antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 13 comments

Н.Батцэрэгийг сайдаар нь үлдээж, М.Сономпилийг Батлан хамгаалахын сайдад томилоод үлдсэн хоёрыг нь Шонхор, МҮДН хувааж авах бололтой

нийтлэсэн Admin

14640471365743962099cc5

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын ээлжит хуралдаан дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Уг хурлаар төлөвлөсөн 20 асуудлыг хэлэлцэхээс гадна эвслийн бүлгийг бүрдүүлж байсан МАХН-ын засагт ажиллаж байгаа сайд нарыг суудлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан эвслийн бүлгийн сайд нар болох Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон нарыг албан үүргээс нь чөлөөлөх шийдвэр гарав. Ямартаа ч бүх зүйл төлөвлөгөөний дагуу өрнөж байна. Энэ сарын эхээр МАХН-ын нэр бүхий гишүүд бүлгээсээ болон намаасаа гарч УИХ-д эвсэж орсон МҮАН-ыг орхин одсон. Ингэснээр найман хүний бүрэлдэхүүнтэй болоод байсан эвслийн бүлгийн тоо тав болж УИХ-д бүлэг байгуулах эрхээ албан ёсоор алдсан юм.

Эвслийг задарсан даруйд АН-ынхан дотроо МАХН-ын гишүүдийг ойрын өдрүүдэд үүрэгт ажлаас нь чөлөөлж дараагийн сайд нарыг нэн даруй томилох нь талаар хэлэлцэж эхэлсэн. Бид энэ өмнө нь энэ талаар мэдээлж байсан юм. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “эвслийн бүлэг задарсан ч гэсэн Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Мөн Засгийн газар эрх зүйн чадамжтэй хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдэл хийж байсан ч өчигдөр хуралдаад ийнхүү МАХН-ын гурвыг “хөөж” гаргах шийдвэр гаргачихлаа. Ер нь МАХН-ын гурван сайдыг “хөөж” гаргах шийдвэрийг Ерөнхий сайд хүссэн хүсээгүй гаргах байсан нь тодорхой. Өнгөрсөн долоо хоногт ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилсоноор дээрх үйл явц шулуудаж эхэлсэн юм. Ерөнхий сайд гурван сайдаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ дурджээ. УИХ ч уг асуудлыг дэмжих нь байх.

Харин одоо тэдний оронд хэнийг сайдын суудалд сарын хугацаатай суулгах вэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан гомдолтой байгаа фракциуддаа хувааж өгөх гэнэ. Эсвэл Ерөнхий сайд толгой мэдэж кабинетээ бүрдүүлэх магадлалтай. Шинэ сайд нарын нэрсийг АН-ынхан маш нууцалж байгаа бөгөөд зөвхөн дарга нар нь л хоорондоо ярилцсан гэнэ. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-д шинээр элсэж “дагаар” орсон МҮАН-ын Н.Батцэрэг, М.Сономпил нарыг зүгээр суулгахгүй аж. Н.Батцэрэгийг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайд хэвээр нь үлдээж, М.Сономпил гишүүнийг АН-д элсэж орсонг нь “шагнаж” Батлан хамгаалахын сайдаар томилохоор ярилцжээ.

Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар АН дотроосоо шинэ сайдуудыг томилох бөгөөд З.Баянсэлэнгэ сайдын хашиж байсан Барилга хот байгуулалтын сайдад “Фортуна” Н.Батбаярын талынханаас буюу МҮДН фракциас томилох бололтой. Шадар сайдад харин Шонхор фракцийн хэн нэгнийг томилохоор тохирчээ. Өөрөөр хэлбэл З.Энхболдын өөрийн хүмүүсээс нэгнийг нь томилох гэнэ.

Сайд нарын томилгооноос ерөнхийдөө АН-ын дотоод зөрчилдөөн улам ширүүсч үү аль эсвэл намын дарга нь фракциудаа “базаж” чадсан уу гэдэг нь тодорхой болно. Мөн Ерөнхий сайдын эрх мэдэл бүрэн  утгаараа хэрэгжиж байгаа эсэхийг ч харж болох юм. Дашрамд дурдахад томилгооны тойргоос гадуур үлдэж мэдэх фракци нь “Алтангадас”. Ямартаа ч АН-ынхан дор бүрнээ шинэ сайдуудаа томилох талаар ярилцаж тохирсан байна.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • irgen (May 24, 2016 9:05:59 am )

    Zov oo zov.AN saiduudaa dotroosoo tavix xeregtei. Songuul bol orsoldoon sbuudee. Orsoldogch talaa demjine gej yu baidgiin ali boloxoor xuchiig ni sulruulax estoi shuu dee

  • khuuchin tsereg (May 24, 2016 9:08:32 am )

    Sonompil batlan khamgaalakh yamnii saiaar sain ajillasan ugaasaa tsergiin surguuli togsson tul bolj baina. Ajiltaigaa taniltsana ene ter gesen zuil baikhgui sbuud l ajillana

  • irgen (May 24, 2016 9:11:11 am )

    Bayanaa egch Oyunbaatar meteer odoo yugaa khiikheb dee. MAXN~n said nariig oorchilson ni deer dee ugaasa oligtoi ch ajillasan bish ajillah bish

  • irgen (May 24, 2016 9:16:34 am )

    Sonompil bolj baina shuu. Omnovoviin angid khamt ajiilaj bailaa. Jinkhene tsergiin darga 4 jil tsergiin surguulid sursan kazarmd 4 jil amidarsan tsereg khunii amidraliig sain medne omno ni Batlan khamgaalakhiin saidaar mash sain ajillasan Erchim khuchinii saidaar bas sain ajillasan odoo ayulgui baidaliin baingiin khoroon darga ugaasaa l ene salbariin undsen khun

  • irgen (May 24, 2016 9:21:17 am )

    MAXN ~n humuus Batlan Xamgaalaxiig bujignuulsan Borte tsergiin uildveriin dargaar olsgolon zarladag khuukhen tavisan tsergiin ansambliin dargaar 1 duuchin tavisan yamnii gazriin dargaar Enxbayariin bie hamgaalagchiig tavisan geed l . Odoo jurmand ni oruulah heregtei

  • зочин (May 24, 2016 9:25:26 am )

    Сономпил очихоор дахиад цэргийн ангийн обьектуудыг зарна даа яанаа армийнхаан.

  • Anonymous (May 24, 2016 9:35:18 am )

    Сономпил болж байна шүү.

  • ЦЭРЭГ (May 24, 2016 10:07:13 am )

    ТАНКТАЙ ХӨШӨӨГ БУЦААЖ БУУРИН ДЭЭР НЬ ТАВИАД ТЭМЭЭНҮҮДИЙГ НЬ ЧИГЭЭР НЬ ЯВУУЛСАН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА

  • иргэн (May 24, 2016 10:57:14 am )

    хаана албан тушаал амлана тэнд л цохиж явах юмдаа

  • Anonymous (May 24, 2016 11:07:28 am )

    хөөрхий дөө Энхбаярынхан

  • Anonymous (May 24, 2016 12:38:45 pm )

    Zuw shde MAN gar bas MAHN iihan r yur ni odoo tahiin beee zailuulah heregtei

  • ХЭ ХЭ (May 24, 2016 2:17:57 pm )

    БАЛАЙСЭЛЭЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЗАЙЛУУЛ

  • irgen (May 24, 2016 8:40:59 pm )

    Sonompil manai yamnii saidaar dajgui sain ajillasan erchim khuchinii saidaar bas sain ajillasan.jinkhene mergejliin khun tsergiin surguuli togsson tsergiin angiudad ajillaj baisan.
    Tiim ucbir batlan khamgaalamhi8n saidad yag tokhirno

antalya rent a car