antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2016 1 comment

Монгол залуус хиймэл оюун ухаан бүтээжээ

нийтлэсэн Admin

35d9d02b0478799198759c79edba1477Монголд хиймэл оюун ухааны хөгжил хэдийнэ гараанаасаа гарчээ. RND буюу судалгаанд суурилсан системд үндэслэсэн Кудос онлайн мониторинг бол үүний тод жишээ юм. Болор толь онлайн толь бичгийн үгсийн сангаар баяжуулсан учир текстэн бичвэрийг бүрэн таньж, тухайн мэдээллийн агуулгыг ойлгож, дүгнэлт хийнэ. Хэрэглэгчийн нэр, ажил, нийгэмд эзлэх байр суурийг илтгэх оновчтой түлхүүр үгсийн дагуу холбогдох мэдээллийг шүүж, шинэ мэдээ, нийтлэлийг тэр даруйд нь цахилгаан шуудангаар мэдээлнэ.

Фэйсбүүк, Твиттер гэх зэрэг сошиал сүлжээ, бүх хэлбэрийн цахим хуудаст гарсан мэдээллийг цуглуулж, нэгдсэн сан үүсгээд шүүлт хийнэ. Шүүлтээр сонгогдсон мэдээллүүдийн агуулгыг дүгнэж, эерэг эсвэл сөрөг үнэлгээг автоматаар өгдөг. Кудос таны өмнөөс мэдээллийг уншин сайн, муугаар нь ялгадаг оюун ухаант цахим редактор гэж ойлгож болох юм.

Болорсофтын залуусын бүтээсэн энэхүү систем нь бусдаас ялгарах маш том ялгаатай. Дээр дурдсанчлан хэл шинжлэлийн судалгаанд суурилсан учир уншигчдын үлдээсэн сэтгэгдлийг давхар шүүж, дүгнэлт хийх юм. Ингэснээр хэрэглэгчийн талаарх эерэг үнэлгээтэй мэдээллийг олон нийт хэрхэн хүлээж авч байгааг дүгнэж, нийгмийн хандлагыг тодорхойлж өгнө.

Эсвэл тантай холбоотой сөрөг мэдээллийг хүлээж авсан хүмүүсээс хэдэн хувь нь таны талд зогсож буйг ч мэдэх боломж юм. Хэрэглэгч зөвхөн хувийн мэдээллийнхээ үзүүлэлтийг хараад зогсохгүй өрсөлдөгч талуудын мэдээллийг давхар хянаж, тодорхой хугацаагаар харьцуулалт хийж, өөрийнхөө түвшинг тодорхойлж болно. Эсвэл өрсөлдөгчдөө холбогдох мэдээллийг авахыг хүсвэл өөрийнхөө дансыг устгаж, түүнд холбогдох нэр, түлхүүр үгсийг оруулаад хувийн мэдээллээ шалгаж байгаа мэт хяналт тавьж болно.

Үүний тулд та kudos.mn цахим хуудаст бүртгүүлж, тодорхой хэмжээний төлбөр төлснөөр түүнд тохирох хайлтын эрх бүхий хэрэглэгч болсноор та, танай байгууллага, танай бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээ мэдээлэл цаг алдалгүй нийтэд хүрч буй эсэхийг алхам бүртээ мэдэж, хянаж байх боломжтой болно.

С.Дамдин

Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 20, 2016 11:09:09 am )

    solongosuud busdiin buteeliig shuud l duuriagaal hiigeel bayjaad bolool baina. amerik yu l hiine durriaj hiigeel bolool baina daa

antalya rent a car