлийн шалтгаан нь АН-ын ирц бүрдэхээ байсантай холбоотой юм. Сонгууль болох гэж буйтай холбоотойгоор гишүүд нь хөдөө орон нутагтаа ажиллахаар явсан байгаа юм. Дээрх бүх шалтаг шалтгаанаар чуулганыг завсарлуулахаас гадна ирцээ бүрдүүлж чадахгүй байсаар ийнхүү завсарлах боллоо. З.Энхболд ҮЗХ-ны хурлаас эхлүүлээд ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлж чадсангүй. Одоо бүр албан ёсны ээлжит чуулганы ирц бүрдэхээ байлаа. УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу чуулганы ирэх сарын 23 хүртэл хойшлуулсан ч энэ өдрөө дахин ирц бүрдэхгүй байх магадлал өндөртэй. Энэ цаг үед тойрог руугаа “хадуурчихаад” ирэхгүй гишүүд нь сонгууль болохоос долоохон хоногийн өмнө ирэх үү гэдэг сонирхолтой. Ямартаа ч гэнэт нууцаар шахуу хурлыг хойшлуулах болсон нь дээрх олон шалтгаануудтай холбоотой бололтой. Одоо харин нэр дэвших процесс хэрхэн үргэлжлэхээс гадна ҮЗХ-ны хурлаар ямар асуудал хэлэлцэгдэх нь анхаарал татаж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд энэ удаагийн парламент алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байгаа бололтой.

Г.ЛХАГВАА

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

50 Comments

  • Anonymous (May 25, 2016 8:33:56 am )

    Зах дээр бэлтрэгний арьс хэд байна

  • urd hursh (May 25, 2016 8:45:29 am )

    AN mundag baina,ene ni ard tumnii songoltyn gaviya,bayarlalaa mongolyn ard tumend.ahiad ur taviarai amjilt

  • zochin (May 25, 2016 8:53:09 am )

    Odoo ednii tuluu sanalaa uguh humuus bol dandaa amin hubiin erh ashga bodson beltregnuud lhh boln.arai chdee hetees heterlee

  • BAAGII (May 25, 2016 10:03:20 am )

    Монголын төрөөр ч АН-ынхан тоглож байна даа.

  • зочин (May 25, 2016 10:13:35 am )

    бид маш олуулаа ардчилсан намын төлөө саналаа өгнө.

  • zochin (May 25, 2016 10:36:14 am )

    АН БОЛ МАН -ТАЙ ЗҮЙРЛЭХЭЭРГҮЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРХ БАРИХ ХУГАЦААНДАА ХИЙЖ АМЖУУЛСАН. ДЭД БҮТЭЦ , ЗАМ ХАРГУЙ , ГУДАМЖ ТӨСӨЛ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ , ҮЙЛДВЭРЖҮҮЛЭЛТ БОЛ ОЛОН ТҮМЭНД ШУУД НААЛДАХ АЖЛУУД МӨН. ТҮҮНЭЭС МАН-ЫН АЙЛ БҮРТ ТАРААДАГ 21 МЯНГА БИШ. АН-ЫГ БҮГДЭЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ.

    • irgen (May 25, 2016 12:30:24 pm )

      ZEEL AVCH ZAM BARIDAG ULS MONGOLOOS UUR BAIDAG UM BOLOV UU

  • иргэн (May 25, 2016 11:01:13 am )

    яг шдээ ямаа минь гэдэг биздээ.Ардчилсан ХУЛХИУД гудамж төслийг 22 компаниар хулхидаж хийлгүүлээд цөмийг нь дампууруулсан гавьяатай л байх. Харин 14 тэрбум: цэцэг тарьж байна гэж хувааж идсэн.Айл бүрт бишээ. Тэр чинь дуслыг 1000 хуваасан юм. Өөрсдөө яаж идэв, яаж дампууруулав, түрийний муусайн бөөснүүд. Бүүр өлөн бөөснүүд.

  • Барс (May 25, 2016 11:10:39 am )

    АН хоорондоо ил тод зодолддог ч, хамгийн их бүтээн байгуулалтыг хийж чадсан. АН мэнэжмэнт сайтай, улс орноо хөгжүүлж чаддаг нам.

  • hulan (May 25, 2016 11:19:13 am )

    ail bvrd chih haluutsuuldag hvvhed bdg shd. teren shg ardchilsan namd ch bas heden tiim hvvhed bg. ene ardchilliig vgvisgeh gutaah shaltgaan bish. ardchilal zuwhun ordond suuga nuhdiinh bish bidniih gdgiig ymargt sana.

  • Tumurbaatar (May 25, 2016 11:39:16 am )

    Tusbiin xyreenii medegdelee hugatsaand ni batlaxguigeeree tusbiin xyyli zurchih ni dee. Odoo hyyli hamaagui bolson bololtoi. Man ch chnmeegui sonin yuomaa.

  • Zanaa (May 25, 2016 11:58:58 am )

    AN ingeed l hogiin hulgachiin zan gargaad bdag.Ulsin ajil hiihgui um bol ta nar tsalin avah ysgui.Hulgai hiih,ulsaa hudaldah bolohooroo ymar garguun geech AN-han.Z.Enhbold chi bank ideh bolohooroo yaj hurdan ajilldag bilee,ulsin ajlig nuraahdaa yasan sain um.Ene beltgegiig buudchihdag anchin bdag ch boloosoi.

  • зочин (May 25, 2016 12:03:10 pm )

    Энхболд тэргүүтэй ан-ын хулгайчууд үнэхээр эх оорны эрх ашиг, төр засгаар хэтэрхий тоглож байгааг Монголчууд минь зүгээр хараад, ийм тэнэгийн дээд араатнуудаар хувь заяагаа бусниулгана гэдэг дэндүү гутамшигтай бөгөөд тэсвэрлэшгүй доромжлол биш гэж үү????? Энэ тэнэгүүдийг зөвхөн шорон л угтах ёстой. Шорон ч багадна!!!!!!!!!!!!!!!! Нүгэл чинь нүдээрээ гоожноо та нарын, харж л байгаарай араатнууд минь

  • Ewiidee (May 25, 2016 12:21:23 pm )

    kue Neeree ene AH yu hiisen gej tegdeg bainaa hudlaa neg bardam am shaldan guynuud ewiidee eh orong min tsohrooj baina shdee ed nar 3 say ard tumeng guilagchin bolgoson archaagui ymnuud

  • booj uhlee (May 25, 2016 12:24:08 pm )

    dandaa mongo huwi huwi iin carrer huuj uls tord orson hiimel dur esgegchid ednariig zugeer l hiih yostoi gazar n hiiwel taarna

  • yaanaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa (May 25, 2016 12:26:55 pm )

    yaaanaaaaa Ene AH idej tsadadgui ymuudaa !!!!!!!!!!! orowdoltoi ymaa chaavaas

  • зочин (May 25, 2016 12:44:27 pm )

    Монголд ер нь төр гэж бн уу

  • Хулгайч АН (May 25, 2016 12:49:54 pm )

    Богд уулын арын 17.1 км замыг 24.7 тэрбумаар барьсан гэж сонссон юм байна. Тэгээд маш их олон гүүр хоолой,даваа нугачаатай,хад асгатай хэцүү зам гэж ярьж байхыг сонссон. Гэтэл 5.5 км ,тэв тэгшхэн замыг 24.0 тэрбумаар хийсэн гэнэ. Гудамж төслөөр шүү дээ. Мөн хол зөрөө шүү. Мөн ч их мөнгө идсэн дээ. Фортуна Батбаяр,долир Батболд нар,Бас АН-ынхан.

  • Зочин (May 25, 2016 1:42:57 pm )

    Арчаагүй АН-ын дүр төрх жинхэнэ утгаараа харагдаж байна.

  • зочинЗочин (May 25, 2016 2:25:37 pm )

    Ардчилалын болон УИХ ын түүхэнд бас нэг гутамшигиййг З Энхболд үлдээлээ. Ардчилалыг гутаан гуйвуулахын сонгодог жишээнүүдийг энэ их хурал АН ын нөхдүүд их хурлыг нээснээс авхуулаад эцсийг нь хүртэл тод томруун харууллаа. Ийм нөхцөлд Монгол хөгжих ямарч үндэс алга

  • Anonymous (May 25, 2016 2:36:54 pm )

    Enhbold darga zev shiidver gargajee. Namaa, zasgaa bodson ni deer.

  • Зочин (May 25, 2016 3:28:02 pm )

    Оорсдоо унах нухээ ухаж байна.Тороороо тоголсон АН-ыг олон тумэн ойлгож байгаа байх .АН-хан бутээн байгуулалтын ажилаа 3 дахин их унээр хийж бутээсэн.Уунийгээ их зуйл хийлээ гэж олон тумний тархийг угааж байна.Тасаг,хэлтэс ч удирдаж байгаагуй хун УИХ-ыг удирдана гэж юу байхав дээ.Ийм л хунийг сонгож байгаа нь АН-д унэнхээр удирдалгын ухаан зохион байгуулалт дутагдаж ,зовхон ашиг сонирхолын зорчилд идэгдэж тарж бутарч байна.Энхболд эхнээсээ ашиг сонирхолын зорчилд орох ажил эхэлж хийсэн нь ийм байдалд оруулжээ.

  • Bataa (May 25, 2016 7:35:43 pm )

    Бэлтрэгний арьс өвөрхангайд үнэтэй байна лээ

  • Бичээч (May 25, 2016 9:13:16 pm )

    Та нар аль засгийн үед ямар хотын даргын үед зам гудамж талбай дахин төлөвлөлт гэх мэтээр хотыг хөгжүүлж бүтээн байгуулалт хийж байсныг яг үнэнээр нь нэрлэ дээ. Би хотын газрыг луйвардаж ашиглаж идэж байсан дарга нарыг яг үнэнээр нь л хэлж чадах юм байна. Хийснийг муулж идсэнийг магтдаг зангаа хэзаа болих бол хүмүүсээ. МАН-аас хишиг хүтээд улсаа мартаж болохгүй л баймаар.

  • Dorj (May 26, 2016 7:30:11 am )

    AN songuulid 45 suudal abah ni todorhoi. man Zuderch sandarch tebdej tednii esreg hamag l muu argaaraa uzej bainadaa.

  • GG (May 26, 2016 11:37:56 am )

    AN ugaasaa dhj sehehgui ee bur musun ene jil ard tumen tedniig zailuulah bolno!!!

  • HAHA (May 26, 2016 12:03:43 pm )

    baliar novshnuud ve bur etssiin argaa hereglej bgaamuu!

  • Хонгороо (May 26, 2016 12:03:59 pm )

    АН аргаа барж байна

  • LOL (May 26, 2016 12:06:31 pm )

    arai2 AH iihan odoo dandaa uursdiihuu bulai nuuh gj ingej bhiin!

  • Irgen (May 26, 2016 12:06:57 pm )

    АН uneheer herees heterch bainaa. Iim ulsuudiig songohoo l bolichihoy l doo ard tumeen songood baival uls oron maani hugjihgu bn shu de.

  • JOJO (May 26, 2016 12:08:00 pm )

    AHiihan gj neg baliar arga yadsan yum hiihiin!!! baliar novshnuud chin!

  • zochin (May 26, 2016 12:13:00 pm )

    Алтан нарыг алга нь дээр чинь тавиад өгье, Алиман сарыг хүзүүнээс чинь зүүгээд өгье гэсэн ч АН-ийг сонгохгүй гэж АНдгайлж байна.

  • zochin ni (May 26, 2016 12:14:33 pm )

    АТГ gazriig tomiluulahgvi bulhiagaaa hediii boltol nuuhiin beee AH

  • Хонгороо (May 26, 2016 12:21:20 pm )

    АН үнэхээр аргаа барж

  • zochin (May 26, 2016 12:24:35 pm )

    AN ch argaa barj baina daa huurhiii

  • zochin ni (May 26, 2016 12:25:21 pm )

    AH argaaa barj bh shiw de huurhiii ugiin tgd songogdku deeee

  • Zochin (May 26, 2016 12:39:45 pm )

    AH sanalaa uguh hvmvvs dandaaa tedniii gar hul blson tiim l hvmvs bgaaa nre shv.Ternes bol AH sanal uguh hvn odoo uneher gvi shvvv

  • zoo (May 26, 2016 12:49:44 pm )

    AH arai denlee burhan mine boldog bol bvgdiig n buudad unagachih ymsan

  • Маяа (May 26, 2016 1:24:02 pm )

    Одоо больсон дээр шдээ Яасан ард түмнээ боддоггүй арилсан дотортой арга ядсан луйварчид вэ АН одоо бүр аргаа барж муу зүйлс хийхээс буцахаа байж байгаан байна лдаа арайчдээ!!!

  • hihi (May 26, 2016 1:37:36 pm )

    zailuuldaa argaa barj baih shiw garkugee medeed idej uuj bn daa, huurhii mongolchuud

  • Зочин (May 26, 2016 1:49:55 pm )

    АН ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө хүлээгдээд байгаа хуулиудаа батламаар юмаа. Алийн болгон өөрсдийн маафааныг арилгаж нуун дарагдуулахын төлөө чуулганыг хойшлуулж ажил удах одоо боль. АН тай намгүй Монгол хөгжөөд хөлжөөд илүү сайхан болно.

  • Иргэн (May 26, 2016 1:55:43 pm )

    Ардчилсан намын оффшорчид З.Энхболдыгоо атгаад байгаа бололтой шүү. Оффшорчидынхоо асуудалыг шийдэж чадахгүй байж Юун сонгууль Юун ард иргэдийг асуудал. Оффшорчдынхоо мөнгийг хаанахын аль бүсийн оффшорлуу нуув вэ гэж тархи толгой нь хурдны морь шиг ажиллаж байгааа байхдаа. Чуулган хойшлуулсаныхаа төлөө АН хариуцлага хүлээ. Ард олны эрх ашигийг уландаа гишгэсэн малнууд

  • Иргэн (May 26, 2016 2:20:35 pm )

    Өт хүртэл биед нь хүрхээр өрвөлздөг биздээ айн арга ухаанаа барсан АН өрвөлзөж өгч байнаа. Хичнээн өрвөлзөхийг чинь харж л сууя даа ард иргэд бид чинь.

  • bataa (May 26, 2016 3:49:15 pm )

    Оффшор АН чацга царайлна аа, харж л байгаарай.

  • zochin (May 26, 2016 3:49:51 pm )

    АН гэдэг худалч, хулгайч, хулхи, оффшорчин намд хэн итгэж саналаа өгөх вэ дээ?

  • зочин (May 26, 2016 3:50:18 pm )

    АН гэж хуурч, хулхидаж дуусахгүй юм аа?

  • irgen (May 26, 2016 3:50:34 pm )

    Umhii debil ANuusuud har mashinaar l garch irdeggui yum Bol ene buzruudiig songoh Hun Mongold bhgui !!!

  • irgen (May 26, 2016 3:51:15 pm )

    AN iin teneguudiin ajil iim l bn

  • Зочин (May 26, 2016 9:12:10 pm )

    АН энэ мэтчилэн арга мухардсаар байх болно.!!! Эдгээр хүмүүсд дахиж итгэл хүлээлгэх МОНГОЛ иргэн байхгүй.!!!

  • Maya (June 08, 2016 12:08:11 pm )

    AN odoo zvgeer bolison deer shdee. Zam gudamj talbai gesen zuilee hichneen huudas bolgood ichihgvi 4n jiliin ajliin tailan gd taraaj bnlee. Uneheer l ih buteen baiguulaltiig hiisen bol ard irged chn bvgd sohor bishdee haraaj bahdaad l ywj baih baisan. Ene nuuts dansaa 4n jil nileen zuzaaruulj awlaa ard irged chin tuildaj bna archaagvi amitadaa

antalya rent a car