ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
- Аргын тооллын: 2016.5.21, Бямба гараг
- Наран ургах шингэх: 06.06-21.33
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 5 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 15, Хонгорцог одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Холбоотой мэдээ
Comments are closed.