antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 25 comments

Сарын настай сайдаар С.Ламбаа тодров

нийтлэсэн Admin

lambaa_700Г.Шийлэгдамба  авлигын асуудалд холбогдсоноос хойш эзгүй байгаа Эрүүл мэнд,  спортын сайдын суудалд С.Ламбааг суулгая гэж нөхдүүд тохирчээ. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Өдгөө тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Ламбаагийн тухайд сарын настай сайдаар ямартай ч ирэх нь байна. Өмнө нь Л.Жамбалжавыг уг суудалд суулгах асуудал яригдаад болоогүй. Тэгээд дараа нь Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь  дэмжээгүй. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан  авсан. Ер нь бол Ч.Сайханбилэг  Эрүүл мэндийн яам эзгүй хэцүүдлээ гэдэг асуудал яригдахад “С.Ламбаа шиг туршлагатай хүн яаманд байгаа ш дээ” гээд байсан. Тэгвэл одоо  сонгууль тулаад ирсэн энэ үед сарын настай сайдаар С.Ламбаагаа тодруулж таарч байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • зочин (May 17, 2016 12:44:41 pm )

    Ламбаа дахиад л баахан мөнгөө иднэбиз Яасан ханаж цаддаггүй юм бэ

  • Anonymous (May 17, 2016 12:48:31 pm )

    sariin nastai saidad neree devshuulj baidag ichej uhdegue togzog ve

  • Nyam (May 17, 2016 1:22:29 pm )

    songuuli dohoj bgaa bolohoor ritingee bodood yu ch hiihgui shd nernees tsaashgui yum bolno ovchtei irgediin zovlongoor zugaatsdag hun eruul mendiin said bh da yahav de. ezengui yavsan chigeeree bhq sariin nastai huneer yugaa hiine ee

  • Anonymous (May 17, 2016 1:58:36 pm )

    Явах хүнээр ачаа бүү татуул

  • Зочин (May 17, 2016 2:05:55 pm )

    ЭМ ийн сайд болсон бол Ламбаа минь хамраа эмчилүүлж хагалгаа хийлгэ наг наг гээд нэг л бишээ ядаж байхад Баянсэлэнгэтэй адилхан ярихыг нь яанаа идэж ууж байгаа мөнгөө өөртөө хэсгийг нь зарцуулж мөнгө илүү гарвал Баянсэлэнгээ мөн дууд

  • Нам (May 17, 2016 2:10:16 pm )

    Энэ ямар дуртай дух вэ. Хөгшин төгцөг одоо болимоор юмаа.

  • ЗОЧИН (May 17, 2016 2:26:18 pm )

    Ламбаа өвгөнөөр их тоглож байх шив дээ АН.Одоо бүр ганцхан сарын нас өгөөд.Гэр бүл үр хүүхэд ач зээ нартайгаа бас хэдэн сар ч гэсэн аз жаргалтай амьдраг л дээ хөөрхий.Ламбаа ах өтөлсөн өвгөрсөн зөнөсөн болохоос биш үхээгүй байгаа шүү.Сарын нас хайрлаад байдаг сонин байна шүү.

  • ЗОЧИН (May 17, 2016 2:34:04 pm )

    Эрүүл мэндийн салбар тоглоом биш.Сайханбилэг ард түмний эрүүл мэндээр ихээхэн наадаж байх шив.Монгол хүн эрүүл байж улс орон хөгжинө.Ан д Ламбаагаас олигтой хүн алга уу?Залуу сайхан эмч нараасаа тавиач ээ.Сарын хугацаанд энэ өвгөн юу хийж чадах юм бэ?Ламбаа гуай ч өөрөө тоглоомын бай болж байдаг.Таарсан таар шуудайнууд.

  • иргэн (May 17, 2016 3:07:07 pm )

    Лам олдохгүй бол буцахдаа залдаг Ламбаа минь хэд хоногч гэсэн сайд нэр зүүгээд хэл амгүй шиг л салаасайдаа.

  • уншигч (May 17, 2016 3:26:48 pm )

    эрүүл мэндийн даатгалын шинэ хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудыг батлуулсан сайн хуулиуд болсон. Харин хэзээ аяж хэрэгжих нь тодорхойгүй, удаан байна. Хуулий хэрэгжих талаас нь хөөцөлддөж эхлүүлбэл та эрүүл мэндийн салбарт их том юм хийснийг мэргэжлийн байгууллагууд төдийгүй иргэд нь мэдрэх юм. Эмнэлгүүдийн очер дараалал багасч улсын эмнэлгийн ачаалал ч багасаж эрүүл мэндийн байгууллагуудын дунд шудрага өрсөлдөөн бий болж үйлчилгээний чанар сайжирч иргэдэд үр өгөөж нь ирэх юм гэж харж байна.Амжилт хүсье

  • Boldbaatar emch (May 17, 2016 4:18:38 pm )

    Odoo yahav dee. AN d Lambaagaas uur lam oldohgui baigaa biz. Tertee terguia unaj sularch guitssen eruul mendiin salbaraa zund ni orhihoor shiidev bololtoi. Tolgoigui baih zarim hurgan darga nart taatai baigaa ch yum biluu. Siimhiigeer ni em taria eldev bagaj magaj shahad amar6 Sain sain gej hudlaa zalj bas manai Lambaa said mundag gej huurguj baigaad mungu unagaana.

  • bilguun (May 17, 2016 4:27:13 pm )

    dedushka hvatit,

  • NARAA (May 17, 2016 4:41:19 pm )

    ODII NASNI HVN SARIN NASTAI SAIDIN SUUDALD SANAARHAJ YWAH GJ DEE TVVHIIN BAGSH HVN ERVVL MENDIIN SAIDIN SUUDALD TENTSEH VV AN-D TENTSEH BOLOWSROLTOI HVN BNA UU

  • Чука (May 17, 2016 4:45:51 pm )

    Хүний гавьяат эмч Жамбалжав ЭМШУИС ийн ректор Лхагвасүрэн дэд сайд асан Амарсанаа нарыг байсаар байтал арай ч дээ. Ямар ч анагаахын боловсролгүй тэтгэвэрийн өвгөн юу хийж чадахийн. Жинхэнэ балай томилгоо байна даа.

  • Болд (May 17, 2016 5:02:03 pm )

    Нэг сар юу ч хийж чадахгүйшүүдээ. Өөрийнхөө гар хөлийн хүн байлгаж байвал болоо шүүдээ энэ цаг нь тулсан үед ингэж томилгоо нь сайдын суудлыг бөглөж МАХН-ны гишүүн биш бол яахуу гэдэг шиг л юмдаа.

  • Дондог (May 17, 2016 5:14:32 pm )

    Улаан бурхан өвчин Монгол улсын хувьд гамшгийн хэмжээнд хүрээд байхад ЭМС-н сайдыг томилох талаар үг ч цухуйлгаагүй байж одоо болсон гэнэт ухаарсан аястай САЙДЫН суудал хоосон байгааг мэдсэн юм шиг ганцхан сарын настай сайдыг томилох гэж яарч байна даа.

  • С.Сүрэнжав (May 17, 2016 6:53:38 pm )

    ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИАР НАС ӨНГӨСӨН Ч ТӨРИЙН САЙДААР ТОМИЛОГДОХ ГЭЖ БАЙГААД С,ЛАМБААДАА БАЯР ХҮРГЭЕ ??? Мань мэтийн өндөр насжилттай болж байгаа нотариатчдыг ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИАР ДАЛАЙЛГАЖ ТЭТГЭВЭРТ ГАРГАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО НУРЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ??? Уг нь бид төрийн албан хаагч биш байтал нотариатын тухай хуульд оруулах гэж зүтгэдэг УИХ-ийн гишүүд маань ОДОО ЛАВ ЗҮТГЭХГҮЙ БАЙЛГҮЙ дээ ???

  • ok (May 18, 2016 7:52:50 am )

    bolj l baina daa

  • иргэн (May 18, 2016 8:51:30 am )

    Ер нь Ламбааг сайд нь юм байна.

  • Zochin (May 18, 2016 9:21:01 am )

    Said Lambaa sariin naizaa gej. AN sar ashiglah heregtei l baij dee. Argatai hun ashigtai salbaraa gej.

  • иргэн (May 18, 2016 10:06:42 am )

    Амь орж амжилгүй абортонд орно .Мэдээж хийж чадах юм байхгүй.АН-д илүүдсэн арьс олон байна. Ламаа,Гончигоо,Батбаяр

  • Үнэн (May 18, 2016 10:26:15 am )

    Чи Амарсайханыг мөнч их матсан даа

  • zochin (May 18, 2016 2:18:27 pm )

    ene durakiig odoo boloichee

  • зочин (May 18, 2016 3:55:50 pm )

    АН бол монголын ард түмний дайсан

  • Lambaagiin duu (May 18, 2016 6:15:04 pm )

    Durnii hongio

antalya rent a car