БЗД-ийн 27-р хороо Дунд дарь эхийн замд Nissan Serena автомашины жолооч П нь явган зорчигч БЗД-ийн 27-р хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг ЗЦГ-ын алба хаагчид шалгаж байна.
ХУД-ийн 9-р хороо Наадамчдын зам, Буянт-Ухаа 11-р гудамжны зүүн замд амины Toyota Ceres автомашины жолооч Г нь явган зорчигч ХУД-ийн 16-р хороонд оршин суух 41 настай эмэгтэй Ц нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
Жич: Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.05%/.
СБД-ийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын урд замд ЧД-ийн 11-р хороонд оршин суух, Б нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо амины “Mitsubishi Lancer” А жолоочтой автомашинтай шүргэлцэж, ундаг дугуй унаж явсан Б /27н.эр/ нь гэмтсэн.
Жич: Унадаг дугуй унаж явсан Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болно. /Др:1,74%/
Энэ мэт согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, цаашлаад тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах тохиолдол буурахгүй байгааг замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Дуулим
Холбоотой мэдээ
-
Зочин (May 23, 2016 11:23:16 pm )
Дугуй унах эрхийг нь 2 жилээр хасах хэрэгтэй.
1 Comment