antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2016 6 comments

SOS: Хорт хавдар үүсгэгч хуванцар савнаас татгалзаж сурцгаая

нийтлэсэн Admin

1463477482573ae4ea75052

Хоол унд, амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, идэж байгаа хүнснээс, эдэлж хэрэглэж байгаа зүйлээс хорт хавдар үүсдэг гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Тэгвэл бидний байнга өдөр тутам, олон жил хэрэглэж байгаа ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ нэртэй хуванцар савнаас хорт хавдар үүсдэг гэдгийг иргэд тэр бүр мэдэж ойлгодоггүй байх.

Тэгвэл өчигдөр оюутнууд хорт хавдар үүсгэгч хуванцар савнаас татгалзахыг уриалсан хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд хуванцар савны хор хөнөөлийн талаар мэдээлэл хийв. Оюутан залуус “Хорт хавдар өвчин үүсгэгч хуванцар савны хэрэглээнээс татгалзаж, зохистой хэрэглээг дэмжье” хэмээн уриалж байна.

Манай улсад хорт хавдараар өвчлөгсөд болоод энэ өвчнөөр нас барж байгаа хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь чанарын шаардлага хангахгүй хуванцар савнаас үүдэж байгаа аж.

 Монгол Улсад 2003 онд хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2929 нас баралт бүртгэгдэж байсан бол арван жилийн дараа буюу 2013 онд 5255 шинэ тохиолдол, 3660 нас баралт болж өссөн байна.

Тиймээс иргэд хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хорт хавдар үүсгэх олон хүчин зүйлийн нэг болсон хуванцар савнаас татгалзаж, эрүүл ахуйн шаардлага хангасан эко сав болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшье.

1463477484573ae4ec9449a

Өнөөдөр айл өрх болгон хуванцар сав, шанага, аяга тавга хэрэглэж байгаа. Үнэндээ хуванцар сав ганц удаагийн хэрэглээ болохоос насан үүрдийн хэрэглээ биш юм шүү. Гэтэд хортой химийн бодис хийж хэрэглэх, хадгалах, тээвэрлэх зориулалт заалттай хуванцар саванд сааль сүүгээ хийж бэлтгэдэг хөдөөнийхөн ч олон бий. Тэд гадаад хэл, хориглосон тэмдэг тэмдэглэгээг мэдэхгүй учраас 5-10 жилийн дараа хортой хуванцар савны хор уршгаар ходоодны хорт хавдартай болж хор хохирлыг нь амсч байгаа нь харамсалтай юмаа. Гэр хорооллын айл өрх бүрийн бараг 70 гаруй хувь худгаас усаа хуванцар саваар зөөдөг нь үнэн. Зөөврийн ус хэрэглэдэг айлууд олон хоногоор буюу удаан хугацаагаар хадгалсан усаа ууж хэрэглэдэг. Тэгвэл бид хорт бодистой ус хэрэглэж байна гэсэн үг бөгөөд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа аюулт үзэгдэл юм.

Хуванцар савыг ашиглаж хэрэглэсэн даруйд хорт хавдартай болчихдоггүй юм байна. Хор хохирол хөнөөл нь 5-10 жилийн дараа гарч ирдэг юм байна шүү.

Тиймээс дээрх хэвлэлийн хурал хийсэн залуус “Удахгүй оюутан сурагчдын амралт болно. Улаанбаатар хотоос нутаг руугаа болон өвөө эмээдээ очих гэж  байгаа оюутан залуус гэрийнхэн нь хэрэглэж байгаа  хуванцар сав, аяга, шанагыг халахын тулд аав ээждээ, эмээ өвөөдөө зэс гуулин аяга шанага авч очихыг уриалав.  Түүчнлэн залуус “Зөв хэрэглээгээ дэмжиж, буруу хэрэглээнээс татгалзъя. Хуванцар сав хорт хавдар үүсгэгч меламин хэмээх хорт бодис ялгаруулдаг. Үхэл дуудагч хуванцар савнаас үүрд салъя” гэх мэтээр уриалсан юм.

Мөн хөдөө орон нутаг болон хотын гэр хороололд амьдардаг хүмүүс ус агуулдаг цэнхэр, шар, ногоон элдэв өнгийн том жижиг савыг бүгдийг нь металл саваар солихыг уриалсан билээ. Ингэснээр та бид хорт хавдар хэмээн дэлхийн нийтийн дунд аюул тарьж тархаж байгаа өвчнөөс гэр бүл, ойр тойрныхоноо “аврах” боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

1463477488573ae4f014c45

Хуванцар савны хор

Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдын 829 өрхөд хийсэн судалгаагаар ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийн 53,4 хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээ гарсан бөгөөд үүний нэг гол шалтгаан нь зориулалтын бус сав хэрэглэдэгтэй шууд холбоотой юм.

Учир нь тэдний хэрэглэж буй савны хотод 78,1 хувь, хөдөөд 50,4 хувь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж хэрэглэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг байна. Хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис бол формальдегидын шилжилтийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0,1мг/л-нээс тосны канистрт 1800 дахин, том цэнхэр саванд 3600 дахин их агууламжтай байдаг аж.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ЗОЧИН (May 18, 2016 9:20:46 am )

    тэр гуулин сав нь хямд байх юмуу даа хүн чадалдаа л тааруулж юмаа аьахаас яаж ч хортой хэрэглэхгүй байя гэж бодоод бэл нь хүрэхгүй шүү дээ тэр УИХ–Н ГИШҮҮД ЗҮГЭЭР Л АЙЛ БҮРИЙГ БИДОН ЖУУЛАЯ ГЭЭД СОНГУУЛИАР БИДОН ТАРААВАЛ БАРАГ ОЛОН ХҮНД БУЯНТАЙ ЮМ БОЛОХЫН БАЙНА ДАА

  • зочин (May 18, 2016 10:01:16 am )

    Яг үнэн өнөөдөр тэр үнэтэй савыг шууд худалдан авах чадвартай айл үнэндээ тун цөөхөн. Бүгд л тэр хуванцар савыгхэрэглэж байна шү дээ. УИХ-ын гишүүд мөнгөнийхөө оронд бидон тараагаач

  • зочин (May 18, 2016 10:03:47 am )

    Энэ асуудалд тун сайн анхаарлаа хандуулаасай Зүгээр нэг яриад өнгөрөх бус

  • uls turuus bolj medrel n muudsan nuhur (May 18, 2016 10:04:31 am )

    iim teneg ard tumen uhej tsevershij bsan n der. genco uyanga metiin durakuudad malluulj bhdaa taarsan uhernuud

  • Anonymous (May 18, 2016 12:53:16 pm )

    Бедон гэдэг байхаа тийм сав ав гээд байсан юм биш үү Ганбат гишүүн

  • Mongol (May 18, 2016 8:09:33 pm )

    Ene mash ynen zuil, bas hongon zagaanch muu hort havdar yysgedeg,
    Modon material, horgui sudalj shinjilsen tomor ni deer,

antalya rent a car