antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 Comments are off

Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

нийтлэсэн Admin

2dec0d6ff6d01c8aoriginal

Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0,7 км авто замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06.00 цагаас 22-ны 06.00 цаг хүртэл хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг түр өөрчлөх болов.

Авто зам засварын ажлын үеэр тухайн чиглэлд үйлчилдэг 13 том оврын автобус  Чингэлтэйн замаас Хайлааст руу салах уулзварааас буцаж эргэн батлагдсан маршрутын дагуу үйлчлэх бөгөөд хязгаарласан хэсгээс цааш “Зүрх-Уул” хүртэл  нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх боломжгүй байгаа юм.

Мөн Баянзүрх дүүрэг 5, 22 дугаар хорооны Монелийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогийн байгаа автобусны эцсийн зогсоолоос цааш 0,5 км авто замыг засварлах тул энэ сарын 15-ны  өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл хөдөлгөөнийг хаасан.Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:19/а/ “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, Ч:19/б/ “Монелийн 38-Сансар-Офицеруудын ордон”,  Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол” чиглэлийн автобусууд  Монелийн 35 – 2 буюу 430-дугаар худгийн  зогсоолоос буцаж эргэн батлагдсан маршрутын дагуу үйлчлэх аж.

О.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car