antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 8 comments

35 тэрбумын хохирлыг Жастин Капла нар биш, “Саусгоби Сэндс” төлөх тохироо хийжээ

нийтлэсэн Admin

 olloo_mn_1423647589_olloo_mn_1422674031_kapla

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид,   Хилармон В.Кажуком ЖР нарт өршөөл үзүүлж, явуулаад жил гаруйн хугацаан өнгөрч байгаа. Уучлал үзүүлснийхээ дараа   “Маш хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгах уу, өөрийгөө хараалгах уу. Улсаа бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” гэсэн тайлбарыг Ерөнхийлөгч твиттер хуудаснаа бичсэн байсан. Өнгөрсөн хугацаанд  Жастин Капла нарын манай улсад учруулсан 35 тэрбумын хохирол тэгээд яах болж байна вэ гэсэн асуулт тавигдаж ирсэн.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авчээ.  Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байна.

 “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон гэж байна.   Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр  авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна гэсэн мэдээллийг засгаас өгч байна.

Үнэндээ бол уг асуудлыг сонгуулиас өмнө ийн шийдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Бүхэл бүтэн 35 тэрбумын хохирол учруулсан нөхдүүдийн толгойг нь илж, өршөөж явуулчихаад, учирсан хохирлын 20 тэрбумыг нь ажил гүйцэтгэх гэрээгээр барагдуулна гэдэг үлгэр болж замхрах вий гэсэн асуудал дагаж гарч ирж байгаа юм. За ямартай ч  35 тэрбумын хохирлыг Жастин Капла нар биш  “Саусгоби сэндс” компани төлнө гэсэн тохироог л дээрх байдлаар талууд хийгээд байгаа бололтой юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 17, 2016 12:06:40 pm )

    Ulger shuu dee Songuuliin margaash martah bolno Ulgerch uvuu ulgeree yarij hezee jargaah yum bol doo

  • ЗӨВЛӨГЧ (May 17, 2016 12:11:19 pm )

    төлөх үү? харагдаач гэдэгдээ хүүхдүүд

  • Davaa (May 17, 2016 1:25:53 pm )

    Ebi maani ardchilliinhantai niilj huvaaj idcheed hariutslaga tootstoh hun geheer ingej moroo ballaj bn. Маш хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгах уу, өөрийгөө хараалгах уу. Улсаа бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай ene odoo yu ve

  • Gxd (May 17, 2016 1:42:40 pm )

    Энэ ойлгомжтой шүүдээ? Шахааны баахан өндөр тарифаар үйлчилгээ хийчихээд л өрөө төлсөн нэр зүүгээд бизнесээ үргэлжлүүлээд л явчихна биз дээ? Тэгээд тэр үйлчилгээгээ тендергүй өгөх хэрэг үү ? Монголчуудыг мөн ч их доромжлох юм даа?

  • Зочин (May 17, 2016 8:41:57 pm )

    өөрсдийнх нь юмаар эргүүлээд төлчихнө айн бас л овоо хулгайчууд юмаа. Монголын төрийг хулгайч урвагч нартай нийлээд доромжлоод байна ш дээ. Цагдаа хууль хүчнийхэн энэ хулгайчуудыг бүгдийг нь барьж хариуцлага тооцоочээ төрөө хамгаалаачээ

  • Зочин (May 17, 2016 8:42:57 pm )

    өөрсдийнх нь юмаар эргүүлээд төлчихнө айн бас л овоо хулгайчууд юмаа. Монголын төрийг хулгайч урвагч нартай нийлээд доромжлоод байна ш дээ.

  • mongol hun (May 18, 2016 7:44:07 am )

    saihan doromjilah yumaa. ELBEGEE ard tumen bga gedgiig haaya martah yumaa.

  • Ahmaduud (May 18, 2016 10:53:07 am )

    Ed nariig barij abaad shorond hii yaj doromjloj bnaa archaag i tur shvv

antalya rent a car