antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд :

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орохыг анхааруулж байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car