antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 9 comments

Мандатын дээрэмд өртсөн МАН-ын 9-11 тойрог

нийтлэсэн Admin
1d012745cca331894621ebd32c074500

Сонгуулийн дүнг урьдчилан хэлэх боломжгүй ч эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилийн засаглалд дүн тавих шалгуур дор сонгууль болно гэвэл олонхи биш юм аа гэхэд, хамгийн олон суудал авах магадлал МАН-д илүү бий. АН амсч болох ялагдлаа ялалт болгон эргүүлэх, ялах тойргоо нэгээр ч болов нэмэхийн тулд засаглаж байгаа эрх мэдлээ хэтрүүлж, “чадаж байгаа юманд аргагүй” гэдэг ганцхан зарчмаар сонгуульдаж байна.

АН тойрог буюу мандатыг хуваарилахдаа АН-ын ялах газарт тойрог нэмэх, МАН-ын ялах мандатыг хасч сонгуулийн шинэ газрын зураг зурав. УИХ-ын хурлын дөрвөн ч удаагийн сонгууль явуулсан энэ тогтолцооны мандатын хуваарь энэ удаа хэрхэн өөрчлөгдснийг харьцуулъя.

1. Булган хоёр мандаттай байсныг нэг болгов. Хоёр мандат өгвөл МАН-аас Ё.Отгонбаяр, Булганы намын дарга Ж.Бат-Эрдэнэ нар ялж магад. Хоёул биш юм аа гэхэд нэг нь найдвартай ялна. Иймд хоёрыг зэрэг алдах, ядаж л нэг суудал сул өгч байхаар АН-д саяхан элссэн “UFC-гийн Амартүвшинг МАН-ын нэр дэвшигчтэй тулгах, ялагдвал нэгийг л алдана гэж тооцжээ.

2. Говь-Алтай хоёр мандаттай байсныг нэг болгов. Шалтгаан нь Булгантай яг адилхан, МАН-д хоёрыг зэрэг алдахгүй, үгүй юм аа гэхэд нэгийг сул өгөхгүй. Говь-Алтай бол Монголдоо хоёрдугаарт орох том газар нутаг тай, 60 мянга гаруй хүн амтай байх нь АН-д хамаагүй .

3. Дорнод гурван тойрогтой байсныг хоёр болгов. АН-аас тус аймагт өрсөлдөөд ялах магадлалтай гурван байтугай, хоёр өрсөлдөгч бодитой байхгүй. Хэрвээ гурван тойрогтой болговол МАН-д нэг суудал сул бэлэглэхтэй адил.

4. Дундговь жижиг 76-д дандаа хоёр мандаттай байв. Одоо нэг болгосон нь АН-д “Мон-Уран”-ын Х.Наранхүүгээс өөр ялах магадлалтай нэр дэвшигч байхгүйтэй холбоотой. Хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Р.Эрдэнэбүрэн нэр дэвшихээр ажлаа өгсөн ч, АТГ-аас түүнийг цагдан хорьсноор АН энэ аймагт ганц нэр дэвшигчтэй үлдэв. Нэгэнт АН-аас ганц л нэр дэвшигч байгаа учир Дундговь нэг л мандаттай байх ёстой.

5. Завхан аймаг гурван мандаттай байсныг хоёр болгов. АН-д ялах магадлалтай гурав дахь нэр дэвшигч байхгүй. Завхан энэ удаа МАН-д их халгаатай. Тэнд МАН-аас Ш.Батсамбуу дэвшлээ гэхэд МАХН-аас Д.Балдан-Очир, хэвлэлийн мэдээнээс харахад ах дүүгийн тангараггүй мэт зөрчилтэй Ш.Сайхансамбуу Г.Уянгын намаас очоод дүүгийнхээ саналыг хуваахгүй гэх газаргүй. Мөн СЕХ -ны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, одоо СЕХ-ны ажлын албаны дарга Д. Баяндүүрэнгийн эхнэр АН-аас энэ аймагт нэр дэвшинэ, мөн Төрийн банкны захирал Д.Батсайхан нэр дэвших магадлалтай. Хэрвээ Завхан гурван мандаттай байсан бол нэгд нь МАН өрсөлдөгчгүйгээр ялах байв.

6. Өвөрхангай дөрвөн мандаттай байсныг гурав болгов. Г.Батхүү, Д.Зоригт бас З.Энхболд нар өмнө нь шүүхийн оролцоотойгоор ялсан учраас энэ тойрогт эргээд очиход нүүр халуун, хэл ам ихтэй. Тийм учраас тэд энэ удаа нутгаа зорихгүй. Баялаг бүтээгчдийг дэмжинэ гээд баялаг бүтээгчдээр сонгуулийн PR-аа хийж яваа Ч.Даваабаяраас өөр бодитой нэр дэвшигч АН-д байхгүй. Хэрвээ урьдын жишгээр дөрвөн мандат хуваарилсан бол МАН-ынхан Өвөрхангайд багаараа биш юм аа гэхэд ядаж хоёр тойрогт нь ялах ч магадлалтай байв.

7. Сүхбаатар аймаг хоёр мандаттай байсныг нэг болгов. Хоёр болговол нэг дээр нь Ч.Улаан очоод ялж магадгүй тул МАН-д нэгийг сул өгөхгүйн тулд түүнийг Засаг дарга Ж.Батсуурьтай тулгаж өрсөлдүүлэх хувилбарыг АН сонгов.

8. Төв аймаг дөрвөн мандаттай байсныг гурав болгосон нь мөн л АН-аас ялах магадлалтай нэр дэвшигч байхгүйтэй холбоотой.

9. Орхон аймаг хоёр мандаттай байсныг гурав болгож нэгээр нэмэв. Энэ нь Батчимэгээс гадна сайд Д.Дорлигжав болон Д.Одхүү нарт тойрог гаргаж өгч байгаа хэрэг. Мөн энэ аймгийн сонгогчдын саналыг татах сонгуулийн нууц хөзөр АН-д байхыг үгүйсгэхгүй.

10. Нийслэлийн мандатыг 28 болгов. Энэ нь нийслэлийн сонгуулийн буюу Засаг дарга Э.Бат-Үүлийн фоноор УИХ-ын сонгуульд санал цуглуулах гол зорилготой. Бас болоогүй МАН-д санал өгдөг гурван дүүргийг “татан буулгаж” тараав. Бие даасан тойрог байх шалгуурыг бүрэн хангах хүн амтай, засаг захиргааны нэгжтэй Баганнуурыг гэхэд МАН-д саналаа өгдөг, АН-аас нэр дэвшигч байхгүй гэдэг шалгуураар дөрөв хуваав. Сонгуулийн тойрог бол хиллэж явдаг. Энэ зарчмаар, хэрвээ Багануурыг нэгтгэх шаардлагатай бол Баянзүрхтэй нэгтгэх учиртай. Гэтэл Баянзүрхийг алгасаад Сүхбаатарт дүүргээр нь бус, дөрөв хувааж тараав. Энэ нь Багануурын дүүргийн “улаан сонгогч”-дыг “цэнхэр сонголт”-ын дунд тарааж саармагжуулах сонгуулийн систем юм. Сонгууль бол сонгогчид нь санал өгч нэр дэвшигчид нь “санал өгнө, өгөхгүй”-гээр сонгогчдоо ялгаж тойрогт хувааж байгаад сонгуульдах гэж байна. Үүнийг Давид Брин гэж АНУ-ын эрдэмтэн “ардчиллын зүрхэн дэх хорт хавдар” хэмээн томьёолжээ. Монголын ардчилал дэлхий дахинд нэг зүйлээр хамгийн их үнэлэгддэг, үлгэр болдог. Тэр нь засгийн эрх тайван замаар, сонгуулиар шилждэг явдал. Өөрөөр хэлбэл , Монголын ардчиллын брэнд нь ардчилсан сонгууль. Гэтэл хуулиар халхавчилсан мандатын дээрмээр сонгуулиар хамгаалдаг ардчилалдаа бид өөрсдөө халдлаа. Нэг удаагийн сонгуульд ялах гээд нэг насаараа хамгаалах ёстой ардчилалдаа ингэж халдах нь жоомоо алах гээд байшингаа шатаахтай адилхан болох вий. Муу юм модон улбаатай. Муу жишээнээс л буруу жишиг тогтдог. Багаараа ялна гэж явдаг АН-ынхан энэ удаа фракцаараа ялгарахаар шийдсэн бололтой .

Эх сурвалж: Itoim. mn сайт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Tuul (May 24, 2016 3:06:16 pm )

    Ardchulsan nam erj huurch luivardah nu diildehgui yumaa

  • Tuul (May 24, 2016 3:07:51 pm )

    Ardchilsan gej ichdegui har huurnuud Yuma. Ylagdah ni todorhoi bolood har mashinaar garch irne gej bodood bga yum bhdaa ard tumen huchtei shu malnuudaa

  • songogch irgen (May 24, 2016 5:53:09 pm )

    Amid yavsan hun altan ayaganaas us uuna gedeg estoi ulgeriin dalai bolohiig ene 4 jild harin ch hangalttai uzlee dee.Ene songuuliar har mashintaigaa garch irvel baidal ulam hetsuu bolno gedgiig tumen olon min erhbish tungaah biz ee.Hezee hongiliin uzuurt och gayaltaih yom buu meddee.Unenhuu hargis niigem yomaa huurhii…

  • zochin (May 24, 2016 9:13:03 pm )

    AN nam duraaraa durgij dund chumguuruu jirgesen 4jil bailaa. AN ig Dahin buu songoori ARD TUMEN MINI

  • Зочин (May 24, 2016 10:14:39 pm )

    Хэн АН-ыг ялна гээд байгаан Тойргийг яаж ч хуваасанАН ялахгүйш дээ

  • Зочин (May 24, 2016 10:15:45 pm )

    Хэн АН-ыг ялна гээд байгаан Тойргийг яаж ч хуваасан гарахгүй нь ойлгомжтой болсон

  • ХҮН (May 24, 2016 10:17:35 pm )

    АН биш ард түмэн шийдэх юм бишүү

  • зочин (May 25, 2016 8:14:53 am )

    МАН нам тэр тойргуудад ялна гэж хэн хэлээд байна мундаг үзмэрч бэ тэр чинь заяа төөрөгөө үзүүлэх юмсан хаха

  • irgen (May 25, 2016 11:56:32 pm )

    AN sonotugei l bolj

antalya rent a car