Энэ удаагийн сонгууль өмнөх зургаан сонгуулиас аль аль талаараа тэс өөр болох нь тодорхой харагдаж байна. Өнгөрөгч хорь гаруй жилийн өмнө амлаж байснаа өнөөдөр ч амлан худлаа инээж байгаа улстөрчид бол сонгуульд ялах нь бүү хэл өрсөлдөөд ч нэмэргүй. Сонгогчдын үзэл бодолд томоохон өөрчлөлт орсон гэдэгтэй маргах хэрэггүй. Нэг их академик шатанд боловсорсон гэж хэлэхгүй ч манай улстөрчдын 20 жилийн хулхидалт нь сонгогчдыг хашир болгож, өөрийн эрхгүй шинийг эрэлхийлэхэд хүргэж байна. 1992, 1996 онд ярьж байснаа өнөөдөр ч бурж суугаа гишүүд маш олон бий. Тэдний хувьд дараа дараагийнхаа ажлыг бодох, эсвэл тэтгэврээ суух арга замаа хайсан дээр. Судлаач Д.Ганхуягийн хэлснээр “Биологийн нас залуу ч улстөрийн нас нь хөгширч бүр төгцөг болсон Ч.Сайханбилэг, С.Баярцогт” нарын хувьд бол оффшор бүсээ хөгжүүлэхээс өөр аргагүй. Тэтгэврийн нас болоогүй ч улстөрийн нас нь дуусчихаж. Нөгөө талаар намынх нь дарга “оффшортой нөхдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ ч тодорхой хэлнэ билээ. Ч.Сайханбилэгийн хувьд 1996 онд буюу хорин жилийн өмнө хорин хэдтэй залуу худлаа яриад л явж байсан. Өнөөдөр ч үүнийгээ яриад л явж байна. Р.Гончигдорж мэт нь ч яахав, чөлөөндөө гарчихна. Тиймээс парламент шинэчлэгдэх шалтгаануудыг нэрлээд үзье.
1.Хорин зургаан жилийн залхаалт, худал амлалт газар авахаа больсон учраас /1992, 1996 онд ярьж байснаа өнөөдөр ярьж байгаа нь эмгэнэл/
2.Ард түмэн улстөрд 10-20 жил болсон нөхдөөс илт уйдсан учраас /Нэрлээд яахав, бүгд мэднэ. Тэр тусмаа фортуна Н.Батбаяр нараас бол залхахын дээдээр залхаж байна/
3.Нүдээ аниад ч хамаагүй шинэ хүмүүсийг сонгох учраас /Яагаад гэхээр эд нараас л салж байвал хамаагүй гэсэн бодол сонгогч бүрт бий/
4.Улстөрийн намууд 76 нэр дэвшигчийн 15 нь эмэгтэй байна гэсэн хатуу заалттай болсон учраас /эмэгтэйчүүдийг дэмжих хандлага нийгэмд буй. Тиймээс ч Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувь хэмээн зааж өгсөн/
5.Нийгэм өөрөө эрс шинэчлэлийг хүсээд удаж байгаа учраас /Улстөрчид бол гудамжинд цэцэг тариад, байшин барилгаа будахыг шинэчлэл хэмээн ойлгуулахыг хичээдэг. Гэвч сонгогчид энэ нь шинэчлэл биш гэдгийг мэднэ, тэд тэнэг биш/
6.Ард түмэн өөрөө боловсорч хөгжихийг хүссэн учраас /Кембриж ч юм уу Мүүний биш, хүн болж боловсорч хөгжихийг хүсч байна. Сургуулийн хүүхдийн насны тоотой тоглох бус сэтгэл зүйд нь нөлөөлөх үндэсний үзэл хүсч байна/
7.Улстөрчдийн хэт их мэдэмхийрэл хэрээс хэтэрсэн учраас. /С.Ганбаатар, О.Баасанхүү нараас гадна Шийдлийн Засгийн газрын мэдэмхийрэл хэрээс хэтэрсэн/
8.Ард түмэн хөлсөө урсгаж олсон мөнгөө Төрөө оршин тогтнох, ирээдүйнхээ сайн сайхны төлөө татвар төлдөг. Нөгөө талаар эх орныхоо баялгаас хувь хүртэх тухай бодож сууна. Гэтэл тэр бүгд оффшор бүсэд байгааг мэдэх болсон учраас. /С.Баярцогт нарын хүмүүсийн нэрсийг жагсаасан байгаа/
9.Манайд хэзээ ч ардчилсан ёс тогтоогүй, ардчилсан нийгэм байгаагүй гэдгийг мэдэх болсон учраас /Өнөөдрийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрсэн. Дүр эсгэсэн, баахан ардчилал ярьж цээжээ дэлдэгсэд олширсон. Хэдий ийн цээжээ дэлдэвч ардчилал гэж юу байгааг өөрсдөө ч мэддэггүй/
10.Ардчилал нэрийн дор Төрөөс төрсөн тэрбумтнуудыг бүгд таних болсон. Тэднийг үзэн ядах сэтгэл нийгэмд давалгаалж байна. /АПУ Г.Батхүү, Женко Х.Баттулга гээд олныг нэрлэж болно/ гэсэн арван шалтгааныг нэрлэж байна.
А.Энхбат
Холбоотой мэдээ
-
ГООЛИНГОО (May 23, 2016 12:16:56 pm )
ЗӨВ ШҮҮ БАС АРД ИРГЭДИЙНХЭЭ САНАА БОДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗСЭН НИЙТЛЭЛ БАЙНА. ЮМ БОЛ АН, МАН, ГЭЭД Л СОЛИОРОЛ БАЙСАН НЭГ Ч ГЭСЭН БИД БҮГДИЙН БОДОЛ САНААГ ТУСГАЖ ҮЗСЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ БАЙНА. БАЯРЛАЛАА СЭТГҮҮЛЧ А.ЭНХБАТ-АА. ҮНЭХЭЭР ПАРЛИАМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БОЛСООН АРД ТҮМЭН МИНЬ МАНАН-С САЛВАЛ ПАРЛИАМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭНЭ ШҮҮ.
-
Мөнгөө (May 23, 2016 2:34:57 pm )
Нээрээ яагаад хааяа ч гэсэн ингээд нэг ард иргэдийнхээ төлөө гэсэн нийтлэл гаргаж болохгүй гэж.Юм л бол МАНАН-н захиалгатай зүйлс хөвөрсөөр байдаг.АН МАН ямар гэдгийг бага сага ч гэсэн үнэн төрхийг нь илчлээд байвал дахиж сонгож болохгүй гэдгийг ойлгоно.Бүх л болж бүтэхгүй зүйлс эдгээр намуудтай холбоотой байгаа гэдгийг иргэд ч мэддэг болж.Олигархуудаас салж байж л шинэчлэл маань хийгдэнэ.
2 Comments